2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/08786

 

2025              10             30                                                 192/ШШ2025/08786                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 450 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь өөрийн өмч болох Доосан Ди Экс 520ЛСи маркын улсын дугаартай экскаваторыг хариуцан ажиллах, бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулах эрхийг иргэн буюу түүний өмчлөлийн *******-д шилжүүлсэн боловч хуурамч бичиг баримт гарын үсэг ашиглан хууль бусаар өмчлөх эрхэнд халдаж, бусдад шилжүүлж онц их хэмжээний хохирол учруулсан билээ. Компаний зүгээс энэ асуудлыг шалгуулахаар анх Сонгинохайрхан Цагдаагийн гуравдугаар хэлтэст гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2478 дугаартай Прокурорын тогтоолоор тус хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Компанийн зүгээс энэ шийдвэрт гомдолтой байсан тул дээд шатны прокуроруудад гомдол гарган хандсан боловч тус шийдвэр хэвээр үлдсэн. Тус прокурорын шийдвэрээр иргэн нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *******-ийн захиралийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн Доосан Ди Экс 520ЛСи маркын экскаваторыг нөхөр ын нэр дээр баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хааж шийдвэрлэсэн. Ингэхдээ учруулсан хохирлыг арилгуулах эрхийнхээ дагуу бусдад залилуулсан эд хөрөнгийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхтэй болохыг прокурорын тогтоолд дурьдсан болно. Тус хэрэг бүртгэлтийн хэрэгт экскаваторын зах зээлийн үнэлгээг шинжээч 450 000 000 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд хэрэг шалгагдаж байх цаг хугацаанд хэргийн холбогдогч нар компанийн өмч болох экскаваторыг бусдад зарж борлуулж экскаватороо буцаан авах боломжгүй нөхцөл байдалд оруулсан тул эксваторын үнэ болох 450 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд хариуцагч ээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 101/ШШ2024/05054 дугаартай Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, улмаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус хэрэгт нэхэмжлэгч *******, хариуцагч ийн өмч болох *******-тай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Механизмыг хариуцан ажиллах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Экскаваторыг бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэл гэх баримтууд авагдсан байдаг бөгөөд тус шүүхийн шийдвэрт энэхүү гэрээ, итгэмжлэлээс үүдэн гэрээний болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй хэвээр үлдээсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлээр буюу хариуцагч ******* нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Механизмыг хариуцан ажиллах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Экскаваторыг бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлээ тус тус зөрчиж бусдад зарж, борлуулж 450 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалуулахаар нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/Ш32025/09306 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг /РД:*******/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02633 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллагаас ******* буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал гийн оршин байгаа газрыг олж тогтоосон тул нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймд *******-ийн өмчлөлийн Доосан Ди Экс 520ЛСи маркын улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслэн хариуцан ажиллах гэрээний үүргээ зөрчсөн Оргилд дэвшихүй ХХК-аас 450 000 000 төгрөгийг хохиролд гаргуулж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь нэг өмчлөгчтэй бөгөөд уг этгээд Гүйцэтгэх захирал нь *******-ийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн өмнөх өмчлөгч, хувьцаа эзэмшигч болох тэй гэрээ байгуулан түүний эзэмшлийн 100 хувийн хувьцааг Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа Худалдах-худалдан авах гэрээ мөн бичгэн хэлцэл зэргийг тус тус хийж, албан ёсоор эрх шилжүүлэн авсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэл хийлгэн Хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болно. Уг шилжүүлэг нь Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд эрх шилжүүлсэн өдрөөс өмнөх компанийн аливаа үүрэг, хариуцлага, төлбөр тооцоо, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлагаас үүдсэн өр төлбөрийг барагдуулах үүргийг ******* хүлээхгүй болно. Учир нь *******-ийн гүйцэтгэх захирал болох миний бие нь тэй байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хувьцаа Худалдах-Худалдан авах гэрээ болон тус 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний Дөрөвдүгээр зүйл "Б" хэсэгт зааснаар Компанийн эрх шилжсэн үеэс эхлэн Компанийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг хүлээх ба мөн тус өдрийн тэй хийсэн хэлцлийн 4-т "А тал болох нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн төлбөр тооцоог бүрэн барагдуулан, санхүүгийн тайлан тооцоог гарган үйл ажиллагааны хамтаар Б тал болох надад хүлээлгэн өгнө", тус хэлцлийн 5-т "Компанийн зүгээс гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлагаас үүдсэн өр төлбөрийг А тал болох хариуцна. /2021.08.23-наас өмнөх/ Үүнтэй холбоотой лавлагаа тодорхойлолтыг Б талд гарган өгч өөрийн дээрх үүргээс чөлөөлөгдөж болно." хэмээн тус тус заасан байдаг. Тиймээс *******-ийн одоогийн эцсийн өмчлөгч нь өмнөх өмчлөгчийн хариуцлагыг хүлээх үндэслэл байхгүй болно. Түүнчлэн Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ өөрийн өмч болох Доосан Ди Экс 520ЛСи маркийн улсын дугаартай экскаваторыг хариуцан ажиллах, бусдад түрээс хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцуулах эрхийг иргэн буюу түүний өмчлөлийн *******-д шилжүүлсэн боловч хуурамч бичиг баримт гарын үсэг ашиглан хууль бусаар өмчлөх эрхэд халдаж бусдад шилжүүлж хохирол учруулсан гэсэн байна. Энэ тухайд хэрэв дээрх үйл баримтад *******-ийн хүлээх хариуцлага гэж үзэж байгаа бол энэ талаар хангалттай нотлоогүй буюу нэхэмжлэлд дурдагдах ийн өмчлөгч байх үед *******-тай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэх Механизмыг хариуцан ажиллах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэх Экскаваторыг бусдад түрээслэх гэрээ хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэл зэргийг нэхэмжлэлд хавсаргаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн тус 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэх Экскаваторыг бусдад түрээслэх гэр хийх, түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлийг хуулийн этгээдэд олгосон эсэх, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэх Механизмыг хариуцан ажиллах гэрээг *******-тай байгуулсан эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа иргэн буюу түүний өмчлөлийн *******-д шилжүүлсэн хэмээжээ. Гэтэл иргэн тэй ******* болох хуулийн этгээдийг ижил эрх зүйн этгээд мэтээр тодосгож хэрэглэх нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл т олгосон итгэмжлэл, түүнтэй байгуулсан гэрээ болон түүний буруутай үйлдэлд компани өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй билээ. Тиймээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох Бүтээл-Аз ХХК болон иргэн нарын хооронд 2012-2014 оны хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, техник хүлээлцэл, үүссэн маргаан, үүний улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийн асуудал нь өмнөх өмчлөгч болох ийн бүрэн эрхтэй байх үед бий болсон үр дагавар байх бөгөөд *******-ийн одоогийн эцсийн өмчлөгч надад хууль эрх зүйн хувьд хамааралгүй нөхцөл байдал юм. Мөн Иргэний хуулийн 34.2 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 9.1, 84, 85 дахь зүйл заалтуудад заасан хариуцлагад үл хамаарах тул *******-д холбогдуулан хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2478 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан болон хавсралт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05054 дүгээр шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/09306 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ы иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02633 дугаар шийдвэр, итгэмжлэл, орчуулга,  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01463 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/05478 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хувьцаа Худалдах-Худалдан авах гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн *******-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Иргэд хоорондын хэлцэл, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 101/ШШ2024/05054 дугаар шийдвэртэй хавтаст хэрэгт үзлэг хийж, бэхжүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Оргилд дэвшихүй ХХК-д холбогдуулан 450 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...******* нь өөрийн өмчлөлийн  улсын дугаартай экскаваторыг хариуцагч Оргилд дэвшихүй ХХК-д 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Механизмыг хариуцан ажиллуулах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн дагуу бусдад түрээслүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, хариуцан ажиллуулах эрхийг шилжүүлсэн боловч хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсөн, хуурамч бичиг баримт ашиглан, техникийг өөрийн хамаарал бүхий этгээд болох ын нэр дээр шилжүүлэн, цааш нь гуравдагч этгээдэд дамжуулан худалдсан тул хохирол 450 000 000 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч “...Оргилд дэвшихүй ХХК техникийг хуурамч бичиг баримт үйлдэн гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Механизмыг хариуцан ажиллах итгэмжлэлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* нь улсын дугаартай экскаваторыг түрээслэх болон хариуцан ажиллуулах эрхийг Оргилд дэвшихүй ХХК-д нэг жилийн хугацаатай буюу 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл олгож, Оргилд дэвшихүй ХХК нь техникийн удирдан ажиллуулахдаа үр дүнгийн талаар тайлагнах, түрээсийн төлбөр үр ашгийг сар бүр *******-д төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

4.2. Дээрх гэрээний зорилго, агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр байна. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Түүнчлэн, *******-аас 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Оргилд дэвшихүй ХХК-д дээрх гэрээний зүйл болох улсын дугаартай экскаваторыг түрээслэх гэрээ хийх, төлбөр тооцоо хийж хүлээн авах, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгожээ.

 

4.4. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

 

4.5. Талуудын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ болон нэхэмжлэгч *******-аас хариуцагч Оргилд дэвшихүй ХХК-д олгосон итгэмжлэлийн хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй, гэрээний хугацаа 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус дуусгавар болсон байна.

 

4.6. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

4.7. Маргааны зүйл болох улсын дугаартай экскаваторыг гэрээ болон итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтийн дагуу Дорж овогтой Түмэнбаярын нэр дээр эзэмших эрхийг шилжүүлсэн, улмаар Н.Сувданбаганы эзэмшилд шилжүүлж, ас “экскаварторын үнэ” гэх утгаар нийт 175 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/05054 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.

 

4.8. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад техникийг ын эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон Авто тээврийн үндэсний төвд гаргасан “захирал Sun Jon Su” гарын үсэгтэй, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай баримтад гарын үсгийн шинжээч томилсон байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1278 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2298 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус “...2014 он 4 сар 23 өдөр гэсэн огноотой, №15 дугаартай Авто тээврийн Үндэсний төвд хаягласан баримт доод хэсэгт Захирал гэсний ард Sun Jon Su гэсний ард байх Сон жон сү гэж хар өнгийн будагчтай хэрэгслээр бичигдсэн гар бичвэр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй...” гэжээ.

 

4.9. Хэргийн баримтаар, техникийг ын эзэмшилд шилжүүлэх үндэслэл болсон Авто тээврийн үндэсний төвд гаргасан “захирал Sun Jon Su” гарын үсэгтэй, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай баримтыг хариуцагч Оргилд дэвшихүй ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд үйлдсэн буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

4.10. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хэргийн үйл баримтаар хариуцагч Оргилд дэвшихүй ХХК нь гэрээ болон итгэмжлэлээр олгосон бүрэн эрхээ хэтрүүлж, урвуулан ашиглаж гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч ******* нь Оргилд дэвшихүй ХХК-аас хохирол шаардах эрхгүй байна.

 

4.11. Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Оргилд дэвшихүй ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 450 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.12. Хариуцагчийн өмгөөлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх  хууль  зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанд нийцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Оргилд дэвшихүй ХХК-д холбогдуулан гаргасан 450 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ