2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11339

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11339

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод байрлах, *******   ******* ХХК/РД: /,

 

Хариуцагч: оршин суух, овогт ийн /РД: /,

 

Хариуцагч:  оршин суух, овогт гийн /РД: / нарт холбогдох,

 

улсын дугаартай Тоёота автомашины өмчлөгчөөр тогтоолгож, Б., Н. нараас 25,680,300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б., Н., хариуцагч Б., Н. нарын өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: П.******* миний бие өөрийн өмчлөлийн 2016 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай тоёота маркийн атомашиныг өөрийн үеэл Б.д зах зээлийн үнээс хямд үнээр буюу 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар амаар тохиролцож улмаар автомашины өмчлөлийг түүний хэлсэнээр Н.д шилжүүлсэн. Худалдан авагч талаас автомашины төлбөрийг 3 сарын хугацаанд төлж дуусгана гэж амласан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй ба харин ч ******* ******* *******-ын нэр дээр шилжүүлэн зээл гаргуулан авч, зээл төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тул тус *******-иас автомашиныг хураан авсан байдаг. Иймээс миний бие автомашинаа алдахгүйн тулд зээлийн төлбөрийг өөрөөсөө төлсөн. Ийнхүү зээлийг төлсөн боловч хариуцагч нараас болон *******-иас автомашины өмчлөх эрхийг надад буцааж шилжүүлзн өгөхгүй байна.

Худалдан авагч нь дээрх атомашины төлбөрийг төлөх боломжгүй нь илтэд болсон тул миний бие худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг болон зээлийн төлбөрт төлсөн хохирол төлбөр 25,680,300 төгрөгийг шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж

Иймд 2016 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай тоёота ато.машины өмчлөгчөөр П.******* намайг тогтоож, Б., Н. нараас 25.680,300 гаргуулж өгнө үү.

П.******* автомашиныг бэлэглэх хэлцлийг Б., Н. нартай хийж байгаагүй. ХХК нь миний төрсөн ах П.ийн хувьцаа эзэмшдэг компани юм. П. нь тус компанид уурхайн даргаар ажиллаж байхдаа тогтмол цалин хөлс авдаг байсан. 2024 оны 02 сарын байдлаар зөвхөн цалин хөлсөнд 397,270,000 төгрөгийг хүлээн авсан. Ийм хэмжээний цалинтай ажиллуулж байхад П. болон Н. нарт автомашиныг бэлэглэх ямар ч шаардлага байгаагүй. Харин П.ын хүсэлтээр автомашины нэр шилжүүлсэн үйлдлийг бэлэглэсэн мэтээр тайлбарлаж байна.

Маргаан үүссэн гол үндэслэл нь *******-ын барьцаанд автомашиныг бариулж, зээл төлөлтийн үүргээ эс биелүүлсний улмаас автомашин бусдад хураагдах болсон тул автомашинаа алдахгүйн тулд зээлийн төлбөрийг өөрөөсөө төлж эзэмшилдээ авсан. Гэтэл автомашиныг худал хэлж авсан авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

дүүрэг дэх цагдаагийн -р хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хийгдээгүйн зэрэгцээ холбогдогч этгээдүүдийг гэм буруутай гэж үзэж яллагдагчаар татаагүй. Үүний зэрэгцээ дараах байдлаар эрүүгийн журмаар шалгаж буй гэх үндэслэлд хамаарахгүй юм.

-Автомашины өмчлөх эрхийг залилах аргаар өөрт шилжүүлж аваагүй, өнөөдрийн байдлаар өмчлөгч этгээд Н. байгаа тул автомашиныг бусдад залилуулсан гэж үзэх боломжгүй.

-Зөвхөн автомашиныг эзэмшилдээ авсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй юу гэдгийг шалган тогтоох ажиллагаа хийгдэж байгаа юм.

Иймээс тус иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлага нь эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэгт бүхэлдээ хамааралгүй гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч Б., Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх тээврийн хэрэгслийг манай нөхөр Б.ын үеэл П. гэх хүн нь 2021 оноос 2024 оны 03 cap хүртлэх хугацааны хооронд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах болон гэх уурхайдаа ажилуулсны хөлсөнд бэлэглэлийн гэрээгээр Н.д өгч тээврийн хэрэгсэлийн өмчлөгчийн гэрчилгээг гаргуулсан болно.

Н. нь Toyota Land Cruiser маркийн  тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд тээврийн хэрэгсэлээ унаж хэрэглэж байтал Б.ын үеэл П. нь / П.*******ийн төрсөн дүү/ 2024 оны 03 сарын 20-ны өдөр машинаа түр өгөөч хөдөө орон нутаг руу яаралтай яваад буцаагаад өгнөө гэж гуйхад нь зөвшөөрч манай гэрийн гаднаас машины авч боловч худал хэлэн миний машиныг авч яваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно.

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Н. нь өөрийн эзэмшилийн Toyota Land Cruiser маркийн дугаартай автомашинаа өөрөө унаж явах нөхцөлтэйгээр 23.000.000 сая төгрөгийг -******* ******* ХХК-аас зээлж авч тоот Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан юм.

Хэсэг хугацааны дараа зээлийн эргэн төлөлтийн хугадаандаа төлж чадаагүй хойшлогдсон тул ******* нь машиныг чинь хурааж авна гээд хэд хоногийн дараа над руу залгаад машин хурааж авах гэтэл өгөхгүй гэсэн боловч бид хурааж авсан манай компани дээр ирж энэ хүмүүстэйгээ уулз гэж хэлэхэд нь Н. миний бие наад хүмүүстэй уулзах шаардлагагүй миний нэр дээр байдаг миний машин 2-т гэвэл зээлийн гэрээг танай компанитай би байгуулсан болохоос наад хүмүүс надад огт хамаагүй, танай компани наад хүмүүстэй уулзуулах гээд байгааг би ойлгохгүй байна гэхэд тодорхой хариу тайлбар хэлээгүй бөгөөд ямарч байсан ирж уулзаад энэ хүмүүстэй учраа олоод төлөөгүй сарын төлбөрөө төлөөд машинаа авч болно гэж хэлсэн юм.

2024 оны 9 дүгээр cap 12-ны өдөр төлөөгүй саруудын төлбөрийг төлж баримтаа өгөн машинаа авая гэтэл *******-н ахлах / одоогоор түр орлогч дарга/ гэх хүн танай машиныг бид хурааж аваагүй тэр хүмүүс бидэнтэй ирж уулзан зээлийн мэдээллийг авч төлбөрийг төлсөн учраас хурааж аваагүй одоо та 23,600,000 гаруй төгрөгийг манайд төлж машинаа барьцаанаасаа чөлөөлж болно гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл ******* ажилтан нь хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн зээлийн гэрээтэй ямарч хамааралгүй хүмүүст зээлийн гэрээний мэдээлэл, хувь хүний нууцын мэдээллийг хэлж өгч, зээлийн төлбөрийг огт хамааралгүй хүмүүсээр төлүүлж, удаа дараа зээлээ төл машиныг чинь аваад ирсэн гэж худал хэлж, мөн хүмүүстэй уулзаад учраа ол гэх мэтээр огт үндэслэлгүй тайлбарыг хэлж иргэн намайг хохироосон,

Мөн П. нь миний машиныг хуурч мэхлэн, худал хэлж залилан авч яваад одоог хүртэл буцаан өгөхгүй бүр сүүлдээ *******-тай хүртэл үгсэн тохиролцож иргэн намайг далайлган сүрдүүлж, дураараа аашлан бусдын өмчийг булаан авч хохироосон тул СонгиноХайрхан дүүргийн Цагдаагийн -р хэлтэст 2024.09.17-ны өдөр гомдол гарган эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 1 дэх хэсгийн 65.1.8 Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд уг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хамаарч байгааг үндэслэн нэхэмжлэлийг буцааж, мөн хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр хариу тайлбар гаргав. гэв.

 

Хариуцагч ******* Капитал Финанс Корпораци ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.******* нь  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын дугаартай . /2016 2016/ маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай гэсэн шаардлагатай танилцаж, дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзаж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан улсын дугаартай . /2016 2016/ маркийн автомашиныг 2024 оны 02 дүгээр сарын 02-ний өдөр овогтой  гэх хүн манай байгууллагын нэр шилжүүлэн дугаартай Зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулан 23,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн байна.

Зээлдэгч Н. нь зээлээ 2024 оны 08 сарын 22-ны өдөр зээлээ бүрэн хаасан бөгөөд барьцаа хөрөнгө болох улсын дугаартай . /2016 2016/ маркын автомашныг манай нэр дээрээс буцаан авах хүсэлт өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч П.******* нь тухайн автомашины нэрийг шилжүүлж авах талаар манайд хүсэлт гаргаж байсан. Үүнийг манай байгуулга хүлээн авах боломжгүй гэдэгээ хэлж байсан бөгөөд манай дотоод журманд ...зээлдэгч зээлээ хаасан тохиолдолд автомашины шилжүүлэх бичигийг үндсэн зээлдэгчийн нэр дээр гаргаж өгөх бөгөөд зээлдэгч өөрийн биеэр хүрэлцэн ирж хүсэлт гаргаж өгсөн тохиолдолд хүсэлт дурьдсан иргэний нэр дээр шилжүүлэх бичиг гаргаж болно гэсэн байдаг ба дээрх дохиолдолд Н. манай байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул бусдын нэрлүү шилжүүлэн өгөх бичиг гаргах боломжгүй байгаа талаар хэлсэн.

Иймд П.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б., Н. нарын өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолж байгаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагад 100,000,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай тохиролцсон буюу зээлээр худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн мэтээр шаарддаг боловч энэ баримтаа гаргаж өгсөнгүй. Энэ нь худал болох нь тогтоогдож энэ шаардлага нь үндэслэлгүй гэж харж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж харж байна. Учир нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу П.******* нь өөрөө өөрийн биеэр автотээврийн үндэсний төвд очиж Б.ын хүсэлтийн дагуу Н.гийн нэр дээр тухайн автомашиныг шилжүүлээд өгсөн. Энэ нь Цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж үзэж байна. Тэгэхээр талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцно. Буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил буюу 1 жил өнгөрсөн учраас буцаан шаардах эрхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий автомашины өмчлөгч нь ************** ******* ******* ******* ХХК байна. Фидуцийн гэрээг хэн ч албадаж хийгээгүй. Тухайн гэрэ Н. нь гарын үсэг зураад тус компанийн өмчлөлд шилжүүлсэн. Тэрнээс биш эзэмшил нь манай дээр байсан нь үнэн. Тэгэхээр эцсийн өмчлөгч нь ************** ******* ******* ******* ХХК учраас Б., Н. нараас гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна.

Цагдаагийн байгууллагаас ирсэн гэрчийн мэдүүлэгт 100 сая төгрөгөөр 3 сарын хугацаатай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэсэн зүйл байхгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Амьдрал ахуйг нь сайжруулах зорилгоор П.Хурцбилэг ах өгөөрэй гэхээр нь өгсөн гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд ч зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх зохицуулалттай байдаг. Ингэж бичгээр хийсэн гэрээ хэрэгт байхгүй.

Шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахаас өмнө Н. нь өөрийн хөрөнгийг бусдад залилуулсан гэдэг байдлаар Цагдаагийн газарт өргөдөл өгч хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн байна. Өнөөдөр маргаан бүхий автомашиныг эрэн сурвалжлахаар прокурорын зөвшөөрөл гарчихсан ажиллагаа явж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т заасан үндэслэл бүрэн тогтоогдсон байдаг. Иймд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, банк ХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Шилжүүлгийн мэдээлэл, Б.ын цалингийн 2021-2024 оны/2 сар хүртэл/ тооцооны баримт, Б.д олгосон банкны орлогын мэдүүлэг, төлбөрийн баримтын хуулбар/хх-48-54/, Б.ын Бэлэн мөнгө олгохыг хүссэн баримт/хх-55-65, хх-67, хх-71, хх-75, хх-82-83, хх-85-86/, хийсэн ажлын цалингийн тооцоо/хх-66, хх-68-70, хх-72, хх-74, хх-76-81, хх-84/, 7-р сарын 16-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх ажилласан баримт, П.*******, Н. нарын Иргэний үнэмлэхийн хуулбар, Н.гийн Автотээврийн үндэсний төвд гаргасан өргөдлийн хуулбар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-102-103/, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Энд ХХК-ийн тайлбар,

Хариуцагч Б., Н.Должирсүрэн нарын баримтаар гаргасан Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар албан бичиг, Н.гийн 2024 оны 9 сарын 12-ны өдрийн , , , дугаартай шилжүүлгийн баримт,

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК талаас баримтаар гаргасан ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хариуцагч Б., Н. нарын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 133, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар прокурорын зөвшөөрлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн М.ын гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн П.*******тийн гэрчийн мэдүүлгийн хуулбар, П.ийн гэрчийн мэдүүлгийн хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК, хариуцагч Б., хариуцагч Н. нарт холбогдуулан улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б., хариуцагч Н. нараас 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК нь автомашины шилжүүлэх бичгийг үндсэн зээлдэгчийн нэр дээр гаргаж өгөх бөгөөд Н. манай байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариу тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Б., Н. нар нь *******-тай хүртэл үгсэн тохиролцож иргэн намайг далайлган сүрдүүлж, дураараа аашлан бусдын өмчийг булаан авч хохироосон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 2016 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай автомашиныг 100,000,000/нэг зуун сая/ төгрөгөөр худалдан борлуулахаар хариуцагч Б.тай амаар тохиролцож, түүний хэлснээр Н.д шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

улсын дугаартай автомашиныг өмчлөх эрх 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагч Н.гийн өмчлөх эрхэд шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчийн хэлснээр автомашины өмчлөлийг Н.д шилжүүлсэн гэх тайлбар Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.т зах зээлийн үнээс хямд үнээр буюу 100,000,000/нэг зуун сая/ төгрөгөөр худалдсан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч, хариуцагч Б. нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-р худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээх ба нэхэмжлэгч нь хариуцагч Б. автомашины үнийг төлөөгүй байхад автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагч Б.аас автомашины үнийг шаардаж байсан талаар баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Хариуцагч Б. нь улсын дугаартай автомашиныг П. гэх хүний Энд ХХК-ийн уурхайд ажилласны хөлсөнд Бэлэглэлийн гэрээ-р авсан гэж маргаж байна.

 

Хариуцагч Б. нь 2021 оноос 2024 оны хооронд аймгийн сумын нутагт орших Энд ХХК-ийн уурхайд уурхайн даргаар ажиллаж байсан болох нь Энд ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 04/11 Тайлбар, Энд ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлүүд, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн болон 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хийсэн ажлын цалин, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн болон 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримт, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24, 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Энд ХХК-ийн захирал П.ийн төрсөн дүү болох талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. улсын дугаартай автомашины үнийг төлөөгүй байхад түүний зөвшөөрснөөр хариуцагч Н.гийн өмчлөлд тус автомашиныг бүртгүүлсэн байх тул хариуцагч Б.ын улсын дугаартай автомашиныг П. гэх хүний Энд ХХК-ийн уурхайд ажилласантай холбоотой Бэлэглэлийн гэрээ-р авсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь хариуцагч Н.гийн энэ талаарх тайлбар, нэхэмжлэгч нь Энд ХХК-ийн захирал П.ийн төрсөн дүү гэх хариуцагч нарын тайлбар, Энд ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 04/11 Тайлбар, Энд ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлүүд, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн болон 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хийсэн ажлын цалин, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн болон 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримт, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24, 30-ны өдөр хүртэлх ажиллах цалингийн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр ... хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ын өмчлөх эрхэд улсын дугаартай автомашиныг хариу төлбөргүй шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Б. нар нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан Бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь ... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.ын зөвшөөрлөөр тус автомашиныг хариуцагч Н.гийн өмчлөх эрхэд бүртгүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Н. нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай дугаар Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 23,000,000/хорин гурван сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай шилжүүлэн авч, улсын дугаартай автомашиныг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Н. нь энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б., хариуцагч Н. нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, хариуцагч Н. нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч П.*******ийг 2016 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн зээлийг төлсөн гэх үндэслэлээр хариуцагч Б., хариуцагч Н. нараас 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Н. нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай дугаар Зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 23,000,000/хорин гурван сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай шилжүүлэн авч, улсын дугаартай автомашиныг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Н. энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.гийн хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан дугаар Зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг төлсөн болох нь банк ХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, хариуцагч Н.гийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.гийн хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан дугаар Зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг төлж, хариуцагч Н. үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.гээс 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагч Б.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад зааснаар дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхтэй холбоотой гэх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлгүй, П.эд холбогдуулан гаргасан залилах гэмт хэргийн талаарх гэх гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.гээс нийт 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгон, үлдсэн улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б., ******* ******* ******* ******* ******* ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 944,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 286,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.гээс нийт 25,680,300/хорин таван сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгон, үлдсэн улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б., ******* ******* ******* ******* ******* ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 944,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс улсын тэмдэгтийн хураамжид 286,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ