| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06406/И |
| Дугаар | 192/ШШ2025/07570 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07570
2025 09 25 192/ШШ2025/07570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,, тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХХК- тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, *******,,,ны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөгч болсон. Хариуцагч нь ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээ байгуулж 90 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд *******,,,ны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, улмаар зээлийн төлбөрийг төлж чадахгүй болмогц зээлийн үлдэгдэл 107 000 000 төгрөгийн өр төлбөрт дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ХХК-д гаргаж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг ХХК шилжүүлэн авч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 107 000 000 төгрөгийг төлж буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байсан. Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах цаг хугацаанд ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өд холбогдуулан миний худалдан авсан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж авах талаар ямар нэг шаардлага гаргалгүй хүлээж байтал тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1324 дугаартай шүүгчийн захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлийг буцаасан талаар олж мэдсэн. Үүний дараа миний бие хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч ХХК-ийн нэхэмжлэлтэй , Д.Жавзмаа нарт холбогдох Баянгол дүүргийн,, 2а байрны 31 тоот, Баянгол дүүргийн,, 2а байрны 32 тоот хаягт байрлах орон сууцнуудаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь гуравдагч этгээдээр оролцож, ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг ХХК-д даалгах тухай бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба энэхүү иргэний хэрэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4056 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 519 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэгдэж, ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул надад нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдэж байгаа. Иймд дээрх этгээдүүдийн хоорондох маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул хариуцагч ийг улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй *******,,,ны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн О.Хүдрийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. -аас 2014 онд зээлийн гэрээ байгуулж, авсан хэдий ч зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж дуусгасан байхад тус банк бус санхүүгийн байгууллага нь биднийг 1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон, барьцаа хөрөнгийг төлбөр тооцоо хийж дуусах хүртэл хугацаагаар манай нэр рүү шилжүүлчих, учир нь манай барьцаа хөрөнгө тул бид алдмааргүй байна. Тооцоо нийлж дуусаад буцаагаад шилжүүлнэ гэж хэлж биднийг төөрөгдөлд оруулж шилжүүлж аваад бусад руу шилжүүлсэн байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлтийг бүр 100 345 486.14 төгрөгөөр илүү төлүүлж залилан захирал, эдийн засагч нар нь хувийн дансаараа авч, улмаар барьцаа хөрөнгийг маань төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан байхад хуурч мэхлэн шилжүүлэн авч бусдад буюу т хууль бусаар шилжүүлэн хохироосон. Энэ хууль бус үйлдлийг гарган биднийг орон байр, мөнгө төгрөг, сэтгэл санааны хохирол учруулж олон жил хохироосон асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шалгагдан, , , Хонгорзул биднийг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд ийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2024/00519 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/04056 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2019/01324 дүгээр нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХ2024/00719 дүгээр тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ханбогд капитал ББСБ-д гаргасан ийн хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ханбогд капитал ББСБ-д гаргасан , Д.Жавзмаа, Б.Ууганхүү, Б.Батхүү нарын хүсэлт, , Д.Жавзмаа нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ууганхүү, Б.Батхүү нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянгол дүүргийн,,, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны гэрчилгээ зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, хариу тайлбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 240501721 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1216 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын*******-ний өдрийн Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2024 оны 10 дугаар сарын*******-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын*******-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, итгэмжлэл, Ерөнхий Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/1921 дүгээр Гомдлын хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4-205/20416 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоол, Цагдаагийн Ерөнхий гарзын Мөрдөн байцаах албаны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9496 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий гарзын Мөрдөн байцаах албаны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8917 дугаар Тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10793 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2019/00156 дугаар захирамж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаар Шинжээч томилох тухай тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2019/00578 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын*******-ний өдрийн 54 дугаар Улсын байцаагчийн албан шаардлага, 2022 оны 04 дүгээр сарын*******-ний өдрийн Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нотлох баримт хүлээлгэн өгсөн тухай баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг танилцуулсан баримт зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч өд холбогдуулан Баянгол дүүргийн,, 01 дүгээр байрны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ханбогд капитал ББСБ ХХК-аас худалдан авч, улмаар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Хариуцагч нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа...” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч “...маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг Ханбогд капитал ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлээ төлж дуусах хүртэл өмчлөх эрхийг түр шилжүүл, зээлийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр орон сууцны өмчлөх эрхийг буцаана гэж төөрөгдөлд оруулан өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Гэтэл Ханбогд капитал ББСБ ХХК нь зээлийн эргэн төлөлт 100 345 486.14 төгрөгөөр илүү төлөгдсөн байхад орон сууцны өмчлөх эрхийг т хууль бусаар шилжүүлсэн. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгах ажиллагаа явагдаж байгаа тул уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Ханбогд капитал ББСБ ХХК-д “...талууд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр танай банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 107 000 000 төгрөг төлөх үүрэгтэй болохоо зээлдэгч миний бие хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн, 3-р хороолол,ны тоот гурван өрөө орон сууцыг зээлийн гэрээний дагуу төлөх нийт төлбөрийн дүндээ тооцон Ханбогд капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн дуусгавар болгон хаах хүсэлтэй байна...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан байна.
5.2. Мөн өдөр Ханбогд капитал ББСБ ХХК, нарын хооронд “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ” гэх хоёр гэрээ байгуулагдсан байна.
5.2.а. Тодруулбал, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нь зээлийн гэрээний үүрэг 107 000 000 төгрөгт тооцон барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн,,ны тоот гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ханбогд капитал ББСБ ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр” нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 107 000 000 төгрөгийг Ханбогд капитал ББСБ ХХК-д төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд орон сууцыг худалдан авах давуу эрхтэй байхаар тус тус тохиролцжээ.
5.3. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг биелүүлсэн, эсхүл уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.
5.4. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5.5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ийг өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.
5.7. Хэргийн баримтаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь өөрийн нэрийн өмнөөс Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст “...Ханбогд капитал ББСБ ХХК-аас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгө болох орон сууцуудыг барьцаалан 260 000 000 төгрөгийн бизнесийн зээл авч, эргэн төлөлтийг төлж барагдуулсан байхад зээлийн үлдэгдэлтэй гэж маргаан үүсгэж, улмаар хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гараагүй байхад хууль бусаар бусдад худалдаж залилан, их хэмжээний хохирол учруулсан...” гэх гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
5.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.
5.9. Хэргийн оролцогч бус этгээдүүдийн хооронд үүссэн маргаантай асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг нэхэмжлэгч ийн хариуцагч өд холбогдуулан өмчлөгчийн шаардах эрх болох хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй болно.
5.10. Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал үндэслэлгүй байна.
5.11. Хэргийн баримтаар, хариуцагчийн эзэмшил хууль ёсны дагуу гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ийн хууль бус эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн,,, тоот, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.
5.12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн,,, тоот, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш******* хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ