2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09686

 

 

 

 

   

     2025          11             19                                            192/ШШ2025/09686    

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ****ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 146 586 189.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 19 873 415.18  төгрөгөөр багасгаж 126 712 774.20 төгрөг болгосныг, хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг,  2026 оны 01 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 02 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг,  2026 оны 03 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 04 сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 05 сарын 11-ний өдөр 101 712 774.20 төгрөгийг Голомт банк ******** тоот дансаар шилжүүлж тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, хуваарийг зөрчсөн тохиолдолд **** УБГ улсын дугаартай, арлын дугаар **** Toyota Land Cruiser-J200 маркийн автомашин хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 961 081 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 430 856 төгрөг, хариуцагч нараас  улсын тэмдэгтийн хураамжид 430 856 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ