2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07280

 

 

 

 

   

     2025          09            16                                          192/ШШ2025/07280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *****************К-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ************ ***********,

хариуцагч: ***************

хариуцагч: ********************/,

хариуцагч: *****************холбогдох,

 зээлийн гэрээний үүрэгт 138 362 845 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, **** 931 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, *****УНР дугаартай өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг *****эд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

 ****************** нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138 362 845 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан **** 931 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, *****УНР дугаартай өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг *****эд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч нар нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэрэглээний зээл болох 105,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 42 сарын хугацаанд зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 44,338,085 төгрөгийн хуримтлагдсан хүүгийн өр, үндсэн зээл 94,024,760 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 20 сар 3 хоногийн хугацаанд зээлдэгч нар нь 74,181,000 төгрөгийг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүү болох 40,180 төгрөг, хуримтлагдсан хүү болох 63,165,580 төгрөг, үндсэн зээлээс 10,975,240 төгрөгийг хасаж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 94,024,760 төгрөг болсон. Тухайн үед зээлдэгч нар зээлийн хүүг 3 хувь болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Манай байгууллага хүсэлтийг хүлээж аваад зээлийн хүүг тухайн өдрөөс эхлээд 2.8 хувь болгож багасгасан. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх нийт 22 сарын хугацаанд зээлийн хүүг 2.8 хувь болгосон боловч тухайн хугацаанд хариуцагч нар нийт 32,500,000 төгрөгийг төлсөн. 22 сар буюу 668 хоногт бодогдож хуримтлагдсан байсан нэмэгдүүлсэн хүү болох 14,601,932 төгрөг, хуримтлагдсан хүү болох 62,236,153 төгрөг болсон. Нийт дүнгээс 32,500,000 төгрөгийг хасаад 44,338,085 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.  Ингээд үндсэн зээлээс огт хасагдаагүй байсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 94,024,760 төгрөг дээр хуримтлагдсан хүүг нэмээд, нийт 138,362,835 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн нэхэмжилсэн үнийн дүнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Манай ББСБ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А203 дагуу тушаалаар батлагдсан банк болон ББСБ-ын хүү бодох аргачлалын дагуу тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргасан байгаа …гэв.

4. Хариуцагч хариу тайлбартаа: .. 2019 онд чиргүүлтэй сонсмол авах зорилгоор **** ББСБ ХХК-иас 105,000,000 төгрөгийн зээл авсан. 116,800,000 төгрөгийг буцаан төлсөн. Ковид цар тахлын үед ажилгүй болоод хүүгийн төлбөрөө удаасан. Аргагүй эрхэнд чиргүүлээ зараад, дан толгойгоор ажил олдохгүй ажилгүй нам зогссон. Цар тахал гарч чиргүүлээ зараагүй байсан бол зээлийг төлчихсөн байх байсан. Иймд нэхэмжилсэн 138,362,835 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... гэв.

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа: ... банк бус санхүүгийн байгууллага нь зээл болох 105 сая төгрөгийг олгохдоо банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөөр олгоогүй болох нь тухайн банк бус санхүүгийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогддог юм. Тодруулбал 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 105 сая төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч **** ББСБ ХХК-ийн зээлийн шимтгэл 1 хувь буюу 1,050,000 төгрөгийг суутгаад, 103,950,000 төгрөгийг яаж шилжүүлсэн бэ гэхээр тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч ****** гэдэг хүн өөрийн Төрийн банкны 108900013306 тоот дансан дахь хадгаламжаа барьцаалаад, 160 сая төгрөгийг аваад, тухайн 160 сая төгрөгөөсөө 95 сая төгрөгийг нь ***** гэдэг хүний данс руу “машины төлбөр *****ээс” гэсэн утгаар шилжүүлсэн байдаг. 8,950,000 төгрөгийг нь Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал ****** нь өөрийн Хаан банкин дахь 50810****877 тоот данснаас “**** 990649****” гүйлгээний утгаар хамтран хариуцагч ******* данс руу шилжүүлсэн байдаг. ****н гэдэг хүн нь автомашин худалдаж авах зориулалтаар зээл хүссэн бөгөөд автомашин худалдан борлуулсан **** гэж хүний ***** гээд ахынх нь эхнэр ****** гэж хүний данс байгаа. Үүнээс юу харагдаж байна гэхээр банк бус санхүүгийн байгууллага нь банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэдэг заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 20.1-т зааснаар “банк болон банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээл олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосныг зээл олгох гэнэ” гэж тайлбарлаж зохицуулсан байгаа. Өөрийн мөнгөн хөрөнгө биш, иргэн хүний хадгаламжаа барьцаалж авсан мөнгөн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын нэрийн өмнөөс зээлдүүлж байгаа нь ББСБ-ын мөнгөн хөрөнгийг биш хувь хүний мөнгөөр хүү хүүлэх гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Энэ нь 2022 оны Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн ****.1-т зааснаар банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно гэсэн заалттай нийцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл ББСБ нь өөрөө маш хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө татан төвлөрүүлдэг. Жишээлбэл итгэлцлийн үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байдаг. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын хувьд иргэнээс хадгаламж авах, зээл авах, зээлийн эх үүсвэрээ зээлийн үндсэн үйл ажиллагаанд ашиглахыг Санхүүгийн зохицуулах хорооноос хориглодог. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчөөд тухайн хариуцагч нарт зээл олгосон мэтээр дүр үзүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн, 56.1.9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хамаарч байгаа юм. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. Ийм учраас зээлийн болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарч байгаа. Хариуцагч нарын хувьд 103,950,000 төгрөгийг авто машин худалдан авах зорилгоор авч ашигласан. Энэ мөнгөө аль хэдийн нэхэмжлэгч нарт төлсөн. Төлөхдөө 116,881,000 төгрөг буюу авсан мөнгөнөөсөө ****,931,000 төгрөгийг илүү төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу **** ББСБ ХХК-иас ****,931,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 50 дугаар хороо, 10 дугаар хороолол, ****В байрны **** тоот болон **** тоот орон сууцуудыг барьцаанаас чөлөөлөх, *****УН улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг *****эд шилжүүлэхийг **** ББСБ ХХК-д даалгаж өгнө үү... гэв.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа: ... манайхаас 105 сая төгрөгийн зээл авсан гэдэг дээр маргаагүй. Зээлийг авсан гэдгийг нотолж байгаа учраас манайд эргэн төлөлтийг хийж байсан. Тийм ч учраас манайхтай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу төлбөрийн хуваарь гаргуулж, зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч 2 талаас харилцан нотариатаар баталгаажуулж хууль журмын дагуу байгуулсан. Манайх 105 сая төгрөгийн 1 хувийн шимтгэлийг суутгаж олгосон. Мөнгөний баримт дээр **** ББСБ ХХК-ийн харилцах данснаас шилжүүлээгүй учраас бэлэн мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулсан байгаа. Ж.Жаргалсайхан гэдэг нь **** ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигчээс олгогдсон байгаа. Үлдэгдэл 8 сая хэдэн зуун мянган төгрөгийг нь гүйцэтгэх захирал ****** би гаргасан байгаа. Хамгийн гол нь тухайн зээлийг олгосон баримт нь байгууллагын харилцахаас олгосон баримт биш. Бэлэн мөнгө, кассаас олгосон баримт байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхөөр байна. 2024 оны 4 дүгээр сард манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Үүнийг яагаад нэмэгдүүлсэн бэ гэхээр өмнөх жилийн анхан шат болон давж заалдах шатны хурал дээр гаргасан нэхэмжлэлийн дүн дээр нэмэгдсэн байна гэдэг тайлбар тавьж байна. Манайх явцын дунд *****ийг ирээд зовлон ярихаар нь 14,057,351.81 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгье гэж байсан. Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн, тухайн зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гээд барьцааны гэрээ байгуулчихсан. Тухайн үед бүх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд наанатай, цаанатай хандаад манайх зээлийн гэрээний хүүг буулгасан. Нэмэгдүүлсэн хүү 14 сая гаран төгрөг бодогдсон байсныг хассан. Гэтэл зээлийн гэрээний үүрэгт тусгагдаагүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод олон жил шүүхийн асуудлаар манайд ч гэсэн хүндрэл учруулж байгаа учраас бид тухайн үед өмнөх хурлууд дээр гаргаж байсан, чөлөөлж байсан нэмэгдүүлсэн хүүг эргээд нэхэмжилж байгаа. Тийм учраас өмнө нь шүүх хурлууд дээр нэхэмжилж байсан нэхэмжлэлийн дүн өссөн байгаа шүү гэдгийг хэлж байгаа юм. Давж заалдах шатны шүүх дээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 20 сарын хугацаа байхад бүхэл бүтэн **** сарын хугацаанд бодогдсон хүүг шууд автоматаар хасаад бодчихсон байсан. **** сарын хугацаанд 105 сая төгрөгт хэдэн төгрөг бодогдох вэ гээд бодоод үзэхээр 44 100 000 төгрөгийн хүү гарна. Тухайн хүүд ч юм уу, тухайн хугацаанд үндсэн зээлээр төлөгдөх ёстой төлөгдөөгүй дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож нэмээгүй байгаа. Бүхэл бүтэн 20 сарын хугацааг яагаад яг 1 жил **** сарыг огт байхгүй болгож тооцоолж манай нэхэмжлэлийн дүнг хасаад гаргачихсан учраас би гайхаад байгаа юм... гэв.

 

7.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтас хэрэгт

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 6 дугаар тал/

2019.07.23, зээлийн гэрээ /хэргийн 7-24 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс ***** олгосон итгэмжлэл /хэргийн 42 дугаар тал/

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 210-2**** дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

8.Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтас хэрэгт  

Хариуцагч *****ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн **** дүгээр тал/

Хариуцагч *****иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 30 дугаар тал/

Хариуцагч ****** иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 31 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 36-37, 38 дугаар тал/

*****нас барсаны гэрчилгээний хуулбар /хэргийн **** дүгээр тал/

Хариуцагч ****ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 43 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 58 дугаар тал/

Нэмэлт тайлбар /хэргийн 71-74 дүгээр тал/

Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд /хэргийн 75-140 дүгээр тал/

****ы нас барсаны гэрчилгээний хуулбар /хэргийн 141 дүгээр тал/

**** ББСБ ХХК-д гаргасан өргөдлүүд /хэргийн 2****-240 дүгээр тал/

Төрийн банкны дансны хуулга /хэргийн 241 дүгээр тал/

Зээлийн мэдээллийн лавлагаа /хэргийн 249 дүгээр тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 250 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

Сөрөг нэхэмжлэл / хэргийн 1-3 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 5 дугаар тал/

Тайлбар /хэргийн 6 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 7 дугаар тал/

Зээлийн мэдээллийн лавлагаа /хэргийн 27 дугаар тал/

Төрийн банкны дансны хуулга /хэргийн 46 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

9. Шүүхээс бүрдүүлсэн

Нэгдүгээр хавтас хэрэгт

2024.05.20-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтууд /хэргийн 224-233 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

2024.10.15, дугаар ****/11084 тоот Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /хэргийн 18 дугаар тал/

            Титан си ар эй змс ХХК-аас ирүүлсэн албан бичиг /хэргийн 19 дүгээр тал/

            2024.10.22-ний өдрийн Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг, баримтууд /хэргийн 23-24 дүгээр тал/

2025.05.08-ний өдрийн Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг, баримтууд /хэргийн 23-24 дүгээр тал/

            Монгол банкнаас ирүүлсэн нууцлалын зэрэгтэй баримт зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан ...138 362 545 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

хариуцагч нар эс зөвшөөрч ... зээлийн гэрээний төлбөрт илүү төлсөн **** 931 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ ...ББСБ өөрийн мөнгөн хөрөнгө биш, иргэн хүний хадгаламжаа барьцаалж авсан мөнгөн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын нэрийн өмнөөс зээлдүүлж байгаа, зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт бус өөр этгээдүүдэд шилжүүлж байгаа нь 1995.10.31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1-т зааснаар “банк болон банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд зээл олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосныг зээл олгох гэнэ”гэсэн заалтыг, мөн хуулийн 21.2-т заасан “зээлдүүлэгч нь хүү хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэх заалт, мөн хуулийн 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгсонд тооцно” гэх заалт, 2002.****.02-ны өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн ****.1-д банз бус санхүүгийн байгууллага дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно: ...****.1.5 “банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах” гэсэн заалтуудыг зөрчиж хийсэн учир зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч *****, ****, ****, **** нар 2019 оны 07 сарын 23-ны өдөр № ****80002204 тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч **** ББСБ ХХК-тай байгуулан, 105 000 000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээлжээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 07 сарын 23-ны өдөр № ****80002204 тоот Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, ****Б байр **** тоот хаягт байршилтай, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, *** байр ****  тоот хаягт байршилтай 18м кв талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 23-25-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 7-21 дүгээр тал/

 

**** ББСБ ХХК зээлийн 105 000 000 төгрөгөөр зээлийн шимтгэл 1 хувь буюу 1,050,000 төгрөгийг суутган тооцож, 103,950,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч **** 95 сая төгрөгийг нь ******н гэх хүний данс руу “машины төлбөр *****ээс” гэсэн утгаар шилжүүлсэн,  8,950,000 төгрөгийг нь Банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал ****** ****нь өөрийн Хаан банкин дахь **** тоот данснаас “*************” гүйлгээний утгаар хамтран хариуцагч ****ын эхнэр **** данс руу шилжүүлсэн нь хариуцагчийн тайлбар, Ж.Хулангийн банкны дансны хуулга, Төрийн банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /2хх-5, 24, 46 дугаар тал/

 

Зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 116 881 000 төгрөг төлсөн нь хариуцагч *****ийн тайлбар, дансны хуулга баримтаар тогтоогдож байна.

 

Зээлдэгч **** 2022.10.23-ны өдөр нас барсан, зээлдэгч **** 2023.07.15-ны өдөр нас барсан байна. /хэргийн ****, 141 дүгээр тал/

 

4. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч зээл олгохдоо 1995.10.31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21.2, 21.4, 2002.****.02-ны өдрийн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн ****.1, ****.1.5 дах заалтуудыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан хууль зөрчиж, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

 

6. Учир нь талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч ***** зээл авч өөрөө буулгагч ачааны автомашин худалдах авах өөрийн амьжиргаа амьдралын чанараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан, түүний энэ хүсэл зоригийг зээлдэгч нар хүлээн зөвшөөрч, гэрээний нөхцөл хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хамтран зээлдэгчээр гэрээнүүдэд гарын үсгээ зурж баталгаажуулсан, ***** зорилгодоо хүрч тээврийн хэрэгслийг худалдан авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, хариуцагч *****ийн бичгээр гаргасан хариу тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 7-21, 36-37 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгч зээл олгохдоо өөрийн хөрөнгөөс зээл олгоогүй байхыг үгүйсгэхгүй боловч зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлт зөвшөөрлөөр зээлийн мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлснийг хариуцагч хүлээн авсан нь *****ийн гараар бичсэн өргөдөл, ...ББСБ-аас авсан зээл 105 000 000 төгрөгөөр би Shaanhi маркийн өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авч.., нэхэмжлэгч ББСБ-аас авсан зээлээ төлөхийн тулд хичээнгүйлэн ажилласаар 92 сая гаруй төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн бөгөөд 2020.10 сард автомашиныхаа чиргүүлийг зарж 25 сая төгрөгийг нийт 117 сая гаруй төгрөгийг төлсөн... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 36-37, 2****-240 дүгээр тал/

 

8. Түүнчлэн хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт 116 881 000 төгрөгийг буцаан төлж байсан баримтаас үзэхэд зээлдэгч нараас гадна гэрээний үүрэг гүйцэтгэгч бус өөр этгээд болох Ж.Хулан, Б.Батцэцэг нараас удаа дараа зээлийн төлбөр шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч талаас хариуцагчийн гэрээний үүрэгт тооцож хүлээн авч байсан нь хариуцагчийн тайлбар, банкны дансны хуулга,  тооцооллын баримтаар тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй. /хэргийн 71-140 дүгээр тал/

 

9. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.

 

10. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, ийнхүү гүйцэтгэснээр хариуцагчид тээврийн хэрэгсэл хөрөнгө бий болж түүгээр ашиг олсон, зээлдэгч нарын мөнгөн төлбөрийн үүргийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгэгч бус өөр этгээдээс шилжүүлж байсныг нэхэмжлэгчээс хариуцагч нарын үүрэгт тооцож хүлээн авсан гэж үзнэ.

 

11. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ өөр этгээдүүдээр гүйцэтгүүлсэн, тухайн үүргийг биелүүлсэн хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч зээлсэн мөнгийг хариуцагчид шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргээ хүүгийн хамт буцаан төлөх үүргээ тохирсон хугацаанд зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн зэргээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай үйлдэлд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

****. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй

 

13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  зээлийн гэрээний төлбөрт илүү төлсөн **** 931 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 14. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 105 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

15. Гэрээний дагуу нэхэмжлэгч 105 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн учир хариу үүрэг буюу зээлийг тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхийг шаардах эрхтэй.

 

 16. Хариуцагч зээлийн төлбөрт буцаан 116 881 000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

 17. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 сарын 23-ны өдөр дуусгавар болсон, 2021.03.26-ны өдөр талууд харилцан тохирч зээлийн хүүг сарын 2.8 хувь буюу жилийн 33.6 хувь болгож өөрчилсөн,  хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар /2023.01.23-ны өдрийн байдлаар/ хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 94 024 760 төгрөг, хүү 44 338 085 төгрөг, нийт 138 362 845  төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилжээ.

 

18. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

19. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан.

 

20. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэжээ.

 

21. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч хууль болон гэрээний дагуу хамтран зээлдэгч нараас гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч Г.Солонгийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. /хэргийн 38 дугаар тал/

 

22. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг нийт 56 218 411 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

23. Хариуцагч зээлийн үлдэгдэл мөнгөн төлбөрийн хэмжээний талаар маргаж байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүрэгтэй.

 

24. 2021.03.26-ны өдөр талууд харилцан тохирч зээлийн хүүг сарын 2.8 хувь буюу жилийн 33.6 хувь болгож өөрчилсөн боловч нэхэмжлэгч энэ хэмжээгээр тооцож зээлийн тооцоолоо хийж энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой атал гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай, эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотлоогүй.

 

25. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа хэмжээгээр буюу хүүгийн хэмжээг багасах үеийн байдлаар үндсэн зээл 94 024 760.35 төгрөг, үндсэн хүү 4 308 031 74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **** 769.09 төгрөг нийт 98 345 561 төгрөгөөс 2021 оны 03 сарын 26-ны өдрөөс хойш хариуцагчийн зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 42 ****7 149 төгрөгийг хасаж нийт 56 218 411 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоов.

 

26. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн.

 

27. Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан  үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй.

 

28. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.2, дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 715 540 төгрөг, 70200 төгрөг, ****2 175 төгрөгийг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 845 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4**** 042 төгрөг, 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

****. Хариуцагч **** нас барсан учир түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн татгалзсан болно.

 

30. Хариуцагч ****, **** нарт хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч тал тэдний эзгүйд хуралдаанаа үргэлжлүүлэх хүсэлт гаргаснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****, ****, **** нараас зээлийн гэрээний үүрэг нийт 56 218 411 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгож, үлдэх 82 144 434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, ****Б байр **** тоот хаягт байршилтай, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, *** байр ****  тоот хаягт байршилтай 18м кв талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын **** 931 000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, ****Б байр **** тоот хаягт байршилтай, 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, *** байр ****  тоот хаягт байршилтай 18м кв талбайтай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, ****УНР улсын дугаартай өөрөө бууулгагч автомаишны өмчлөх эрхийг *****эд буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ****0 дугаар зүйлийн ****0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ