| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2209028651104 |
| Дугаар | 2025/ДШМ/591 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/591
О.Г, Х.Чнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
шүүгдэгч О.Ггийн өмгөөлөгч Д.Ганбаатар,
өвсөр насны шүүгдэгч Х.Ч өмгөөлөгч Ц.Дуламсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/752 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ггийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Г, Х.Чнарт холбогдох эрүүгийн 2209028651104 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.Г, 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хорих ялыг өршөөсөн,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 03 сар, 26 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
2. Х.Ч, 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 2 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 3 сар болгож, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн;
О.Г нь Х.Чбүлэглэн:
1. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Оэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 1.830.000 төгрөгийн хохирол,
2. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Санзайн 90-3 тоотод байрлах хохирогч С.Бэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 876.000 төгрөгийн хохирол,
3. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ө.Мэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрхийг завдсан,
4. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 27.000 төгрөгийн хохирол,
5. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
6. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 үгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ж.Гэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 974.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.977.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,
7. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байх үедээ хохирогч Г.Эзуслангийн байшин дахь эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Өсвөр насны шүүгдэгч Х.Чнь О.Гтэй бүлэглэн:
1. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Оэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 1.830.000 төгрөгийн хохирол,
2. 2022 оны 9 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн 90-3 тоотод байрлах хохирогч С.Бэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 876.000 төгрөгийн хохирол,
3. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ө.Мэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрхийг завдсан,
4. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 27.000 төгрөгийн хохирол,
5. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 270.000 төгрөгийн хохирол,
6. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ж.Гэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 974.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.977.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,
7. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байх үедээ хохирогч Г.Эзуслангийн байшин дахь эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г, Х.Чнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Ч нарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Х.Чингүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр, өсвөр насны шүүгдэгч Х.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж, Х.Чингүүнд 1 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Чд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1000 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 1 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 сар 1 хоногийн хорих ялыг эдэлж дууссаны дараа, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Х.Чд оногдуулсан 3 жил 3 сар 1 хоногийн хорих ялыг Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Ч цагдан хоригдсон 256 хоног, шүүгдэгч О.Ггийн цагдан хоригдсон 209 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Чи, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Х нараас нийт 1.590.332 төгрөг гаргуулж, хохирогч Б.Од 170.000 төгрөг, хохирогч С.Бат-Эрдэнэд 292.000 төгрөг, хохирогч Г.Эт 763.666 төгрөг, хохирогч Ж.Гд 324.666 төгрөг, Б.Эрт 40.000 төгрөгийг, шүүгдэгч О.Ггээс нийт 1.590.332 төгрөг гаргуулж, хохирогч Б.д 170.000 төгрөг, хохирогч С.Бат-Эрдэнэд 292.000 төгрөг, хохирогч Г.Эт 763.666 төгрөг, хохирогч Б.Эт 40.000 төгрөг, хохирогч Ж.Гүндэгмаад 324.666 төгрөг, иргэний хариуцагч Э.Нос нийт 1.590.332 төгрөг гаргуулж, хохирогч Б.Од 170.000 төгрөг, хохирогч С.Бат-Эрдэнэд 292.000 төгрөг, хохирогч Г.Э 763.666 төгрөг, хохирогч Ж.Гд 324.666 төгрөг, хохирогч Б.Эт 40.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Ггийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг, мөн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч О.Г нь өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Чбүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон хорих ял шийтгүүлсэн байдаг. Шүүгдэгч О.Г болон шүүгдэгч Х.Чнар нь 2022 онд бүлэглэн үйлдсэн хулгайлах болон эд зүйл устгасан гэх 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийтгүүлсэн хэргүүдээ нэгтгүүлэх саналаа мөрдөгч, прокурор нартаа удаа дараа илэрхийлж байсан, мөн шүүхийн шатанд илэрхийлсэн хэдий боловч хүлээн аваагүйгээс дахин шүүгдэгчийн сандалд сууж төрийн нэрийн өмнөөс шийтгүүлэх болсон. Шүүгдэгч О.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан ба энэ хэрэгтээ хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан, дахин гэмт хэрэгт холбогдоогүй болно. Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч О.Г, Х.Чнарыг 2022 онд үйлдэгдсэн үйлдлүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай буюу 18 насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэлээр тогтоогддог. Гэтэл улсын яллагч болон шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 18 насанд хүрсэн буюу насанд хүрсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заавал хэрэглэх хуулийг хэрэглэсэнгүй. Энэхүү зүйл, заалтыг хэрэглэх эсэх нь шүүгчийн эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй заалт бөгөөд хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд заавал хэрэглэх императив хэм хэмжээ тогтоосон зохицуулалт юм. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-д шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 хэсгийг журамлан шүүгдэгчийн хувийн байдал, өмнө хэргээ нэгтгүүлэх шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан зэргийг харгалзан ялын доод хэмжээ 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр, мөн тогтоох хэсгийн 3-д шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх хорих ялыг 2 дахин багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.Ч өмгөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Чингүүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г, Х.Чнарт холбогдох хэргийн хуралд томилолтоор оролцсон. Ял шийтгэлийн хувьд улсын яллагчаар оролцож шүүгдэгч О.Г, Х.Чнарт холбогдох зүйлчлэлд нь хуульд заасны дагуу ялын саналыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч О.Гд шүүх эрх мэдлийнхээ хүрээнд холбогдох ял шийтгэл оногдуулсан. Энэ талаар миний зүгээс тодруулж хэлэх зүйл байхгүй бөгөөд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Харин өмгөөлөгчийн дурдсан шүүгдэгч О.Г нь шалгагдаж байх үедээ хэргээ нэгтгүүлэх санал гаргаж байхад мөрдөгч прокурор хүлээж аваагүй гэсэн. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хяналт тавьж байгаагүй учраас хаана шалгагдаж, ямар хэргүүдийг нэгтгэх хүсэлт гаргасан талаар мэдээлэлгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
О.Г нь Х.Чбүлэглэн:
1. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Оэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 1.830.000 төгрөгийн хохирол,
2. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 90-3 тоотод байрлах хохирогч С.Бэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 876.000 төгрөгийн хохирол,
3. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ө.Мэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрхийг завдсан,
4. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 27.000 төгрөгийн хохирол,
5. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
6. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ж.Гэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 974.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.977.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,
7. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байх үедээ хохирогч Г.Эзуслангийн байшин дахь эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Өсвөр насны шүүгдэгч Х.Чнь О.Гтэй бүлэглэн:
1. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Оэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 1.830.000 төгрөгийн хохирол,
2. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 90-3 тоотод байрлах хохирогч С.Бэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 876.000 төгрөгийн хохирол,
3. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ө.Мэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрхийг завдсан,
4. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 27.000 төгрөгийн хохирол,
5. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 270.000 төгрөгийн хохирол,
6. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Ж.Гэзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 974.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.977.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг,
7. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгай тоотод байрлах хохирогч Г.Ээзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байх үедээ хохирогч Г.Эзуслангийн байшин дахь эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 35/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 36-39, 114-118, 179-184, 194-200, 247-248, 2хх 1-4, 12хх 65-70/, “Дамно” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 55-56, 139-140, , 209-210, 2хх 18-19, 83-84/,
хохирогч Б.О: “...ах Б.Бодьсайханыг “зуслан руу очоод машины дугуй аваад өгөөч” гэж хэлээд манай ах ээжийн хамт зуслангийн байшин дээр очсон. Очиход цонхыг нь хагалаад хүн ороод хаалга үүдийг нь эвдсэн байсан. ...Манай байшингаас юм алга болоогүй байна. Манай гэрээс ямар нэгэн эд зүйл алга болоогүй, гэхдээ юм эвдэж хорлон сүйтгэсэн байсан. Камин зуухыг 2015 онд хятадаас 600.000-700.000 төгрөгөөр авч байсан. Гадна талаар нь захиалгаар чулуу хийлгэсэн, энэ чулууг хувь хүнээр 2.500.000 төгрөгөөр хийлгүүлж байсан. Террасны гэрэл хятадаас авч байсан, хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Вакум цонхны салхивчийг эвдсэн байсан. Би вакум цонхоо бөөнөөр авч байсан. Бүргэд хаалга 2015 онд 3 сая төгрөгөөр авч байсан. Би зуслангийн байшингаа 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай айлд түрээсэлсэн.” /1хх 42/,
хохирогч С.Б: “... 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед манай зуслангийн байшинд хулгай орсныг мэдээд цагдаагийн 102-т дуудлага өгчихөөд ирэхэд Санзайн 90-3 тоот зуслангийн байшинд хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс 2 ширхэг унадаг дугуй алдагдсан. Хар саарал өнгөтэй, Жиант брэндийн эмэгтэй хүний дугуйг 2021 оны 6 сард 1.250.000 төгрөгөөр дэлгүүрээс нь авч байсан. Ягаан өнгөтэй эмэгтэй хүний дугуйг 2021 оны 5 сард 600.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх 121-122/,
хохирогч Ө.Мн: “... Би 12 цагийн орчим зуслангийн байшин дээрээ ирэхэд, байшингийн цонхыг хагалж хүн орж дохиолол дуугараад хамгаалалтынхан ирсэн, намайг хүлээгээд байж байсан. Одоогоор юу алга болсныг мэдэхгүй байна. ...” /1хх 187-188/,
хохирогч Г.Энхбилэгийн: “... Би 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Санзай зусланд байдаг байшин дээрээ ирж амраад хот руу явсан. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай хөрш Мянганбаяр над руу залгаад манайд “хулгай орчихсон байна. Танай цонх хагарчихсан байна, танай камер дээр бичлэг байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би өдөр зуслангийн байшин дээрээ ирээд камерын бичлэг үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3 хүүхэд цонх хагалж ороод 1 цаг гаран манай гэрт байж байгаад гараад явж байгаа дүрс камерт буусан байсан. Тэгээд гэр доторх юмнуудаа үзэхэд өрөөнүүдийн 2 хаалгыг эвдсэн, хүүхдүүдийн тоглоом, сэтгүүлийн ширээ, гал тогооны ширээний сандлуудыг бүгдийг нь хутгаар зүсэж эвдэлсэн, гэрийн дохиолол эвдээд, гэрийн хана, ширээн дээр вино хагалсан, дээл хувцас, цүнхнүүд аваад гарсан байсан. ...” /1хх 192-193/,
хохирогч Б.Эн: “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зуслангийн байшин дээрээ ирээд явсан. Өнөөдөр 13 цагийн үед Чинбаатар хөрш ах залгаж “цонхыг чинь хагалаад хулгай орчиж” гэхээр нь цагдаад хандсан. Камер болон унадаг дугуй алдагдсан байна.” /2хх 7/
хохирогч Ж.Гн: “...Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн байшиндаа ирсэн чинь цонхоор хулгай ороод эд зүйл хулгайлсан байна. ...” /2хх 73-74/,
насанд хүрээгүй гэрч Н.Н: “...Би Чингүүн, Гантэлмэн хоёртой хамт явсан. ...төв засмалаас холгүй шаргал өнгийн 2 давхар байшингийн зүүн урд талын цонхоор орсон. Тэгээд гарах үед О.Г буйдан дээр сууж байгаад газ шидээд камин зуухны нүүрэн талын шилийг хагалсан. Энэ айлаас эд зүйл аваагүй. ...Тэгээд замдаа нэг давхар саарал өнгийн байшин таарахаар нь бид 3 нийлж байгаад цонхных нь төмөр хаалтыг татаж эвдэлж ороод, дотроос чихэр жимс, идэж болохоор зүйлс авч явсан. Тэгээд цааш гараад уулнаас уруудаж явахад 1 давхар бор байшин байхад нь Чингүүн түрүүлж очоод цонхыг нь хагалчихсан байхаар нь бид гурав дотроос нь хар өнгийн, бас ягаан өнгийн унадаг дугуй авсан. Тэгээд дугуй авсан айлаас холгүй 2 давхар саарал байшин байхаар нь Гантэлмэн бид 2 гадаа нь зогсоод Чингүүн цонхыг нь хагалж дотроос нь улбар шар унадаг дугуй гаргаж ирэхээр нь бид гурав дугуйгаа аваад засмал зам руу гарч яваад унадаг дугуйны эзэнд нь баригдсан. ... Дараагийн айл нь бор өнгийн дүнзэн байшин байхаар нь бид хамт хашаа давж ороод хаалганы баруун тал буюу ертөнцийн зүгээр зүүн талын цонхыг Чингүүн хөлөөрөө жийсэн чинь хагарчихсан. Тэгээд цонхоор орох үед аяга таваг нь унаад хагарсан. Ороход шууд дохиолол нь дуугарсан. Тэгээд бид гурав зугтаасан. ...Тэр айлд пиво байсан, бид нар амсаж үзээд бусад эд зүйлийг нь эвдээд гарсан. Тэр айлаас модон иштэй, хар өнгийн ууттай хутга болон хөх өнгийн ноосон бээлий авсан. ... Саарал өнгийн 2 давхар блокон байшингийн үүдэн талын цонхыг нь Чингүүн хөлөөрөө жийгээд хагалсан. Тэгээд Чингүүн бид хоёр дотогш ороод гарааш дотор байсан улбар шар өнгийн унадаг дугуйг авсан. Тэр үед Гантэлмэн гадаа бид хоёрыг хүлээж байсан. ...айл руу гурвуулаа хамт ороод 3 ширхэг мишок, 2 ширхэг гудас, 3 шил виски аваад тэрнийхээ нэгийг тэр гэрт уугаад үлдсэн хоёрыг нь авч гараад хаячихсан.” /1хх 49, 131, 202-203, 2хх 11-12, 75-76/,
гэрч Ц.Чн: “... Орой 17 цагийн үед зуслангийн байшиндаа байж байгаад цонхоор хартал хашаан дотор хүн явж байсан. Гараад хартал 16-17 насны 3 эрэгтэй байсан. Би гараад “юун хүмүүс вэ” гэхэд “уулнаас бууж ирлээ. Замаасаа төөрчихлөө гаргаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь “орж ирсэн хэсгээрээ гараад яв” гэхэд манай хүргэний хашааны сагсны талбайн цаагуур гараад явсан. Гэртээ орж ирээд эхнэртэйгээ байж байгаад хүргэнийхээ байшин руу ороод будаа агшаагч авах гэхэд гал тогооны өрөөнд сүү асгасан байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодсон юм. Шууд замаар гараад тэр хүүхдүүдийг хайтал яг зам дээр манай хүргэний хашаанд байсан хүүхдүүд байсан. Нэг нь дээлтэй, нөгөө хоёр нь тамирын хувцастай байсан. Нэг нь дугуйгаа байсан газраа үлдээгээд нөгөө 2 нь явган гүйгээд замаас гараад уул руу гүйгээд алга болчихсон.” /1хх 124/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Чнарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Чнарыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Ггийн өмгөөлөгч Д.Ганбаатар нь “...Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай буюу 18 насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэлээр тогтоогддог. Гэтэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 18 насанд хүрсэн буюу насанд хүрсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заавал хэрэглэх хуулийг хэрэглэсэнгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Гд оногдуулсан хорих ялыг багасган зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгай тоотод байрлах хохирогч Б.Оюунбилэг, С.Бат-Эрдэнэ, Ө.Мянганбаяр, Г.Энхбилэг, Б.Эрдэнэбаяр, Ж.Гүндэгмаа нарын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн хууль бусаар нэвтэрсэн байх үедээ хохирогч Г.Эзуслангийн байшин дахь эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсанд дүгнэлт хийж, хуульд заасан насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэдэг хуулийн зохицуулалтыг орхигдуулжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэснийг баримтлан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Чнарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/752 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэж,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх...” гэж,
- 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч О.Ггийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Х.Чнарын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ