| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 184/2025/00190/И |
| Дугаар | 192/ШШ2025/07278 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/07278
2025 09 16 192/ШШ2025/07278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ****** холбогдох,
50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч *****,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****,
хариуцагчийн өмгөөлөгч *****,
гэрч ***** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... 2022 оны 11 сард трактор худалдаж авахаар болоод фейсбүүкийн зар дээрээс Хятад улсад үйлдвэрлэсэн Тракторын зар хараад **** гэдэг хүнтэй холбогдсон байгаа юм. Тухайн үед корона гарсан тул хил хаалттай байсан. Монголд байгаа хүнтэй гэрээ контракт хийж байж захиалгаа баталгаажуулна гээд тухайн үед ****тэй уулзаж, 2022 оны 11 сард гэрээ хийгээд 5 сая төгрөг өгч гэрээгээ баталгаажуулсан. Тухайн үед оройн цагаар байсан болохоор манай гэрээ гадаа буюу Нарны хороолол, ***** дүгээр байрны гадаа гараар иргэн хоорондын гэрээ хийж гэрээгээ баталгаажуулаад, 5 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд захиалгаа баталгаажуулсан байгаа. 1 сард багтааж трактор ирэхээр байсан. Дээр нь 100 сая төгрөг ****ийн данс руу шилжүүлээд “тракторыг маань наашаа ачуулчихлаа, нэг сард хүлээлгэж өгнө” гэсэн. Трактороо хүлээж авахдаа 20 сая төгрөгөө өгөөд, трактороо хүлээж авна гэсэн болзолтойгоор гэрээгээ байгуулсан. 100 сая төгрөгөө би шилжүүлсэн. Цаг хугацаа нь нэлээд өнгөрөөд трактор ч байдаггүй, юу ч байдаггүй. Буцаагаад мөнгөө авъя гэхэд надад увуулж, цувуулан байж 55 сая төгрөгийг маань буцааж өгсөн байгаа. Тэрнээс хойш 2023 он өнгөрөөд **** ч сүүлдээ миний утсыг авахаа байсан. Энэ нь бүр залилангийн шинжтэй болсон учраас 50 сая төгрөгөө гаргуулж авахаар шүүхэд хандсан байгаа юм…гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаад өгчихсөн байгаа. Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарыг уншиж өгье. Нэхэмжлэгч **** нь 11 сарын 8-ны өдөр болон 28-ны өдөр нийт 105 сая төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн байгаа. Үүнд хэн хэн нь маргаагүй. Дансны хуулгаар нотлогдож байгаа. Энэ мөнгийг хариуцагчийн зүгээс **** гэдэг хүнтэй анх худалдах худалдан авах гэрээгээр харилцан тохирчихсон байгаа. н.**** гэдэг хүний хэлснийг дагахгүйгээр гэрчээр оролцсон н.****ын дансанд 100 сая төгрөгийг, Б.****гийн дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Дансны хуулгуудыг, мөн энэ 2 хүн рүү шилжүүлсэн дансны хуулгуудаа баримтаар гаргаад өгчихсөн байгаа. Энэ 2 хүний дансанд яагаад шилжүүлэх болсон бэ гэдэг үндэслэл нь нэхэмжлэгч ****ы өөрийнх нь харилцаж байсан н.**** гэдэг хүнтэй харилцсан. **** анх манай үйлчлүүлэгчтэй огт харилцсан зүйл байдаггүй. Харин н.**** гэдэг хүн бүгдийг нь мэдэж байгаа. Гэрч н.*******ын хэлж байгаагаар Өвөр Монгол иргэнтэй харилцсан байдаг. н.**** гэдэг Өвөр Монгол иргэнтэй манай үйлчлүүлэгчийн зүгээс ажил хэргийн холбоотой л байсан. Тэр хүнтэй харилцаж байсан войс мессежнүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байгаа. Иймд манай үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн хариу тайлбараа бичгээр гаргаж өгсөн байгаа... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 3 дугаар тал
Нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
Иргэн хоорондын гэрээ /хэргийн 5 дугаар тал/
Гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 7-8 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 31-32 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 19-20 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 21-22 дугаар тал/
Вичатны зураг /хэргийн *****-28 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 29-30 дугаар тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
А.****ын гэрчийн мэдүүлэг /хэргийн 48-51 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...50 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...трактор авахаар хариуцагчтай гэрээ байгуулан 125 000 000 төгрөгөөр шилжүүлсэн боловч тохирсон хугацаандаа трактороо шилжүүлээгүй учир мөнгөө буцааж авья гэхэд 55 000 000 төгрөгийг шилжүүлсэн атлаа үлдэх 50 000 000 төгрөгийг өгөхгүй хохироож байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашиглаагүй, ****** /****/ гэх хүний хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
2022 оны 11 сард олон нийтийн цахим сүлжээнд гарсан трактор зарах тухай зарын дагуу БНХАУ-ын иргэн Жиа ***** /****/ гэх хүнтэй холбогдож*****-д үйлдвэрлэгдсэн ******** загварын тракторыг 125 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.
Тэгэхдээ Монгол Улсад байгаа хүнтэй гэрээ хийж баталгаажуулах, мөнгөө шилжүүлэх шаардлага хүсэлтийг үндэслэн БНХАУ-ын иргэнтэй тохиролцсны дагуу хариуцагч ****тэй 2022.11.08-ны өдөр Иргэд хоорондын гэрээ бичгээр байгуулан, УТО 1604 трактор худалдан авах, үнэ 125 000 000 төгрөгийг урьдчилгаа 5000 000 төгрөгийг 11.8-д, трактор ачигдахад 80 хувь, хүлээн авахад 20 хувийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон нь гэрээ, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 5, 21-22 дугаар тал/
Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн Хаан банкны *****8 тоот дансанд “трактор ****** урьдчилгаа *****” гэх гүйлгээний утгатай 5000 000 төгрөг, мөн дээр дансанд ********” гэх гүйлгээний утгатай 100 000 000 төгрөгийг 2022.11.28-ны өдөр тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-8 дугаар тал/
Дээрх мөнгийг хариуцагч өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан нь хариуцагчийн Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 29-30 дугаар тал/
4.Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. 2022 оны 11 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр хариуцагч трактор хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч буюу худалдан авагч хариу төлбөрийг тохирсон хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн *****3 дугаар зүйлийн *****3.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний шинжид хамаарна.
Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ”, мөн хуулийн 50.2-т “зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээ хийхийг шаардахгүй”, мөн хуулийн 50.3-т хүчин төгөлдөр байх нь гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцлийг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийсэн бол энэ хуулийн 54.5-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэжээ.
Нэхэмжлэгчийн худалдан авахаар тохирч буюу трактор хөрөнгө гуравдагч этгээдийн хөрөнгө болохыг нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь мэдэж байсан, уг гуравдагч этгээдийн хариуцагчид олгосон бүрэн эрх зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийгдсэн нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байгаа, энэ талаар талууд маргаагүй.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн *****3 дугаар зүйлийн *****3.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй трактор хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж трактороо хүлээн авах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон тракторын үнийн дийлэнх хэсгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч тракторыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2023 оны 01 сард багтаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж хариуцагч татгалзлыг хүлээн авч 105 000 000 төгрөгөөс 55 000 000 төгрөгийг буцаан шилжүүлж үлэх 50 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
10. Хуульд заасны дагуу хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 105 000 000 төгрөгөөс 55 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн боловч үлдэх 50 000 000 төгрөгийг шилжүүлээгүй байна.
11. 50 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагаврыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...шилжүүлсэн мөнгийг би хувьдаа ашиглаагүй, авсан өдрөө л БНХАУ-ын иргэн ****** /****/ гэх хүний хэлсэн банкны данс руу шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.
12. Учир нь 2022.11.08-Иргэд хоорондын гэрээг хариуцагч гуравдагч этгээдийн олгосон бүрэн эрх зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ байгуулж үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан ойлгож байсан, тракторын үнийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа, тэрээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
13. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 205 дугаар зүйлийн 205.1, *****3 дугаар зүйлийн *****3.1-д заасан хуулийн үндэслэлтэй учир хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
14. Гэрч А.**** мэдүүлэхдээ ...2022.11.08-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 95 000 000 төгрөг ****ийн данснаас орж ирсэн, би Оюун****с авлагатай байсан авлагаа авсан... гэжээ. /хэргийн 50-51 дүгээр тал/
15. Гэрч Б.**** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... 2022 оны 11 сарын 08-ны өдөр “****” гэх утгаар миний эзэмшдэг Хаан банкны дансанд 5 сая төгрөг ****ээс шилжиж орж ирсэн гэх гүйлгээг сайн мэдэхгүй. Миний ажилладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай өвөр монгол эзэнтэй “*******гэх компаний эзэн миний дансныг ашигладаг тэр байх гэж бодож байна түүнээс сайн мэдэхгүй... гэв.
16. Гэрч нарын мэдүүлгээс хэргийн оролцогч биш гуравдагч этгээдээс авлагатай байсан авлагаа авсан, дансыг нь ашигладаг талаар мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлгээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт нотлогдоогүй гэж үзэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, *****3 дугаар зүйлийн *****3.1-д зааснаар хариуцагч ****ээс 50 000 000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч ****д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ