Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/590

 

Б.Б, Ц.Г, С.Б, С.А

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

яллагдагч С.Б,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/1527 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Ц.Г, С.Б, С.Анарт холбогдох эрүүгийн 2202000110400 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Б.Б, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 

            2. С.Б, 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, 

            3. С.А, 1985 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

4. Ц.Г, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээн авагч мэргэжилтэй, 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

1. Б.Б нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж заасныг,

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн “хэрэг бүртгэгч”-ийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.3-д “явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон иргэн С.Асогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ (2.66%) Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчимд 54-05 УБЧ улсын дугаартай “Тоёота приус” 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд оногдуулах Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлийг өөрчлүүлэх, зөрчлийн улмаас саатуулагдсан 54-05 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах байрнаас авах ашиг сонирхлын үүднээс зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалын байдлаа урвуулж ашиглан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан баримтыг зөрчлийн материалд хавсаргах зорилгоор дуусгавар болсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зөрчлийг шийдвэрлэх хугацаанд сэргээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээгдээгүй байхад зөрчлийн зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилж, улмаар зөрчилд эрх хасах, торгох шийтгэл оногдуулж албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд Ц.Г, С.Анараас 200.000 төгрөгийн хахууль авсан,

-үргэлжилсэн үйлдлээр Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон иргэн С.Бийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ (1,30%) Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд 69-78 УББ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд оногдуулах Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлийг өөрчлүүлэх ашиг сонирхлын үүднээс зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан баримтыг зөрчлийн материалд хавсаргах зорилгоор дуусгавар болсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зөрчлийг шийдвэрлэх хугацаанд сэргээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээгдээгүй байхад зөрчлийн зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилж, улмаар зөрчилд эрх хасах, торгох шийтгэл оногдуулж албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд С.Боос 200.000 төгрөгийн хахууль авсан,

-тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон иргэн Х.Нсогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ (3.18%) Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 35-12 УАА улсын дугаартай “Ниссан Марч” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд оногдуулах Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлийг өөрчлүүлэх ашиг сонирхлын үүднээс зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан баримтыг зөрчлийн материалд хавсаргах зорилгоор дуусгавар болсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зөрчлийг шийдвэрлэх хугацаанд сэргээж,

улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээгдээгүй байхад нь буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэхдээ зөрчлийн зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилж, түүний гаргасан зөрчилд эрх хасах, торгох шийтгэл оногдуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчлийн холбогдогч Х.Н давуу байдал бий болгосон,

2. С.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (1,30%) Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд 69-78 УББ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхол, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд зөрчил шалган шийдвэрлэх албаны чиг үүргийг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Б.Балбаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 200.000 төгрөгийг хахуульд өгсөн,

3. С.Ань өөртөө давуу байдал бий болгох зорилгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (2.66%) Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчимд 54-05 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус” 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхол, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд зөрчил шалган шийдвэрлэх албаны чиг үүргийг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Б.Балбаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд Ц.Гтой бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

4. Ц.Г нь С.Абүлэглэн С.Адавуу байдал бий болгох зорилгоор түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (2.66%) Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчимд 54-05 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус” 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхол, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд зөрчил шалган шийдвэрлэх албаны чиг үүргийг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Б.Балбаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр байрны 40 тоотод иргэн Д.Охуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэг хайрцаг дотроо 100 ширхэгтэй 37 хайрцаг “3 ди” нэртэй 8.800.000 төгрөгийн үнэ бүхий хананы обойг авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Үнэгүй.мн зарын сайтад “Цемент зарна” гэсэн хуурамч зар байршуулан улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.З“цемент зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5058289237 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокуророос: Б.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

- С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- С.Аүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

- Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй гэж шүүхээс дүгнэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Аяллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бичиг олдохгүй болохоор нь за за болохгүй юм байна, 7-14 хоног баривчилгаанд нь явъя гээд очсон чинь байцаагч “хөөе чиний нөгөө эрхийн чинь хоног нь болчихсон юм байна шүү дээ, чиний эрхийг чинь сэргээгээд буцаагаад хасаад өгье” гэсэн. Миний эрх хасуулсан хоног дууссан байсан. Байцаагчаас “хоног чинь дууссан юм бол хэлэхгүй яасан юм, баахан ажил удаад” гэсэн, би өө за за тэгж болдог юм бол тэгье гэхэд сургалтад сууна, 200.000 төгрөг өг гэсэн. Эрхийг чинь сэргээгээд хасна л гэсэн, өөр зүйл яриагүй. ...” гэсэн /3хх 23, 4хх 183/, С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би авлига өгч байна гэж өөрөө мэдээгүй, энэ мөнгийг би авлигын шинж чанартай өгөөгүй, 200.000 төгрөгийг эрх сэргээхэд шаардлагатай гэхээр нь ийм үнэтэй л байдаг юм байна гэж бодоод өгсөн, тэгээд 400.000 төгрөгөөр торгуулна гэсэн. Эрхийг сэргээсэн сургалтын төвийн нэрийг мэдэхгүй байна, эрх сэргээх сургалтад суугаагүй, суух гээд Хан-Уул бил үү, цагдаагаас зөвлөгөө авч байсан. ...” /3хх 51, 4хх 167/ гэсэн, Ц.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...С.Ацагдаатай уулзахгүй байж байгаад, цагдаатай уулзсаныхаа дараа эрхээ хасуулаад торгуулийн арга хэмжээ авхуулахаар боллоо гэж хэлсэн, тэгэхээр нь би торгуульдаа нэмэрлээрэй гэж эхнэрээсээ нууцаар 100.000 төгрөг өгсөн. Байцаагчид мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй. ..." /5хх 120/ гэснээс дүгнэхэд С.Алтансүх, С.Б, Ц.Г нар нь торгууль төлөхөөр, эсхүл хасуулсан байсан жолооны эрх сэргээлгэх сургалтад хамрагдах төлбөрийн мөнгө хүн тус бүр 200.000 төгрөгийг өгсөн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд Б.Б нь сургалтад суулгана гэж хүн тус бүрээс 200.000 төгрөг авсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж байгааг шалгаагүй орхигдуулсан, энэ нөхцөл байдлыг шалгах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэв. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Б2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэхдээ зөрчлийн зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчилж, түүний гаргасан зөрчилд эрх хасах, торгох шийтгэл оногдуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчлийн холбогдогч Х.Н давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ндуудаж мэдүүлэг тайлбар аваагүй, авах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокуророос: “Х.Ннас барсан учир дуудаж чадаагүй” гэсэн тайлбарыг гаргасан, “түүнийг ковидын хүндрэлээр нас барсан” гэж гэрч Мөнхтөр мэдүүлэх боловч тэр талаар баримт хэрэгт авагдаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж үзэв. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нарын зарим өмгөөлөгч нарын зүгээс “мөнгө авсан” гэх Тэгшжаргалыг нас барсан гэснийг шалгаагүй, орхигдуулсан асуудлыг нэг мөр тодруулах нь хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай гэж шүүхээс дүгнэв. Мөн 6 дугаар хавтаст хэргийн 201-209 дэх тал, 217-221 дэх тал, 238-243 дахь талд Б.Б, Б.Мөнхтамга, М.Бямбацогт нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолууд авагдсан боловч албажаагүй буюу прокурорын байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй атлаа 11 дүгээр хавтаст хэргийн 196-199, 200-202, 203-206, 207-209, 210-211 дэх талд тухайн хэргүүдийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/252 дугаартай тушаалаар яллагдагч Б.Б нь “хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг үндэслэлээр “Сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн /1хх 244/ нь энэ гэмт хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай бол нэг асуудалд хоёр удаа арга хэмжээ, хариуцлага яригдах гээд байгааг анхаарах, энэ талаар нэг мөр шалгаж тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэлээ. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Б.Б, С.Б, С.Алтансүх, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2202000110400 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, С.Б, С.Алтансүх, Ц.Г нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй, ойлгомжгүй, хэт ерөнхийлөн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

3. “...Б.БС.Алтансүх, С.Б, Ц.Г тус бүрээс 200.000 төгрөгийг хувьдаа авч байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай...” гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал хэргийн үйл баримтаас хальж, залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгах шаардлагатай гэж дүгнэн хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ..." гэж тус тус заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болгохоор хуульчилжээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй, эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Б.Бүйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж яллагдагчийн гэм буруугийн талаарх урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.

5. Иргэн Х.Н2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, /нас барсан лавлагаа, бусад хувийн байдал тогтоосон баримтууд 4хх 42-106/, иргэн Л.Т нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан, /нас барсан лавлагаа 5хх 222-227, 6хх 193/ тус тус авагдсан байхад шүүхээс хэрэгт эдгээр нотлох баримт авагдаагүй гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цаг хугацаанаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Х.Нямсүрэн нь нас барсан болох нь тогтоогдсон байхад шүүхээс түүнээс мэдүүлэг, тайлбар аваагүй, энэ талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Бэрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба уг цаг хугацаанаас өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Л.Тэгшжаргал нь нас барсан болох нь тогтоогдсон байхад түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэнээс өмнөх цаг хугацаанд нас барсан иргэдээс мэдүүлэг тайлбар авах боломжгүй байхад уг ажиллагааг хийгээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

6. Б.Б, Б.М, М.Б нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, уг тогтоолыг танилцуулж мэдүүлэг авсан, яллагдагчийн эрх үүрэг танилцуулсан, байгууллагын бүртгэлд бүртгүүлэн албан ёсоор хэргийн дугаарт бүртгүүлсэн, тогтоолд тэмдэг дарагдаагүй гэх үндэслэлээр хэргийн оролцогчоос гомдол гаргаагүй бөгөөд уг тогтоолуудад дурдсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдоогүй. Иймд прокуророос тус яллагдагч нарт холбогдох хэрэг болон үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад тэмдэг дарагдаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн прокуророос уг тогтоолуудад тэмдэг нөхөж дарах нь хууль зөрчсөн үйлдэл болох юм.

7. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/12512 дугаартай “...Танай газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Б.Б нь 2021 оны 6 дугаар сард нэр бүхий иргэдэд давуу байдал бий болгосон гэх мэдээлэлд тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт авагдсан зөрчлийн шийдвэрлэлтэд албаны шалгалт явуулж, тогтоогдсон нөхцөл байдлын танилцуулгыг яаралтай ирүүлнэ үү...” гэсэн албан бичгийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрахын нэр дээр хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26ж/2766 дугаартай албан бичгээр “Б.Бгаргасан зөрчилд албаны шалгалт явуулж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно” гэж ирүүлсэн нь Б.Бгэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд саад болох учиргүй юм. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шүүхээс шийдвэрлэхээс өмнөх цаг хугацаанд Цагдаагийн байгууллагаас сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд хамааралгүй байхад шүүхээс “нэг асуудалд хоёр удаа арга хэмжээ, хариуцлага яригдах гээд байгааг анхаарах” гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна. Мөн энэ талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материал нь хэрэгт авагдсан байхад “энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/1527 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч С.Б тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үйл явдал болсон цаг хугацаа нь 2021 оны 05 дугаар сар буюу Дэлхий нийтийн Ковид цар тахлын үе байсан, намайг энэ хүмүүсийн эрхийг сэргээх асуудлыг бүгдийг хариуцаад явж байсан гэсэн. Гэтэл ажлын байрны чиг үүргийн тодорхойлтод ч ийм эрх байхгүй. Энэ нь Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын газрын үйл ажиллагаа юм. Тухайн үед Ковид цар тахлаас шалтгаалж танхимын сургалт байхгүй байсан бөгөөд цахимаар сургалтаа хийдэг байсан. Иймээс би тухайн үеийн бүртгэл шалгалтын мэргэжилтэн Тэгшжаргалд энэ хүмүүс ийм сургалтад хамрагдах хүсэлттэй байна гэдгийг уламжилж, сургалтын төлбөрийг авсны төлөө намайг авсан мэтээр яллаж байгааг гайхаж байна. Гэтэл би энэ хүмүүсээс хувьдаа нэг ч төгрөг аваагүй. Энэ хүмүүсийн шийтгэлтэй хугацаа дууссан байсан.” гэв.

Яллагдагч Б.Бөмгөөлөгч Э.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд захирамжийн аль хэсэг тодорхой бус, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар эргэлзээ төрүүлж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хэлээгүй бөгөөд эсэргүүцэлдээ ч энэ талаар дурдаагүй. Түүнчлэн шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй бөгөөд мөрдөгч, прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ заан нэрлэх боломжгүй. Мөн хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш хэргийг шүүхэд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тохиолдолд тухайн хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн агуулгын зохицуулалт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг шалгаснаар мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдох ёстой. Нотолбол зохих байдалд гэмт хэргийн санаа, зорилго буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн субьектив тухайн үйлдэлдээ хандаж байгаа дотоод сэтгэл зүйн хандлагыг дурдсан бөгөөд үүнийг шүүхээс тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухайд тухайн яллагдагч нараас 200.000 төгрөгийг яллагдагч Б.Бд өгөхдөө юу гэж ойлгож өгсөн талаарх асуудал. Мөн Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нарын хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тайлбарын 1.2 дугаар зүйлд “яллагдагч, шүүгдэгч нарын тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлтэй нь холбогдуулж байцаадаг мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино” гэж, мөн тайлбарын 1.4 дүгээр зүйлд “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой, мөн тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримттай заавал харьцуулна” гэж тус тус заасан байна. Прокурорын эсэргүүцлийн 4 дэх үндэслэл нь өмгөөлөгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна. Мөн тогтоолын тухай асуудлууд яригддаг бөгөөд Засгийн газрын 2021 оны 226 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 8, 2.9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу прокурорын тогтоол нь өөрөө албан ёсны баримт бичгийн стандарт бүхий хэвлэмэл хуудсанд хэвлэгддэг тул прокурорын байгууллага тэмдэг дарагдсан байхыг шаардах буюу тэмдэг дарагдсанаараа тухайн тогтоол албажиж, баталгаажиж байгаа нь хуулийн баримт баталгаа хангагдах үндэслэл болно. Нөхөж тэмдэг дарах эсэх нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбар хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ц.Г, С.Б, С.Анарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...яллагдагч Б.Бсургалтад суулгана гэж хүн тус бүрээс 200.000 төгрөг авсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж байгааг шалгаагүй орхигдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ндуудаж мэдүүлэг тайлбар аваагүй, авах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нас барсан гэх боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн Тэгшжаргалыг нас барсан гэснийг шалгаагүй, орхигдуулсан, мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/252 дугаартай тушаалаар яллагдагч Б.Б нь “хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг үндэслэлээр “Сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн /1хх 244/ нь энэ гэмт хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай бол нэг асуудалд хоёр удаа арга хэмжээ, хариуцлага яригдах гээд байгааг анхаарах, энэ талаар нэг мөр шалгаж тодруулах...” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруутэй эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой байна. Мөн хэрэгт иргэн Х.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан лавлагаа , бусад баримтууд /4хх 42-106/, иргэн Л.Т нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан лавлагаа, бусад баримтууд /5хх 222-227, 6хх 193/, мөн зарим яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой болон захиргааны арга хэмжээ авагдсан талаарх холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан ба эдгээр ажиллагааг хийх шаардлагагүй байх тул хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломжтой ба хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/1527 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Н бичсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Мөн яллагдагч Б.Б, Ц.Г, С.Б, С.Анарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/1527 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Б.Б, Ц.Г, С.Б, С.Анарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

                                               ШҮҮГЧ                                   М.АЛДАР

 

                                   ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ