Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Батбилгүүн,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч Б.А-ийн ,

            Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овгийн Д.Ц холбогдох 1828000000113 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1986 оны 12 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................. оршин суух, урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Тайж овгийн Д.Ц, регистрийн дугаар КЮ.

 

Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 22-6 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.А-ийн гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Он сарыг нь сайн санахгүй байна, улсын яллагчын уншиж сонсгосон буюу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэрээ буулгаж янзалчихаад манай найз дуудсан юм. Найзындаа очтол манай найз 2 пиво аваад тавьсан байсан. Би тэр хооронд өөрийнхөө ажлыг хийгээд явж байя гэхэд авгай дургүйцсэн, би гарынхаа араар нэг алгадсан. Тэгээд би унтаад өгсөн. Маргааш нь онгоцноос найзыгаа тосож аваад 2 шил архитай бууж ирсэн. Б.А-ийн  ах танихгүй дугаараас залгасан. Нэрийг нь  сайн санахгүй байна. Бас эгч нь манай дүүг чи зодсон байна гэсэн. Би тухайн үед 2 шил архи уусан байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна” гэв.

 

Хохирогч Б.А-ийн   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.А-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 07-р сарын 13-ны өдрийн шөнө 02 цагийн үед манай нөхөр Ц  гэрт согтуу ирээд унтаад өгсөн. 2018 оны 07-р сарын 14-ний өдөр 11 цагийн үед Ц  гэрээс гарч яваад орой 17 цагийн үед гэрт согтуу ирээд хоол идчихээд орой унтах гээд орон дотор юм яриад зүгээр хэвтэж байгаад намайг ганц модонд очиж ажил хий гэж хэлэхээр нь би охин бага /4 настай/ байна гэж хэлтэл чи надтай явж ажил хийх сонирхолгүй, утсаар надтай тэр болгон ярихгүй болчихсон. Чи энд өөр хүнтэй болчихоод жаргах гээд надтай явж ажил хийхгүй гээд байгааг чинь би мэдсэн шүү гэж хэлээд манай нөхөр Ц  гараараа миний баруун нүдний орчим нэг удаа цохиж авсан. Би тэгэхээр нь Ц  чи болиоч гэж хэлээд хэвтэж байгаад босож ирээд нүдээ дараад уйлаад сууж байтал манай нөхөр Ц  орон дээр хэвтэж байгаад босож ирээд намайг үстэж аваад гараа зангидаж байгаад миний толгойруу хэд хэдэн удаа цохиж авчихаад эргээд орон дээр хэвтээд өгсөн. Харин би Ц ы хажуу талаар нь ороод орон дээр хэвтэж байтал Ц  намайг унтаач юундаа мэхшээд уйлаад байгаа юм гэж хэлээд миний зүүн талын шанай рүү дахиад нэг удаа цохиж авчихаад хэвтэж байснаа Ц  намайг хөөе хөөе гээд байхаар нь би яах гээд байгаа юм гэж хэлтэл хөх гээд байсан. Хэрэв хөхөхгүй бол намайг дахиж цохиж авч зодох гээд байхаар нь би хүслийг нь хангатал төд удалгүй Ц  буруу хараад унтаад өгсөн. 2018 оны 07-р сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед Д а найз нь ирээд 10 цагт онгоцоор манай найз ирнэ, найзыгаа /нэрийг нь хэлээгүй/ тосно гэж Ц тай ярилцаж байгаад гэрээс гараад явсан хойгуур нь би Баяндалай суманд байдаг Билгээ эгчийн утасруу залгаж, Ц ы талаар хэлчихээд байж байтал төд удалгүй манай нөхөр Ц  миний утасруу залгаад чи яах гээд хүн хүнрүү утастаад байгаа юм тэр С  дүү чинь юу гээд байгаа юм, С  дүүдээ зүгээр гэж хэлээч гэж хэлчихээд утсаа тасалсан. Өдөр 13 цагийн үед манай дүү С  эхнэр Оюун-Эрдэнийн хамтаар манай гэрт ирээд намайг гэрлүүгээ авч явсан. Би С  дүүгийн гэрт очоод байж байтал өдөр 15 цагийн үед манай нөхөр Ц  гаднаас С  дүүгийн гэрт согтуу орж ирээд та нар хүний амьдралд оролцох хэрэггүй би амьдраагүйдээ яасан юм гэж хэлэхээр нь манай дүү С  Ц ы өөдөөс зүгээр амьдарч байгаа юм бол А  эгчийн нүүр царайг нь яалгуулцан юм гэж хэлтэл Ц  яасан байна зүгээр байгаа биз дээ гэж хэлтэл манай бэр дүү Оюун-Эрдэнэ цагдаа дуудсан. Оюун-Эрдэнэ манай нөхөр Ц ыг чи болиоч гэж хэлтэл манай нөхөр Ц  Оюун-Эрдэнийн өөдөөс салаавч гарахаар нь манай дүү С  Ц ыг болиоч гэж хэлтэл манай нөхөр Ц  С гийн нүүрлүү нэг удаа баруун гараараа цохиод авахаар нь манай дүү С  Ц тай зуралдахаар нь Оюун-Эрдэнэ бид хоёр болио гэж хэлээд Ц , С  хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирээд Ц ыг аваад явсан... Ц  дандаа согтуу байх үедээ надтай хэрүүл маргаан хийж намайг цохиж авдаг. Хамгийн сүүлд 2018 оны 05-р сард 17 хоног мөнхийн согтуу байж байгаад надруу агсан согтуу тавиад аяга, өлзий зуухны таг авч шидсэн... Ц  согтуу байх үедээ яг араатан шиг зантай, аваад өг гэсэн юмыг авч өгөхгүй байхад цохиж авдаг. Ц ыг согтуу ирэхэд хоёр хүүхэд Цог-Эрдэнэ, Нарансолонго унтаагүй байх юм бол хичээлээ хийсэн үү, чи яагаад хичээл хийгээгүй юм гэж хэлээд шанадаж авдаг. Цог-Эрдэнэ, Нарансолонго бид гурвыг Ц  аясаараа хөдөлгөдөг. Цог-Эрдэнэ, Нарансолонго хоёр Ц ыг согтуу ирэх юм бол худлаа унтаж байгаа мэт дүр үзүүлдэг... Намайг хий хоосон зүйлтэй хардаад байдаг зантай. Ц  намайг өөр хүнтэй болсон байх юм бол би тэр хүнтэй чинь цуг сүлбэж ална гэдэг. Ц  цуг архи уусан хүнтэйгээ хүртэл намайг хардаад байдаг. Сая 2015 оны 08-р сарын 21-ний өдөр Ц  Д  найзтайгаа намайг хардаж Д  найзыгаа цохиж авч, миний хоолойд хутга тулгаж миний хоолойг бага зэрэг зүсээд өнгөрсөн” гэжээ /хх-8-9/

Хохирогч Б.ДавааС  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 07-р сарын 15-ны өдөр 12 цагийн үед байхаа манай эхнэр Оюун-Эрдэнэ А  эгчийг Ц  зодсон юм шиг байна хоёулаа гэрт нь очоод ирье гэж хэлэхээр нь би А  эгчийн утасруу залгаад та ойр зуурын хувцсаа авчих би одоо очлоо гэж хэлээд Оюун-Эрдэнэ, манай аавын дүү болох Зоригт бид гурав А  эгчийн гэрт очиж А  эгчийг аваад гэртээ ирсэн. Төд удалгүй 14 цагийн үед байхаа Ц  манай гэрт согтуу ирээд миний амьдрал та нарт хамаагүй би амьдралаа мэдэж байна гэхээр нь би Ц ы өөдөөс та амьдралаа мэдэж байгаа юм бол А  эгчийн нүүрийг ийм царайтай болгочихоод гэж хэлтэл Ц  А  эгчийн өөдөөс би чамайг яасан юм гэж хэлээд эргэж хараад миний өөдөөс чи А  эгчийгээ аваад явж чадах юм уу гэж хэлэхээр нь би Ц ы өөдөөс А  эгчийгээ аваад явж чадна гэж хэлтэл Ц  миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад нэг удаа цохиж авсан. Цотгсайхан гэрт байсан хүн хүнрүү дайраад үсчиж байгаад А  эгчийн толгойруу нэг удаа өшиглөөд авах шиг болсон... Ц  том тэрэгний жолооч ажилтай. Амарч ирээд 2-3 хоног л архи уухгүй байж байгаад архи мөнхийн уудаг. А  эгч хааяа манай гэрт ирэхдээ нүүр ам нь хөх няц болцон ирдэг байсан... Ц  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их муухай зантай хүн болгоныг зодох гээд байдаг” гэжээ /хх-10/

Яллагдагч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “А  чи намайг урьд ажил хийж байхад намайг утасруу залгахаар утсаа авахгүй, надтай утсаар ярих нь багасаад байсан чи өөр хүнтэй болцон юм уу гэж А д хэлтэл А  юу яриад байгаа юм тийм юм байхгүй гэж хэлэхээр миний уур хүрээд худлаа яриад бай гэж хэлээд Б.А-ийн  хацар луу нь /аль талын хацрыг нь мэдэхгүй/ нэг удаа гарынхаа ар талаар цохиод авсан” гэжээ /хх-11/

Гэрч Б.А-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 08 сарын 21-ний өдөр нөхөр гэртээ найзыгаа дагуулж ирж архи уучихаад байж байгаад шөнө найз нь тасраад унтчихсан байхад намайг найзтайгаа хардаад хутга барьж байгаад миний шилэн хүзүүн дээр жахаан зүсэж байсан тухайн үедээ бол цагдаад мэдэгдээгүй, эмнэлэгт хандаагүй өнгөрч байсан, түүнээс хойш ганц нэг цохиод авах удаа байдаг байсан. Мөн 2018 оны 05 сард гэртээ байхдаа шөнө миний үсний өнгийг шар өнгө янханы өнгө байна чи үсээ шараар будуулсан байна гэж хэлж доромжилж байсан, би сүүлийн жилүүдэд энэ хүнийг согтуу ирэхээр нь хэрүүл маргаан хийхгүй өмнөөс нь юм хэлэхгүй л байвал энэ хүн зодохгүй байдаг юм гэжээ. /хх-19-20/

Гэрч Б.Д С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай эгч А  манай эхнэр О утсаар яриад нөхөр намайг зодсон гэж хэлсэн гэж эхнэр надад хэлэхээр нь би эхнэртэй хамт А  эгчийн гэрт очсон чинь Б.А-ийн  баруун нүд хөхөрсөн байхаар нь нь гэрээс нь авч яваад эмнэлэгт үзүүлсэн тэгээд гэртээ очоод удаагүй байтал Ц  манайд 15 цагийн үед нэлээд согтуу ирсэн тэгээд би гадаа байж байсан чинь миний амьдрал та нарт хамаагүй шүү миний амьдралыг та нар заахгуй шүү гэж хэлэхээр нь би амьдралаа сайхан авч яваа бол энэ хүний нүүр ийм байхгүй байх гэж хэлсэн чинь Ц  чи муу эгчийгээ аваад явж чадах юм уу гээд байхаар нь би чадна аваад явна гэж хэлсэн чинь намайг нэг удаа цохисон тэгж байхад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн тэгж байхад Ц  бид нарыг ална тална гэх мэтээр дайраад давшлаад байсан тэгж байтал цагдаа ирээд авч явсан... анх 2012 онд манайх эд нартай хамт нэг хашаанд байдаг байсан тэгж байхад Ц  архи уугаад ирэхээрээ л гэртээ их дарамттай агсан тавиад байгаа нь мэдэгддэг байсан гэжээ /хх-21/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 07 сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхрийн төрсөн эгч болох А  манайд ирчихээд удалгүй байж байтал түүний нөхөр болох Ц  гаднаас ирсэн тэгээд гадаа хашаанд орж ирэнгүүтээ манай нөхөр ДавааС тай муудалцаад та нар миний амьдралыг заахгүй гээд манай нөхөрлүү гараа далайгаад цохичих гээд байхаар нь би цагдаа дуудсан юм тэгж байтал тэр хоёр гэрт орж ирээд Ц  бид нарыг элдвээр хэлж хараагаад ДавааС гийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь манай нөхөр Ц тай зууралдаж байсан чинь цагдаа нар ирсэн” гэжээ /хх-22/

Яллагдагч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би А тай гэр бүл болж амьдраад 11 жил гаран болж байна гэрлэлтийн баталгаатай, би 2 хүүхэдтэй. Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гадуур явж нэг найзынхаа гэрт хамтдаа нэг ширхэг 2 литрийн савлагаатай пиво, бас нэг шил 750 гр архи хууваж уучихаад шөнө 23 цагийн үед байх гэртээ очоод унтахаар хэвтсэн тэгж байгаад эхнэртэйгээ юм ярьж байгаад чи цагаан хаданд очиж ажил хий тэгж байж хоёулаа банкны өр зээлээс гарахгүй бол болохгүй байна гэж хэлсэн чинь А  дургүйцээд байхаар нь би уурлаад гарынхаа ар талаар А г цохисон тэгсэн чинь А  хашгирсан тэгээд өөр зүйл болоогүй унтаж амарсан. Маргааш нь би гадуур найзындаа оччихоод байж байтал Б.А-ийн  ах нь нь надруу утасаар яриад чи эхнэрээ зодсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би чамд хамаагүй гэж хэлчихээд байж байтал дараа нь Б.А-ийн  дүү болох ДавааС  бас надруу утасаар яриад чи манай эгчийг яагаад зодсон юм бэ гэж яриад байсан тэгээд би тэндээ 2 шил архи уучихаад ДавааС гийн гэрт нь очсон тэгээд ДавааС гийн гэрт юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд цагдаад баригдаад явж байсан гэжээ/хх-32-33/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-12-14/

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16/,

Хохирогч иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-38/

Харилцах дансны тодорхойлолт /хх-44-47/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-48/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-49/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-50/,

Иргэний үнэмлэх болон суурь боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-51/,

Мэрэгжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-52/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-53/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-54/,

Суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар /хх-55-56/

Гэрэл зургийн үзүүлэлт хх-/57-60/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 22-6 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.А-ийн гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.А-ийн гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.А-ийн гийн “...2018 оны 07-р сарын 14-ний өдөр 11 цагийн үед Ц  гэрээс гарч яваад орой 17 цагийн үед гэрт согтуу ирээд хоол идчихээд орой унтах гээд орон дотор юм яриад зүгээр хэвтэж байгаад намайг ганц модонд очиж ажил хий гэж хэлэхээр нь би охин бага /4 настай/ байна гэж хэлтэл чи надтай явж ажил хийх сонирхолгүй, утсаар надтай тэр болгон ярихгүй болчихсон. Чи энд өөр хүнтэй болчихоод жаргах гээд надтай явж ажил хийхгүй гээд байгааг чинь би мэдсэн шүү гэж хэлээд манай нөхөр Ц  гараараа миний баруун нүдний орчим нэг удаа цохиж авсан. Би тэгэхээр нь Ц  чи болиоч гэж хэлээд хэвтэж байгаад босож ирээд нүдээ дараад уйлаад сууж байтал манай нөхөр Ц  орон дээр хэвтэж байгаад босож ирээд намайг үстэж аваад гараа зангидаж байгаа миний толгойруу хэд хэдэн удаа цохиж авчихаад эргээд орон дээр хэвтээд өгсөн. Харин би Ц ы хажуу талаар нь ороод орон дээр хэвтэж байтал Ц  намайг унтаач юундаа мэхшээд уйлаад байгаа юм гэж хэлээд миний зүүн талын шанай рүү дахиад нэг удаа цохиж авчихаад хэвтэж байснаа Ц  намайг хөөе хөөе гээд байхаар нь би яах гээд байгаа юм гэж хэлтэл хөх гээд байсан. Хэрэв хөхөхгүй бол намайг дахиж цохиж авч зодох гээд байхаар нь би хүслийг нь хангатал төд удалгүй Ц  буруу хараад унтаад өгсөн...Ц  согтуу байх үедээ яг араатан шиг зантай, аваад өг гэсэн юмыг авч өгөхгүй байхад цохиж авдаг...Намайг хий хоосон зүйлтэй хардаад байдаг зантай. Ц  намайг өөр хүнтэй болсон байх юм бол би тэр хүнтэй чинь цуг сүлбэж ална гэдэг. Ц  цуг архи уусан хүнтэйгээ хүртэл намайг хардаад байдаг. Сая 2015 оны 08-р сарын 21-ний өдөр Ц  Д  найзтайгаа намайг хардаж Д  найзыгаа цохиж авч, миний хоолойд хутга тулгаж миний хоолойг бага зэрэг зүсээд өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-8-9/, Яллагдагч Д.Цы “...Би А тай гэр бүл болж амьдраад 11 жил гаран болж байна гэрлэлтийн баталгаатай, би 2 хүүхэдтэй...чи цагаан хаданд очиж ажил хий тэгж байж 2-лаа банкны өр зээлээс гарахгүй бол болохгүй байна гэж хэлсэн чинь А  дургүйцээд байхаар нь би уурлаад гарынхаа ар талаар А г цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Ц нь эхнэр Б.А-ийн тай 2007 онд гэр бүл болж 10 гаруй жил хамт амьдран дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул шүүгдэгч, хохирогчийг  гэр бүл гэж үзэх хуулийн үндэслэлтэй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч Д.Ц нь эхнэр Б.А-ийн г үл ялих зүйлээс шалтаглан бусадтай хардаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж биед нь хохирол /гэмтэл/ учруулсан байна.

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол /гэмтэл/ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Б.А-ийн гийн биед тархины доргилт, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Б.А-ийн  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ нөхөр Д.Ц нь 2015 оны 08 дугаар сар, 2018 оны 02 дугаар сар, 2018 оны 05 дугаар сард зодож бие эрх чөлөөнд нь халдаж байсан талаараа мэдүүлсэн байх боловч “...Ц  ингэж байгаад зүгээр болчих болов уу гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, амьдралаа бодоод тухайн үед зохих байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг, тайлбаруудыг гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Д.Цд улсын яллагчийн зүгээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, орлого олох боломж тодорхой бус байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон гэм буруу болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Цы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн д хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Цыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Д.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.А-ийн  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ