| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07759/И |
| Дугаар | 192/ШШ2025/07517 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/07517
2025 09 24 192/ШШ2025/07517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,
146 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь 2017 оны 05 дугаар сар хүртэл ХХК-ийн дэд захирлын алба хашиж байсан. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу д түр хугацаагаар албаны хэрэгцээнд Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК-ийн эзэмшлийн дугаар бүхий Лексус 570 авто машиныг ашиглуулж байсан. ийг албанаас чөлөөлөгдсөний дараагаас авто машиныг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад компанийн гүйцэтгэх удирдлага бус хамааралгүй этгээдийн хоорондын төлбөр тооцоонд суутгаж авч байна гэсэн ор үндэслэлгүй зүйл ярьж хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш 8 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Үндсэндээ элэгдэл хорогдлын асуудлаас шалтгаалаад хугацаа дуусчихсан гэж үзээд “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийн зүгээс авто машины үнэ 146.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гээд нэхэмжлэлээ гаргасан. ийн эзэмшилд байгаа 146.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргаж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ. Уг нэхэмжлэлийг 01 дүгээр сарын 22-ны өдөр д гардуулжээ. Уг нэхэмжлэлд хариуцагч гэдэг дээр хүний нэр байхгүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 65.1.11-т заасан нөхцөл байдал бол бий болж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ засаад одоо Баянзүрх дүүргийнхээ шүүхэд өгөх ёстой юм байна. Би бол ийм байр суурьтай байгаа. За яагаад вэ гэхлээр хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс буцаагаад нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж өнөөдөр хүчин төгөлдөр байна. Тэгэхлээр бид нар хэргийн харьяалалтай холбоотой асуудал бас ярихаас өөр арга байхгүй. Миний маргалдаад та бүхнээс татгалзаад байгааг гол үндэслэл ер нь бол бас энэ та бүхнийг татгалзсаныг энэ Хан-Уул дүүргийн шүүх байхдаа л хүлээгээд авчихсан зөвлөгөөний тогтоол байгаа. Тэр хааччихав аа тэрийг гарга л даа. Тэгээд яагаад миний энэ татгалзлыг өмнө нь шийдчихсэн юм бол яагаад дахиад ингээд шийдэх гээд байгаа юм. 2022 он билүү 2023 оны 06 дугаар сард шийдчихсэн тийм тогтоол байгаа шүү дээ. Ингээд 06 дугаар сарын 21-ний өдөр Ерөнхий шүүгч нь татгалзлаа биш ээ, ингээд шилжүүлчихсэн ийм баримт нь ингээд байгаа шүү дээ. Энэ хэрэг нь харьяаллын хувьд маргаантай. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй. Өнөөдрийн шүүх хурал дээр гаргасан шүүгчээс татгалзах татгалзлын асуудал өмнө нь уг татгалзлыг шийдчихээд хүлээгээд авчихсан шүүх нь дахиад энэ хэргээ шийднэ гэдэг чинь шударга ёсонд нийцэж байгаа юм уу? Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд зааснаар харьяалал зөрчигдөж байгаа шүү дээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Шаравнямбуу сая ярилаа. Юу гэж байна гэхээр баланстаа тэг төгрөгтэй гэсэн балансын бол элэгдэл хорогдол нь тэг гэнэ ээ. Сая тэгж хэлсэн шүү. Тийм учраас мөнгө гаргуулах юм уу, тэг төгрөг гаргуулах гээд байгаа юм уу? баланс дээр нь тэг төгрөг болчихсон эд хөрөнгийг бид нараас яагаад 140 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм. Энэ хэрэг маргаанаа шийдэхийн тулд авагдсан нотлох баримтууд чинь хангалтгүй. Зүгээр л аман тайлбар байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад дараах асуудал байна. Би танд сая шүүх хурал дээр хоёр гуравхан хуудас материал өглөө. Өмнө нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн шүүхийн буцаагдсан хэргийн материалаас татсан хуулбарласан үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт байна. За энэ дүгнэлт биеэр очиж үзсэн гэж байгаа юм. Биеэр очиж үзсэн. Тэгэхлээр биечлэн танилцаад машиныг 146 000 000 төгрөгөөр үнэлчихсэн юм байна л даа. ийн эзэмшиж байгаа машиныг бол шинжээч ирж үзээгүй, үүнд дээр шинжилгээний ажил хийгээгүй, тэр машин дээр дүгнэлт гаргаагүй. Энэ нөхцөл байдлыг дээр талууд маргаад мэтгэлцээд явж байгаа. Тэгэхлээр шинжээч томилж энэ маргаантай хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой. 38.9-д зааснаар эдний санхүүгийн тайлан дээр тэг байгаа юм уу, үлдэгдлийг нь хасаад тооцчихсон юм уу? Ийм асуудал гарч ирнэ шүү дээ. Энийг бид нар яагаад тоохгүйгээр өнөөдөр хэргийг шийдэх гээд улайраад байгааг нь ойлгохгүй байна. Аль эсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байгаа юм уу. Үнэлгээний тайланд машины гүйлт нь тодорхойгүй гээд тусгачихсан байгаа. Машины гүйлт л тодорхой байгаа. Тэгэхлээр машиныг үзсэн гэдэг нь эргэлзээтэй болж эхэлж байгаа. Өөрөө болохоор биечлэн танилцаад зах зээлийн мэдээлэл болон талуудын өгсөн баримтуудад тулгуурлан тооцоолол хийсэн гэж байгаа. Очоод үзсэн бол яагаад тэр гүйлтийг нь заахгүй, тайландаа тусгахгүй байгаа юм. Яагаад тэр зураг нь тэр тайландаа байхгүй байгаа юм. Энэ маргаан бүхий 46-65 гэх тээврийн хэрэгслийн өөрийнх нь бодит зураг нь. Магадгүй талууд 2 өөр машины тухай яриад байгаа ийм тохиолдол байвал гарах үр дагаврыг нь хэн хариуцах вэ. Ийм байж маргашгүй шүү дээ. Нэг тал нь өгсөн гээд байдаг нөгөө нь авсан гээд байдаг. Гэтэл яг бодитоор ингээд хар өнгөтэй юм уу, шар өнгөтэй юм уу, цагаан өнгөтэй юм уу гэдгийг нь шүүх ямар баримт авчраад өнөөдрийн иргэний хэрэгт авчхаад байгаа юм. Мөн 46-68 гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлээс хасагдчихсан юм уу. Авто тээврийн үндэсний төвөөс лавлагааг нь авъя. Магадгүй нэхэмжлэгч талын ярьж байгаагаар санхүүгийн хорогдол нь тэг төгрөг болчихсон машиныг улсын бүртгэлээс хасчихсан байх ёстой шүү дээ. Яагаад өнөөдөр улсын бүртгэлээс хасаагүй явж байгаа юм уу, аль эсвэл хасчихсан байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхгүй, хэн эзэмшиж байгаа нь мэдэгдэхгүй, хэдэн төгрөгийн үнэлгээтэй, чанар байдалтай байгааг нь мэдэхгүйгээр харанхуй чичирч шийдвэр гаргах гээд байгааг би ойлгохгүй байна. Үнэлгээний тайландаа зах зээлийн мэдээлэлд тулгуурлан машиныг үнэлсэн гэж байгаа юм. Гэтэл ижил төрлийн 2011, 2012 оны ойролцоо явсан километр гүйлттэй, үйлдвэрлэгдсэн он нь ижил ийм тээврийн хэрэгслүүд арай өөр үнэтэй байна. 2021 онд таны энэ захирамжид одоо гомдол гаргасан. Тухайн үед 80 000 000 төгрөгөөс 93 000 000 төгрөг гэсэн тийм асуудал бол өмнөх Баянзүрх дүүргийн буцаасан хэрэг дээр яригдсан байна. Тухайн баримт нь хэрэгт байхгүй. Энэ хэрэгт хэнд холбогдуулж гаргасан нь мэдэгдэхгүй нэхэмжлэл, шинжээчийн үнэлгээнээс өөр юм байхгүй. Нэхэмжлэгч талын сая шүүх хуралдаанд гаргасан тайлбар гээд 3 зүйл байх шиг байна. Тэгэхээр хэргийг тодруулсны үндсэнд шийдэх нь зүйтэй. Бид хэргийг шийдүүлэхгүй гээд байгаа юм биш. Хэргийг шийдэхдээ жоохон учиртай шийдмээр байгаа юм. Хэрвээ 46-65 гэх автомашины өмчлөл нь Нямсүрэнгийн Цогтгэрэл дээр байгаа гэж байгаа бол тэрийгээ нотлох хэрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагааг нь авч байгаад нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгч талын өөрийнхөн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг байгаа юм бол яг юуг нэхээд байгаа юм. Энэ машинд гаргах боломжтой юм уу, боломжгүй юм уу гэдэг тал дээр энэ ямар нотлох баримт байгаа юм. Хуульд уг машиныг гаргаж өгөх боломжтой юу?, боломжгүй юу, гэдэг асуудал гарна. Үүнээс үндэслээд 146 000 000 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг асуудал байна. Үүнийг шийдчихээд 146 000 000 төгрөг гаргуулах эсэхийг шийднэ. За тээврийн хэрэгслийг нь гаргаж өгөх, буцааж өгөх боломжтой. Ийм тохиолдолд зүгээр 146 000 000 төгрөг яригдахгүй гэж би ойлгож байгаа. За боломжгүй бол 146 000 000 төгрөг нэхэмжлэх чинь үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдгээ одоо бид нар ярья. Энэ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийн эзэмшлийн 46-65 улсын дугаар бүхий “лексус 570” маркийн автомашины үнэ болох 146 000 000 төгрөг гээд үнэлчихсэн байгаа. Үүнийг хэн 146 000 000 төгрөгөөр хэн үнэлчхээд байгаа юм. Компани 0 төгрөг гээд үнэлчхээд байхад, үнэлгээний компани 146 000 000 төгрөгөөр үнэлчихсэн байгаа. Бид болохоор үгүй ээ 146 000 000 төгрөг биш байна. Наадах чинь өөр үнэлгээтэй байна аа гээд бас маргаж байгаа шүү дээ. Энэ үнэлгээ нь дээр өмнөх шүүхийн хурал өмнөх шүүх хуралдаан дээр мөн адил маргаантай байсан. Өмнөх шүүх хурал дээр мөн адил гэрчийн асуудал байгаа. Гэрч гэх хүн 46-65 улсын дугаартай автомашиныг унаж явсан жолооч одоо унаж байгаа юм уу, аль эсвэл унахгүй байгаа юм уу. Энэ талаар бид нар өмнө нь хажуу талын шүүх хурлын 2 дугаар танхимд гэрчээр нэг асууж байсан санагдаж байна. Өмнө нь 2 хавтаст хэрэг, нотлох баримтууд цугларсан хэргийг өнөөдөр 20 хуудсаар л шийдэх гэж байгаа. Тэгэхээр энэ хэрэг бүрэн шийдэгдэж чадах эсэхэд эргэлзэж байна. Би нэхэмжлэгч талын н.Шаравнямбуу өмгөөлөгчийн яриад байгаа балансын тайлан дээр элэгдэл хорогдлыг нь яаж тусгасан юм бэ?. Одоо биш. Баталгаажчихсан төрийн сангийн тайлан, татварын үнийн тайлан дээр үз л дээ. Тухайн гарч байгаа бодитой үнэлгээгээр нь шийдэх ёстой. Өнөөдөр н.Дарханбаатарт дургүй болно, Мөнхболдод дургүй байж болно. Гэхдээ д энэ үр дагавар чинь үүснэ шүү дээ. Та нар тэрийг бас бодож байгаа байх. н.Ганболд гээд хүний тухай үзлэг хийлгэмээр байна. Алтан Дорнод Монгол ХХК-ийг найзуудтайгаа босгосон эргээд харахад харамсахаар юм хийгээгүй гээд Нэвс Цэг мн дээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн нийтлэл байна. Энэ мэдээлэл нь олон нийтэд нээлттэй мэдээлэл шүү. Баянголын хажууд “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийг босгосон. Өнгөрсөн жил 3 дахин юм босголоо. Нийлээд 400 гаруй хүн ажиллаж байна. Би “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийн чинь үүсгэн байгуулагч нь н.Ганболд юм шүү гээд ярилцлага өгч байсан байна. Мөн сайт дээр байна. Мөн адилхан Тэ Эм Ти Эл пресс гээд “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийг үүсгэн байгуулсан гэж ярьж байна. Хаая Тойм гэдэг сайт дээр “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийг үүсгэн байгуулсан гээд өөрөө хэлж байна. Мөн Гөв Гөв Цэг мн сайт дээр нэр дэвшигчид гэсэн дээр н.Ганболд, Дархан-Уул,19 дүгээр тойрог, 3 дугаар мандат, бие даан нэр дэвшигч гэж байгаа. Уг хүний анкет дээр нь ажлын туршлага гэдэг мэдээлэл дээр нь 2009-2010 онд “Корпорейт Хотел энд ресорт нүхт” ХХК-ийн ерөнхий захирал гэсэн байна лээ. За ингээд биччихсэн байгаа. Өнөөдөр би нэг зүйлийг олж мэдлээ. Нэхэмжлэгч компани гээд байгаа хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд 2023 онд болсон байна. Мөн Мандала инвестмент Ти Ти И цэг, Эл Ти гээд латинаар биччихсэн бүгд найрамдах Сингапур улсад бүртгэлтэй оффшор компани байгаа л даа. Энэ компани нэхэмжлэгчийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаа юм байна. Миний орж үзсэнээр энэ Мандала Инвестмент гэдэг энэ компани н.Ганболд гэдэг хүний 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь олдохгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Отгондуламын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13691 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/13630 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 1/4038 дугаар Вендо ХХК-д хүргүүлсэн албан тоот, мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/13630 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021.05.24-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн лавлагаа, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн. Шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.Цогтгэрэлд холбогдуулан авто машины үнэ 146 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... нь 2017 оны 05 дугаар сар хүртэл ХХК-ийн дэд захирлын алба хашиж байсан. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу д түр хугацаагаар албаны хэрэгцээнд Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК-ийн эзэмшлийн дугаар бүхий Лексус 570 авто машиныг ашиглуулж байсан. ийг албанаас чөлөөлөгдсөний дараагаас авто машиныг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад компанийн гүйцэтгэх удирдлага бус хамааралгүй этгээдийн хоорондын төлбөр тооцоонд суутгаж авч байна гэж үндэслэлгүйгээр 8 жил гаруй хугацаанд эзэмшиж ашигласан тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулна...” гэж тайлбарлав.
4. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хоорондын тооцоо байдаг...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2012 онд үйлдвэрлэсэн, Лексус 570 маркийн 46-65 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэхэмжлэгч Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК болох нь тогтоогдож байна.
5.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
5.3. Маргааны зүйл болох 46-65 улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нь 2017 оны 05 дугаар сараас хойш хууль бусаар эзэмшиж байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч баримтаар няцаагаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хоорондын тооцоо байгаа гэж тайлбарласан боловч энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч маргааны бүхий тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр 2017 оны 05 сараас хойш хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогоогүй тул хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй байна.
5.5. Нэхэмжлэгч Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг биет байдлаар нь шаардах эрхтэй ч тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шаардаж байгааг буруутгах боломжгүй байна.
5.6. Тодруулбал, хариуцагч нь маргаж буй эд хөрөнгийг үндэслэлгүй олж аваад буцаан өгөхгүй 8 жил гаруй хугацаанд ашигласан энэ тохиолдолд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т “...хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, эрх бүхий этгээд шаардах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэгч үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэв.
5.7. Шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилсон ба шинжээч Вендо хөрөнгийн үнэлгээний компани дүгнэлтдээ “Тухайн тээврийн хэрэгслийг 2017 оны 05 сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын тооцон 146 170 206 төгрөгийн үнэлгээ тогтоосон...” гэжээ.
5.8. Нэхэмжлэгч нь тус шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ 146 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
5.9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар гаргаагүй, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэгийг зөрчиж байгаа тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ээс 146 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888 801 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ээс 887 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Корпорейт хотел энд ресорт нүхт ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ