2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/08545

 

2025              10             23                                                 192/ШШ2025/08545                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн  /РД:CHN0000182506/,

 

Нэхэмжлэгч: *******,******* тоот хаягт оршин суух, ******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 336 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Хятад улсын иргэн Өвөрмонгол хүн. Иргэн нь надаас нөхцөлтэй зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 5 сарын хугацаанд нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан 700 000 юанийг Хаан банкны тоотийн дансруу шилжүүлж өгөхөөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж тус мөнгийг зээлсэн. Зээлийн гэрээг манай найз Монголд байсан учир зээлийн гэрээг хийсэн ба би мөнгийг шилжүүлсэн. Гэтэл гэрээний дагуу зээлийг хугацаанд өгөлгүй удааж өгнө, өгнө гэсээр өдий хүрлээ. Монгол явж байгаа хүнээр хэлүүлж зээлээ төлөхийг шаардсан боловч бас л хүлээж бай, өгнө гээд өгдөггүй. Олон удаа олон жил гуйсан боловч одоохон өгнө гэж удсан. Би найз учир хүлээсэн. Жил болгон өгнө л гэдэг. Их худалч. Би монгол улсын иргэний хууль сайн мэдэхгүй учир, өгнө гэхээр нь итгэсээр удсан. Мөн монголд очиж чадахгүй байсаар удсан. Хэлэхээр л өгнөө хүлээж бай л гэнэ. Тэгээд ч хүнээс мөнгө авсан бол буцааж өгөх ёстой бөгөөд гэрээний дагуу нь миний дансанд мөнгөө хийхгүй хохироосоор байна. Би тухайн үед монгол улсад түр хугацаагаар байсан. Намайг Хятад улсдаа ирснийг далимдуулан мөнгийг минь өгөлгүй хохироож байгаа тул зээлийн гэрээний дагуу зээлсэн төлбөр болох 700 000 юань болох монгол мөнгөөр 336 700 000 төгрөгийгаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн  нь Монголд надад хөрөнгө оруулсан баримт хэрэгтэй гэж гуйсан тул өөрийн оршин суух виз гаргаад нэмэр болно гэж бодоод урьдын харилцааны явцад найз нөхөд тул би тус болж гэрээ хийж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн  болон иргэн нар байгуулсан. БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн тай ямар ч гэрээ байгуулж мөнгө зээлж, зээлийн харилцаанд орж байгаагүй. БНХАУ-ын иргэн г төлөөлөх баримт бичиг хавтаст авагдаагүй хуулийн дагуу төлөөлөх эрхгүй этгээд атлаа нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн нь г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэлдээ гийн гарын үсгийг дуурайлган зурсан болох нь хавтас хэргийн 4-5 хуудасанд авагдсан гарын үсэгнүүдийг харьцуулж харж болно. Дээрх нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй нь тус гэрээний үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд заасанийн тоот Хаан банкны дансруу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гаас 700 000 юанийн орлого хэлбэрээр огт орж ирээгүй ньийн тоот Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. /700 000 юань нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар 326 844 000 төгрөг/ Мөн тус гэрээний 3.2-д зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид бодитойгоор мөнгийг гардуулан өгсөн банкны дансаар шилжүүлсэн, талууд гэрээний үүргээ бодитойгоор биелүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасныг үндэслэн уг гэрээний үүргийг нь биелүүлээгүй бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Хатансүлд ББСБ ХХК-иас гаргасан баримтын тухайд   нь тухайн мөнгийг зээлийн зориулалтай биш өөр зориулалтаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Нөхцөлтэй зээлийн гэрээ, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Солонгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар Нотариатчийн тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Энхтуяагийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар Нотариатчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас, итгэмжлэл, хариу тайлбар,ийн Хаан банкны дансны хуулга, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,ийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн болон нар нь хариуцагчт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “...БНХАУ-ын иргэн хариуцагчтай найз нөхдийн харилцаатай ба түүний хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 700 000 юанийг зээлүүлсэн. БНХАУ-ын иргэн Монгол улсад байсан учраас зээлийн гэрээгтай бичгээр байгуулсан.  зээлийн гэрээг байгуулсан, нь мөнгөн хөрөнгийн эзэн учраас хоёулаа хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцож болохоор заасан бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан.

 

5. Хариуцагч нь “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нөхцөлтэй зээлийн гэрээг визний материал бүрдүүлэхэд шаардлагатай байна гэсний дагуу байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг надад шилжүүлээгүй. гаас шилжүүлсэн мөнгө зээлийн зориулалтаар шилжүүлээгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн....” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

6. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нөхцөлтэй зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчт 700 000 юанийг 2019.04.01-2019.09.01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүгүй, алданги тооцохгүйгээр шилжүүлэх, зээлдэгч зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

6.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

6.3. Хариуцагчийн Хаан банк дахь тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар маргааны эрх зүйн баримт бичиг болох нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гаас зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчт шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.4. Иргэний 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд бичгээр байгуулагдсан. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нөхцөлтэй зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжигдээгүй тул уг гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй.

 

6.5. Нэгэнт нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

 

6.6.  Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Хатансүлд ББСБ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай, БНХАУ-ын иргэн д хаягласан, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тухай гэх албан бичигт “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ иргэн нь 700 000 юанийг БНХАУ-аас тус байгууллагын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр дамжуулан Монгол улсын иргэн Намхайдорж овогтой Ганхуягт шилжүүлсэн байдаг. нь дээр дурдсан 700 000 юанийг хүлээн авагчийн данс руу төгрөгт хөрвүүлэн шилжүүлэх хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлснийг үндэслэн манай байгууллага юанийг 389 төгрөгийн ханшаар тооцож хөрвүүлэн нийт 272 300 000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр хүлээн авагчийн данс руу шилжүүлсэн болно...” гэжээ.

 

6.7. Хариуцагчийн Хаан банк дахь тоот данс хуулга, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар хариуцагчийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 150 000 000 төгрөг, 122 300 000 төгрөг, нийт 272 300 000 төгрөгийг нэхэмжлэгч гаас хариуцагчт шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

6.8. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

6.9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн 272 300 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

            6.10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 337 700 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасан хэдий ч хэргийн баримтаар хариуцагчт юань биш, төгрөгөөр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул шилжүүлсэн төгрөгөө буцаан шаардах нь үндэслэлтэй болно.

 

6.11. Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй. Тухайн шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.

 

6.12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 272 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 272 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 841 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 519 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ