| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/10219/И |
| Дугаар | 192/ШШ2025/09840 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/09840
2025 11 25 192/ШШ2025/09840
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 28 470 528 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч ****холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч****н нэхэмжлэлийн шаардлага 28 470 528 төгрөгийг 2025.12.20-ний өдөр 4 745 088 төгрөг, 2026.01.20-ний өдөр 4 745 088 төгрөг, 2026.02.20-ний өдөр 4 745 088 төгрөг, 2026.03.20-ний өдөр 4 745 088 төгрөг, 2026.04.20-ний өдөр 4 745 088 төгрөг, 2026.05.20-ний өдөр 4 745 088 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 150 155 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 150 155 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ