| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/03494/И |
| Дугаар | 192/ШШ2025/08747 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/08747
2025 10 29 192/ШШ2025/08747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:,, өөрийн байранд байрлах,******* /РД:2070022/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:,,, хаягт оршин суух, Галт овогт Амарсанаагийн Зулбаатар /РД:АЮ92021855/,
Хариуцагч:,,, тоот хаягт оршин суух, Түмэд овогт Алтанцэцэгийн Манлай /РД:УЗ89071736/ нарт холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 77 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нарантуул трейд ХХК нь*******-тай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот түрээсийн гэрээг байгуулж, Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 08 дугаартай цайны газрыг тус компанид түрээслүүлж байсан. Гэтэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан******* нь компанийн ерөнхий захиралд мэдэгдэхгүйгээр ******* болон******* гэх хүмүүстэй тохиролцож,*******-ийн түрээсэлж байсан Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 08 дугаартай цайны газрыг*******д шилжүүлэн түрээслүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр******* нь өөрийн Хаан банк дахь 5085222292 тоот дансаар 10 000 000 төгрөг, ******* гэх хүн нь өөрийн Хаан банк дахь 5154048101 тоот дансаар мөн өдөр 70 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7 500 000 төгрөгийг тус тус*******аас авсан байдаг. Ийнхүү 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр******* компанийг төлөөлөн*******тай Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ байгуулан, түүнд цайны газрыг шилжүүлсэн байсан.*******-ийн зүгээс энэ талаар мэдсэн дариудаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон*******ийг Нарантуул олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж,*******д цайны газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгсөн. Харин******* нь*******д өгсөн 10 000 000 төгрөг болон *******т өгсөн 77 500 000 төгрөг, нийт 87 500 000 төгрөг, Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот түрээсийн гэрээ байгуулснаас учирсан хохирол 16 000 000 төгрөгийг тус тус манай компаниас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00143 дугаар*******аас*******ийн авсан 10 000 000 төгрөг, *******ын авсан 77 500 000 төгрөг, цайны газарт хийгдсэн заслын ажилд зарцуулсан 6 860 274 төгрөг, нийт 94 360 274 төгрөгийг*******-аас гаргуулж*******д олгохоор шийдвэрлэсэн. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 00465 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн 00463 дугаар тогтоолоор хариуцагчаас гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж,******* нь*******д 94 360 274 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл манай компани *******ын өмнөөс 77 500 000 төгрөгийг*******д төлсөн байдаг. ******* гэх хүн нь манай компанитай холбоо хамааралгүй, компанийн хөрөнгийг бусдад шилжүүлэх, төлбөр мөнгө авах эрхгүй этгээд бөгөөд******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу *******ын авсан 77 500 000 төгрөгийг түүний өмнөөс*******д төлсөн тул ******* нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж, компанид хохирол учруулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээд хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.******* нь иргэн *******т холбогдуулан компанитай холбоо хамааралгүй, компанийн хөрөнгийг бусдад шилжүүлэх, төлбөр мөнгө авах эрхгүй этгээд бөгөөд******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу *******ын авсан 77 500 000 төгрөгийг түүний өмнөөс*******д төлсөн тул ******* нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад******* нь *******ын*******аас шилжүүлэн авсан 77 500 000 төгрөгөөс 45 000 000 төгрөгийг *******аас шилжүүлэн авсан болох үйл баримт тогтоогдсон. Иймд *******аас 32 500 000 төгрөг,*******гаас 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 9 дугаар зүйлийн 9.4.3-д зааснаар тодорхойл байна...” гэв.
2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргаанд дурдагдсан 77 500 000 төгрөгийн асуудлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00143 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00465 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр*******-ийг үндэслэлгүйгээр гэрээ цуцалсны хохиролд тооцон 77 500 000 төгрөгийг*******д төлөх агуулгаар шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа" тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан байдаг. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
3. Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Манлайгийн тухайд*******-ийн гүйцэтгэх захирал.******* нь өөрийн түрээсийн гэрээний эрхийг *******аар дамжуулан*******д худалдсан. Ингэж худалдахдаа худалдааны төвийн захирал*******ийн зөвшөөрлөөр хийгдсэн байдаг. Энэ эрх шилжүүлэх явдал нь хууль болон гэрээгээр хязгаарлаагүй. Нийтлэг байдаг асуудал.******* нь хууль бусаар гэрээг цуцалснаас бусдад төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн*******гаас төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банкны албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/04081 дүгээр захирамж зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч *******аас, итгэмжлэл, хариу тайлбар зэргийг баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч*******гаас, итгэмжлэл өгсөн.
Шүүхээс, нэхэмжлэгч талын хүсэлтээр*******,*******,*******,******* нарыг гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******аас 32 500 000 төгрөг гаргуулах, хариуцагч*******гаас 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар нэхэмжлэгч*******-ийн өмчлөлийн цайны газрын түрээсийн эрхийг******* гэх хүнд худалдаж төлбөрт 77 500 000 төгрөгийг авсан. Тухайн төлбөрийн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарын өмнөөс**************д буцаан төлсөн тул хариуцагч нар Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар*******аас авсан мөнгөө нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлав.
4. Хариуцагч нар “...нэхэмжлэгч******* нь*******тай байгуулсан түрээсийн гэрээнээс хууль бусаар татгалзсантай холбоотой шүүхийн шийдвэрээр*******д төлсөн төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргах эрхгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00465 дугаар магадлалд “...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр*******ын*******-тай байгуулсан цайны газар ажиллуулах түрээсийн гэрээг хүчин төгөлдөр, түрээсийн гэрээ цуцлагдсанд******* нар буруутай гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнээд*******-аас 94 360 274 төгрөгийг******* нарт олгохоор шийдвэрлэсэн.
7. Дээрх шүүхийн шийдвэрээр*******-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 94 360 274 төгрөгт, хариуцагч ******* өөрийн дансаар авсан 77 500 000 төгрөг багтсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр болон зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад гэрчээр асуугдсан******* нь хариуцагч *******ын өөрийн дансаар авсан 77 500 000 төгрөгөөс 45 000 000 төгрөгийг нь авсан талаар мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч******* нь*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар тодорхойлсон нь хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрх болно.
9. Хариуцагч нар “...Түрээсийн гэрээний эрх худалдах нь хуулиар хориглоогүй, Нарантуул зах дахь лангуу болон цайны газрын түрээсийн эрхийг худалдах явдал элбэг байдаг...” гэх тайлбар Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж заасантай нийцэхгүй болно.
10. Тодруулбал, хэргийн баримтаар, хариуцагч *******,******* нар нь Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байрлах 08 дугаар цайны газрын түрээслэгч, эсхүл тухайн цайны газрын түрээсийн эрхийг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй этгээд байсан гэх үндэслэл тогтоогдоогүй.
11. Хариуцагч *******,******* нар нэхэмжлэгч*******-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нар нь өөрт байхгүй эрхээ*******д шилжүүлж, түүнээс хариу төлбөрт 77 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
12. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
13. Дээрх 77 500 000 төгрөг буюу хариуцагч *******ын авсан 32 500 000 төгрөг, хариуцагч*******гийн авсан 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгч******* нь шүүхийн шийдвэрийн дагуу*******д төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй болно.
14. Иймд хариуцагч *******аас 32 500 000 төгрөг, хариуцагч*******гаас 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******-д олгох үндэслэлтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 32 500 000 төгрөг, хариуцагч*******гаас 45 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 545 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 545 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ