| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1160/Э |
| Дугаар | 1196 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.П холбогдох эрүүгийн 1806 0487 61315 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.П , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.П нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших “Энхжин” дэлгүүрийн байранд байрлах үсчний газраас үсчин Ж.Н Самсунг Ж-7 загварын гар утсыг хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 5 сарын 30-ний өдөр ажил дээрээ байж байхад урьд нь үсээ засуулж байсан зүс таних бүх биеэрээ шивээстэй залуу орж ирээд гарахад миний утас алга болсон. Тухайн үед би тэр хүнийг сэжиглэж байсан бөгөөд 7, 8 хоногийн дараа Сансарын Баянцээлийн орчим санаандгүй тааралдаад “чи яагаад миний гар утсыг авсан юм бэ” гэхэд “мөнгө хэрэгтэй болоод авчихсан юм” гэж өөрөө хэлсэн. Тэгээд “би энэ бааранд ажиллаж байгаа, цалингаа буухаар цувуулаад өгье” гэсэн. Тэр хүзүү болон гарандаа шивээстэй, бордуу царайтай, өндөр туранхай залуу байсан. Гар утсаа төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.П нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших “Энхжин” дэлгүүрийн байранд байрлах үсчний газраас үсчин Ж.Н Самсунг Ж-7 загварын гар утсыг хулгайлж 560.000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.П прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч О.П эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь хохиролын 560.000 төгрөгийг тус шүүхийн 0000100900005406 дугаарын дансанд байршуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд тус данснаас гаргуулан хохирогч Нархатанд олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.