| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/10523/И |
| Дугаар | 192/ШШ2025/09893 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09893
2025 11 27 192/ШШ2025/09893
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******ийн гэрээний үүрэгт 15 982 802.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 6 420 649.6 төгрөгийг багасгаж, үлдэх 9 562 152.56 төгрөгийг 2025.11.30-ний өдөр 264 417.23 төгрөг, 2025.12.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.01.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.02.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.03.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.04.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.05.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.06.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.07.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.08.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.09.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.10.17-ний өдөр 774 000 төгрөг, 2026.11.17-ний өдөр 783 735.33 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 864 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118 932 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118 932 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ