2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09952

 

 

 

 

 

 

 

 

   2025             11              27                                            192/ШШ2025/09952

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух ургийн овогтой*******ийн ******* /РД:НВ77040317/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 03, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Их тойруу 62, өөрийн байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нарт холбогдуулан эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Монголын Олон улсын ба арбитрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Энхболд, Н.******* нараас 596,687,800 төгрөг гаргуулж, “Цоте*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн******* дугаартай гүйцэтгэх баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн******* тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгч Н.******* миний гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Миний зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад Нийслэпийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/661 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/1982 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн. Миний бие албан ажлын шугамаар гадаад улсад түр хугацаагаар зорчих, эрүүл мэндийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байгаа тул Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ.” заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/759 тоот албан бичгээр дахин хүсэлтийг хангахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01-3/2592 тоот албан бичгээр дахин татгалзсан. Уг тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан аль үндэслэл бий болсныг тухайлан заагаагүй, миний зүгээс Иүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэ талаар хүсэлт гаргахад удаа, дараа татгалзаж, төлбөр төлөгч миний Монгол Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан чөлөөтэй зорчих эрхийг ноцтой зөрчиж байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн******* тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 176 дугаартай шийдвэрээр Н.*******, Т.Энхболд нараас 588.633.000 төгрөгийг гаргуулж “Цоте******* консалтинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Бүртгэлийн******* дугаартай гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажилгаан явцад төлбөр төлөгч Н.*******ын шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй тул 2021 оны 4 дүгээр байрны*******/148-05 дугаар хариу мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Н.*******т төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг гардуулж 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1-148/6376 дугаар албан бичгээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санлыг явуулж 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаар тогтоолоор төлбөр төлөгч Н.*******ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул байх Н.*******ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01-3/2592 тоот албан бичиг,8 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудсын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн******* дугаартай захирамжийн хуулбар, Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2-46/1886 тоот албан бичгийн хуулбар, лавлагааны хариу, мэдэгдэл, өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлсэн.

 

 

 

            Хариуцагчаас итгэмжлэл, 2018 оны дугаар сарын 04-ний өдрийн8 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу хийгдсэн ажиллагаатай холбоотой баримтуудыг ирүүлсэн байна.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн******* тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 176 дугаартай шийдвэрээр Т.Энхболд, Н.******* нараас 588,633,000 төгрөг, арбитрын зардалд 8,054,800 төгрөг гаргуулан “Цоте******* консалтинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 30 – 43 дахь тал)

 

3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны дугаар сарын 04-ны өдрийн2/ШЗ2018/13205 дугаартай захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 2018 оны дугаар сарын 04-ны өдрийн8 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон.(хавтаст хэргийн 29, 44 дэх тал)

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн******* дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Т.Энхболд, Н.******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.(хавтаст хэргийн 49 дэх тал)

 

3.4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн*******/148-05 дугаартай “Төлбөр төлөгчий гадаада зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”-аар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулах талаар Н.*******т мэдэгдсэн.(хавтаст хэргийн 63, 64 дэх тал)

 

3.5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1-148/6376 дугаартай албан бичгээр Т.Энхболд, Н.******* нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан.(хавтаст хэргийн 60 дахь тал)

 

3.6. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол”-оор Н.Болбаатарын гадаад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн.(хавтаст хэргийн 65 дахь тал)

 

3.7. Зохигчид Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийдвэр, 2018 оны дугаар сарын 04-ны өдрийн8 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу дагуу төлбөр төлөгч Т.Энхболд, Н.******* нараас 588,633,000 төгрөг, арбитрын зардалд 8,054,800 төгрөг гаргуулан “Цоте******* консалтинг” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэхэд маргаангүй.

 

Харин 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол”-ийн тухайд маргаантай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд …энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэлслэлтэй байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” 59.1.1. “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” 59.1.2. “хөрөнгөө нуун дарагдуулсан”, 59.1.3. “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Н.******* нь “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр авагчид нэг ч төлбөр төлөөгүй, өнгөрсөн хугацаанд ойр зуурын бизнес хийгээд амьдарч,  байр, түрээс зэрэг зарцуулалтдаа таардаг, Уяхан гэдэг хүнээс 600,000,000 орчим төгрөгийн үл хөдлөхөө авчихвал төлбөрийг төлнө” гэх тайлбар гаргаж байгаа зэргээс үзэхэд төлбөр төлөгч нь 50 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх” тогтоол нь үндэслэлтэй байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.2. “Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн*******/148-05 дугаартай “Төлбөр төлөгчий гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”-аар нэхэмжлэгч Н.*******т мэдэгдсэн байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1-148/6376 дугаартай албан бичгээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргасныг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол”-оор шийдвэрлэсэн байна.

 

9. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол”-ийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5 дугаар зүйлийн 122.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн******* тоот “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР