| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03397/И |
| Дугаар | 192/ШШ2025/07362 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07362
2025 09 18 192/ШШ2025/07362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41 502 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ХХК нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 29-ний, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд 1 тонн нь 230 000 төгрөгийн үнэлгээтэй асфальтобетоноос 601,9 тонныг нийлүүлсэн. Нийлүүлсэн асфальтобетоны нийт үнэ 138 437 000 (нэг зуун гучин найман сая дөрвөн зуун гучин долоон мянга) төгрөг болсон. ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр lexus NX300 маркийн УЕН улсын дугаартай автомашиныг 80 000 000 төгрөгт үнэлэн өгсөн. Төлбөрт тооцон өгсөн автомашин нь эвдрэлтэй байсан бөгөөд энэ талаар ХХК-ны захирал д мэдэгдэн автомашиныг буцаах талаар ярьсан. нь автомашиныг буцаах боломжгүй, засвар үйлчилгээний зардлыг хариуцах болно гэж хэлсний үндсэн дээр бид автомашиныг засварлуулж байгаа ба өнөөдрийн байдлаар оношилгоо засварын зардал нийт 13 847 400 төгрөг болсон байна. Энэ хугацаанд ХХК нь гэрээний төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн ба гэрээний үлдэгдэл төлбөр, автомашин засварын төлбөрөө төлөөгүй байгаа тул ХХК-аас гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 18 437 000 төгрөгийг гэрээний алданги хэсэгт заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдагдалд 9 218 500 төгрөг, автомашины засвар оношилгооны төлбөрт гарсан зардал 13 847 400 төгрөг, нийт 41 502 900 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 18 437 000 төгрөгийг гэрээний алданги хэсэгт заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдагдалд 9 218 500 (төгрөг, автомашины засвар оношилгооны төлбөрт гарсан зардал 13 847 400 төгрөг, нийт 41 502 900 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
2. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023.10.27-ны өдрийн Н-Ху-23/106 дугаар худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, алдангийн тооцоо, ******* УБИ lexus NX300 машины сэлбэг, засварын зардлын нэгтгэл, мөнгөн шилжүүлэг, төлбөрийн баримтууд, зарлагын баримтууд, Авто тээврийн үндэсний төвд нэр шилжүүлэх, дугаар солих хүсэлтүүд, 2024.02.21-ны өдрийн А-40-24/14 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэх, оношилгооны баримт, хариуцагчийн хаяг тогтоосон талаарх баримтууд, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 41 502 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...хариуцагч ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 138 437 000 төгрөгийн асфальтобетон нийлүүлсэн. Хариуцагч нь гэрээний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн. lexus NX300 маркийн УЕН улсын дугаартай автомашиныг 80 000 000 төгрөгт үнэлэн өгсөн. Үлдэгдэл 18 437 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги 9 218 500 төгрөг, нийт 27 655 500 төгрөгийг шаардах эрхтэй. Мөн төлбөрт тооцон өгсөн автомашин нь эвдрэлтэй байсан бөгөөд энэ талаар ХХК-ийн захирал д мэдэгдэн автомашиныг буцаах талаар ярьсан. нь автомашиныг буцаах боломжгүй, засвар үйлчилгээний зардлыг хариуцах болно гэж хэлсний дагуу автомашиныг засварлуулж байгаа ба өнөөдрийн байдлаар оношилгоо засварын зардал нийт 13 847 400 төгрөг болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 655 500 төгрөг, авто машины засварын 13 847 400 төгрөгийн хамт нийт 41 502 900 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
3. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* нь 600 тонн хэмжээтэй асфальтобетоныг нийлүүлэх, худалдан авагч ХХК хэлэлцэн тохирсон үнэ 138 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон байна.
4. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5. Хэргийн 28-36 дугаар талд авагдсан зарлагын баримтаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу асфальтобетоныг нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
6. Талууд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэн, уг баримтад “...нийт тооцоо 98 437 000 төгрөг болсноос 80 000 000 төгрөгт авто машин өгсөн үлдэгдэл 18 437 000 бэлнээр төлөхөөр 2 сарын 23-ны дотор төлнө...” гэж хоёр байгууллагыг төлөөлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна. /хх-ийн 8-р тал/
7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч ХХК төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
8. Гэрээний гол нөхцөлийн 1.8-т “худалдан авагч тал нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр нийлүүлэгч талд алданги төлнө” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан зохицуулалтад нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 9 218 500 төгрөгийн алданги нь мөн хуулийн 232.4-т заасантай нийцсэн.
9. Харин хариуцагч ХХК-аас төлбөр тооцон ямар авто машин өгсөн, уг авто машин нь эвдрэлтэй байсан эсэх, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч хариуцах талаар талууд тохиролцоо хийсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй.
10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “...төлбөрт тооцон өгсөн автомашин нь эвдрэлтэй байсан бөгөөд энэ талаар ХХК-ийн захирал д мэдэгдэн автомашиныг буцаах талаар ярьсан. нь автомашиныг буцаах боломжгүй, засвар үйлчилгээний зардлыг хариуцах болно гэж хэлсний үндсэн дээр бид автомашиныг засварлуулж байгаа...” гэж тайлбарласан боловч тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй.
11. Нэхэмжлэгчээс баримтаар гаргаж өгсөн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А-40-24/14 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хариуцагчид хүргэгдсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
12. Нэхэмжлэгч нь төлбөрт тооцон авсан авто машины засварын зардал 13 847 400 төгрөгийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
13. Иймд хариуцагч ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 655 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас авто машины засварын зардал 13 847 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
15. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.09.08-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч ын дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ХХК-аас 27 655 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 847 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 365 464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 296 228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш******* хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ