2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/11297

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/11297

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, ******* дүүргийн ******* ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, "*******" ХХК/РД: *******/-д холбогдох,

 

Нийгмийн ******* өр төлбөрт 375,544,201.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн ******* ******* *******тай харилцах ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Нийгмийн ******* санд төлбөл зохих ******* ******* шимтгэлээ төлөөгүй. Нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газрын 469 дүгээр тогтоолын Нийгмийн ******* дүрмийг батлах тухай хавсралтын 3.1, 3.3-т тус тус заасны дагуу тухайн байгууллагын шимтгэлийн өр нь 271 буюу түүнээс дээш хоногоор хэтэрсэн учраас хуулийн байгууллагад хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт ******* ******* санд төлбөл зохих 232,775,628.36 төгрөгийн ******* ******* шимтгэлийн өр үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн дээр хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож энэ алданги нь 50 хувиас хэтрэхгүй шаардлагын дагуу 142,768,573.7 болсон. Ингээд нийт 375,544,201.43 төгрөгийн ******* ******* шимтгэлийн өрийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн ******* ерөнхий хуулийн талаар дурдаж хуулийг буцаан хэрэглэх талаар ярьж байна. Тайлбар хэлэхэд Нийгмийн ******* байгууллагын зүгээс ямар нэгэн хууль зөрчөөгүй. Нийгмийн ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд байгууллагын эрх үүрэг дээр шимтгэлийг даатгуулагчид олгосон цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж ******* ******* санд төвлөрүүлэхийг үүрэгжүүлсэн. Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ******* ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан ******* ******* санд төлнө гэсэн байдаг. Манай байгууллагаас дээрх заалтыг зөрчсөн гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Хуулиар алданги тооцохыг зөвшөөрсөн. Алданги тооцохдоо заавал Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах, улсын байцаагчийн акт тавьна гэсэн зүйл байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 .Манай компани нь 2023-2025 оны хүртэл хугацаанд ******* ******* шимтгэлд төлөх төлбөрөөс 317 219 927.06 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд компанийн түүхий эдийн хомсдол, эдийн засгийн хүнд байдлын улмаас 232 775 628.36 төгрөгийг хараахан төлж барагдуулаагүй байгаа хэдий ч аль болох хурдан хугацаанд өр төлбөрийг төлж барагдуулах арга хэмжээг авч ажилсаар байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 142 768 573.07 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд алданги нэхэмжлэх асуудал нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах асуудал биш, алданги тооцох урьдчилсан нөхцөл мөн бүрдээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн алданги 142 768 573.07 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгчтэй ******* ******* шимтгэл 232 775 628.36 төгрөгийн хүрээнд тодорхой хугацаа тогтон эвлэрэх саналтай байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлийн тухайд нэгдүгээрт шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэх хугацааны ******* ******* өр төлбөр болон түүнд ногдох алдангийг нэхэмжилж байна. Хэргийн материалд ******* ******* төлбөр болон алдангийг тооцоолсон баримтыг хавсаргаж өгсөн байдаг.

Алдангийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 96,886,232.55 төгрөг, үндсэн төлбөр 208,772,465 төгрөг гэсэн байна. Үүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн ******* ерөнхий хуулийг баримтлан нэхэмжлэх үндэслэлгүй гэж харж байна. Учир нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн ******* ерөнхий хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэгдэн батлагдаж үүнээс хойш дагаж мөрдөхөөр хуулийн зохицуулалт байгаа. Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх ******* ******* өр төлбөрийн асуудлыг 1994 оны Нийгмийн ******* хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан. Нийгмийн ******* тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 зүйлд заасан хариуцлага хүлээхээр заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-т Нийгмийн ******* шимтгэл төлөгч нь Нийгмийн ******* шимтгэл төлөгч нь ******* ******* шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж авна гэж заасан. Өөрөөр хэлбэл 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх тооцогдсон төлбөрийг 1994 оны Нийгмийн ******* тухай хуулиар болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тус тус нэхэмжлэх шаардлагатай байхад Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Хоёрдугаарт урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Гэтэл бодит нөхцөл байдалд ******* ******* байцаагчийн акт огт байхгүй. Алдангийг шаардсан гэх мэдэгдэл, ямар байдлаар тооцсон тооцооллыг хариуцагч талд огт мэдэгдээгүй. Энэ талаарх баримт байхгүй.

Урьдчилсан ажиллагаагаар ******* ******* байцаагчийн акт тогтоогоод дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүснэ. Гэтэл ******* ******* улсын байцаагч акт тогтоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжсэн. Тэрнээс өмнөх нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг жилийн шаардлага орж ирж байна. Тухайн жилтэй холбоотой хариуцагч талаас зарим нэг мэдэгдлүүдийг өгсөн баримт байдаг. Гэхдээ энэ баримтууд дээр алданги тооцож байгаа шүү гэдэг зүйл харагдахгүй байгаа. 2024 оноос өмнөх хуулинд алданги тооцож гаргахаар бол Зөрчлийн хуулийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явагдана гэсэн үндэслэл заасан байдаг.

Алдангийн тооцоолол дээр 2023 оны баримтууд дээр үндсэн тооцоогоо 207 сая гэж гаргаад алданги, торгууль гэсэн дээр 0 гэсэн байдаг. Хариуцагч талын зүгээс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, маргахгүй. Алдангийн хувьд 2 хуваагдана гэж үзэж байна. Учир нь шинэ болон хуулийн хуулийн зааг ялгаа гэж байхгүй. Сүүлд батлагдсан хуулийн хэрэгжилтээр урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан. Тэгэхээр Нийгмийн ******* Ерөнхий *******т маргаан шийдвэрлэх комисс ажиллаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тухайн комисст урьдчилан шиийдвэрлэх ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй. Бид ******* ******* шимтгэлийн өрийн алдангийг шүүхэд хүрэлцэн ирж мэдсэн. Тэрнээс биш алданги тооцсон баримтыг нэг ч удаа харуулж байгаагүй. Алдангийн тооцооллыг харахаар буруу бодсон нь харагдаад байна. Алданги нь автомат тооцооллоор бодохоор ч ийм өндөр гарахгүй.

Мөн 2023 онд тооцоо нийлээд явж байсан. Тооцоо нийлээд явж байхдаа ч бид нарт алданги тооцсон талаар хэлж байгаагүй. Сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авлагын тулган баталгаажуулалт хийсэн. Энэ дээр ч гэсэн үндсэн шимтгэлийн өрийг л баталгаажуулсан. Ямар нэгэн алдангийн талаар огт дурдаагүй. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр дээр маргахгүй. Нотлох баримт шинжлэн судлахад 2023 онд өгч байсан мэдэгдэл, албан шаардлагатай огт маргаагүй. 2023 оны алдангийг нэхэмжлэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өр төлбөр барагдуулахаар гэрээ байгуулахдаа өмнөх хуулийн заалтыг баримтласан нь учир дутагдалтай. Албан шаардлага хүргүүлэхдээ алданги тооцно гэсэн үг өгүүлбэр байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* дүүргийн ******* ******* газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн ******* Ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаар тушаалын болон хавсралтын хуулбар, ******* ХХК-ийн Нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2025 оны 2 дугаар сарын тайлан, ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2025 оны 2 дугаар сарын ******* ******* шимтгэл ногдуулалт, Улсын ******* ******* Ерөнхий газрын 2023.01.01-2023.12.31-ний өдрийг хүртэлх Заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), ******* ХХК-ийн цалингийн сан даатгуулагчийн тоо/хх-ийн 13-14х/, ******* ХХК-ийн Авлагын дансны эерэг тулган баталгаажуулалт-ын хуулбар, ******* дүүргийн Нийгмийн ******* хэлтсийн 30.5.05 дугаар албан бичгийн хуулбар, ******* дүүргийн Нийгмийн ******* хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 066 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, ******* дүүргийн Нийгмийн ******* хэлтсийн ******* ******* шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн ******* дүүргийн Нийгмийн ******* хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 350 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг болон хавсралтын хуулбар, ******* дүүргийн Нийгмийн ******* газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар Дансны зарлагын гүйлгээг түр зогсоож шимтгэл, алданги төлүүлэх тухай мэдэгдэл, хавсралтын хуулбар, ******* дүүргийн Нийгмийн ******* хэлтэс болон ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ний хуулбар, Алданги тооцсон хүснэгт/хх-ийн 25х/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамж, , *******, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн цахим хуулбар, дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 30г2-3/1681 дугаар албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ******* шимтгэл 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, алданги 142,768,573.07/нэг зуун дөчин хоёр сая долоон зуун жаран найман мянга таван зуун далан гурван төгрөг долоон мөнгө/ төгрөг, нийт 375,544,201.43/гурван зуун далан таван сая таван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун нэг төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ХХК нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн Даатгалын Ерөнхий хуулийг баримтлан нэхэмжлэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ******* ******* шимтгэлийн өр 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, түүнд оногдуулсан алданги 142,768,573.07/нэг зуун дөчин хоёр сая долоон зуун жаран найман мянга таван зуун далан гурван төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан ******* ******* шимтгэлийн хувь хэмжээ нь Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ******* ******* хувь хэмжээнээс өөрчлөгдсөн байх тул 2023 оны 01 сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ******* ******* шимтгэл ногдуулалтын харилцаанд Нийгмийн ******* тухай хуулийг/1994 он/ хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 16 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих ******* ******* шимтгэлийг ... энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан ******* ******* сангийн дансанд шилжүүлнэ., мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т Ажил олгогч ... шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:, 1-ийн 1-т хөдөлмөрийн хөлсний сан ... түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;, 1-ийн 4-т ... зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх. гэж заасан.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 1-ийн 1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* ******* шимтгэлийн өр нийт 208,772,465/хоёр зуун найман сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөг байсан болох нь Заавал даатгах даатгуулагчидын ндш-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Алдан тооцсон хүснэгтээр тогтоогдож байна.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1-т Ажил олгогч ... шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:, 1-ийн 4-т ... зөрчлийг арилгах талаар ... албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх. гэж заасан.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1, 1-ийн 4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн Улсын байцаагч хариуцагчид Нийгмийн ******* шимтгэлийг өрийг төлж барагдуулах тухай хугацаатай Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 25 дугаар зүйлийн 1-т Нийгмийн ******* байгууллага дараахь эрх эдэлнэ:, 1-ийн 2-т ... шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох; гэж заасан.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 25 дугаар зүйлийн 1, 1-ийн 2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь арилжааны банкин дахь хариуцагчийн харилцах дансны гүйлгээг түр зогсоосон болох нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 350 Хамтран ажиллах тухай албан бичгийн болон Хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* ******* шимтгэлийн өрийг төлж барагдуулагүй байх ба Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т Нийгмийн ******* шимтгэл төлөгч нь ******* ******* шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй ... нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан.

 

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тайлбар хэсэгт заасан байсан алдангийн талаарх зохицуулалт Нийгмийн ******* ерөнхий хууль 2023 онд батлагдсанаар хүчингүй болж, алданги гаргуулах шаардах эрхийг Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заажээ.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Нийгмийн ******* хууль тогтоомж зөрчсөн ... ******* ******* шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:, 44.1.2-т төлбөл зохих ******* ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй ... дутуу төлсөн ******* ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэж заасан.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.15 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 469 дугаар Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн ******* байгууллагын дүрмийг баталжээ.

 

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Нийгмийн ******* байгууллагын дүрмийн 3-ын 3.3-т Нийгмийн ******* байгууллага нь дараах  асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ:, 3.3.1-т Нийгмийн ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн ... биелүүлээгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан ... даатгуулагчийн хууль ёсны  эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги ... төлүүлэхээр; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх боловч Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 44.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаар Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн ******* байгууллагын дүрмийн 3-ын 3.3, 3.3.1 дэх заалтад зааснаар ******* ******* байгууллагад ******* ******* шимтгэлийн өр, алдангийг эрх бүхий байгууллагад шууд хандан шийдвэрлүүлэх эрх олгожээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид ******* ******* шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага болон банк ХК-д дансны зарлагын гүйлгээг түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлж, хариуцагчтай авлага барагдуулах талаар уулзалт хийсэн болох нь Улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 350 Хамтран ажиллах тухай албан бичгийн болон Хавсралтын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүүргийн ******* ******* хэлтсийн ******* ******* шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ байгуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ий 1, 3-т зааснаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх ******* ******* шимтгэлийн өр 208,772,465/хоёр зуун найман сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч нь 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3/тэг аравны гурав/ хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ нь хариуцагчийн хуульд заасан гүйцэтгэвэл зохих үүргийн талаар буюу хуульд заасан стандартын дагуу, өрийг бууруулсан зүйлгүй бөгөөд өрийг төлж барагдуулах хугацаа, боломж олгосон, хуульд заасан үүргийг тодруулсан байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй ба уг гэрээгээр үүрэг үүснэ гэж үзнэ.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 44.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаар Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн ******* байгууллагын дүрмийн 3-ын 3.3, 3.3.1 дэх заалтад зааснаар ******* ******* байгууллагад ******* ******* шимтгэлийн өр, алдангийг эрх бүхий байгууллагад шууд хандан буюу шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх олгожээ.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Нийгмийн ******* хяналт шалгалтыг ******* ******* улсын ерөнхий байцаагч ... улсын байцаагч ... хэрэгжүүлнэ., 38.10-т Нийгмийн ******* улсын байцаагч дараах эрх эдэлнэ:, 38.10.4-т ... ******* ******* шимтгэлийн өрийг тэтгэвэр авагч, даатгуулагч, ажил олгогч, хүний банкан дахь данснаас үл маргах журмаар гаргуулах; гэж заасан.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.10, 38.10.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь банк ХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа дансны зарлагын гүйлгээг зогсоох Мэдэгдэл хүргүүлсэн болох нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн № 01 Мэдэгдлийн болон Хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Ажил олгогч болон ... даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр ******* ******* шимтгэл төлнө:, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос ******* ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж ... тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан ******* ******* санд төлнө. гэж заасан.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ******* ******* шимтгэлийн өр нийт 24,003,163.36/хорин дөрвөн сая гурван мянга нэг зуун жаран гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг болох нь *******-ний ******* ******* шимтгэл төлөлтийн 2025 оны 2 сарын тайлан, *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2025 оны 2 сарын ******* ******* шимтгэл ногдуулалт, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Алданги тооцсон хүснэгтээр тогтоогдож байна.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 1-ийн 1, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хариуцагчийн ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг болох нь Заавал даатгах даатгуулагчидын ндш-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ий хуулбар, *******-ний ******* ******* шимтгэл төлөлтийн 2025 оны 2 сарын тайлан, *******-д ажиллаж буй даатгуулагчдын 2025 оны 2 сарын ******* ******* шимтгэл ногдуулалт, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Алданги тооцсон хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг болох талаар маргахгүй байна.

 

Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1, 1-ийн 1, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгт ногдох алдангид нийт 142,768,573.07/нэг зуун дөчин хоёр сая долоон зуун жаран найман мянга таван зуун далан гурван төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 44.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаар Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн ******* байгууллагын дүрмийн 3-ын 3.3, 3.3.1 дэх заалтад зааснаар ******* ******* байгууллагад алдангийг эрх бүхий байгууллагад шууд хандан буюу шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх олгосон байна.

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлйин 44.1-т Нийгмийн ******* хууль тогтоомж зөрчсөн ... хүлээлгэхээргүй бол ******* ******* шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:, 44.1.2-т төлбөл зохих ******* ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй ... уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна; гэж заасан.

 

Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг төлөөгүй талаар маргахгүй байна.

 

Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй алданги гаргуулах үндэслэлтэй.

 

Хариуцагчийн төлөөгүй 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны ******* ******* шимтгэлийн өр нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгт ногдох алданги нь төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50/тавь/ хувиас хэтэрч 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 142,768,573.07/нэг зуун дөчин хоёр сая долоон зуун жаран найман мянга таван зуун далан гурав төгрөг долоон мөнгө/ төгрөг болсон болох нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Алданги тооцсон хүснэгтээр тогтоогдож байна.

 

Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Нийгмийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ий 1, 3-т зааснаар хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх ******* ******* шимтгэлийн өр 208,772,465/хоёр зуун найман сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3/тэг аравны гурав/ хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч хариуцагч тус гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгээгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Хариуцагчийн төлөх ******* ******* шимтгэлийн өр болох нийт 232,775,628.36/хоёр зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга зургаан зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгт ногдох алданги нь төлбөл зохих ******* ******* шимтгэлийн 50/тавь/ хувиас хэтэрсэн болох нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Алданги тооцсон хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.4, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас алдангид 116,387,814.18/232,775,628.36:2=116,387,814.18/ /нэг зуун арван зургаан сая гурван зуун наян долоон мянга найман зуун арван дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 26,380,758.89/142,768,573.07-116,387,814.18=26,380,758.89/ /хорин зургаан сая гурван зуун наян мянга долоон зуун тавин найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 1-ийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 349,163,442.54/гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* *******т олгон, үлдсэн 26,380,758.89/хорин зургаан сая гурван зуун наян мянга долоон зуун тавин найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,903,767 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.       Нийгмийн ******* тухай хуулийн/1994 он/ 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 1-ийн 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Нийгмийн ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 349,163,442.54/гурван зуун дөчин есөн сая нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн ******* *******т олгон, үлдсэн 26,380,758.89/хорин зургаан сая гурван зуун наян мянга долоон зуун тавин найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн ******* газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,903,767 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ