2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/07168

 

2025              09             12                                                 192/ШШ2025/07168                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* өөрийн байранд байрлах******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух /РД:/-д холбогдох,

 

Төрд учирсан хохиролд 32 065 688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Хариуцагч ******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тус яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга ыг төрийн албанаас халсан байна. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ыг Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрийн дагуу иргэн т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 32 065 688 төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/82 дугаар тушаалаар 20 000 000 төгрөгийг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай” А/36 дугаар тушаалаар үлдэх 12 065 688 төгрөгийг тус тус олгосон байна. Иймд хариуцагч *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 32 065 688 төгрөгийг Төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албан зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар "шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан", Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус зааснаар "...төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, халсныг шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэснийг удирдлага болгон ******* Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тус яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга ыг төрийн албанаас чөлөөлсөн, уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/82 дугаар тушаалаар 20 000 000 төгрөгийг т ажилгүй байсан хугацааны цалинд тооцон олгосон, энэхүү төлбөрийг Н. Цэрэнбатаар нөхөн төлүүлнэ гэжээ.******* нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгээр төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болох нь эрх бүхий байгууллага, шүүхээр тогтоогдсон тохиолдолд түүний улмаас төрд учруулсан хохирлыг "буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх" нэхэмжлэлийг гаргах хуулиар олгох бүрэн эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.2-т "бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд" мөн, энэ журмаар ийм төрлийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг байнга тогтвортой гаргадаг хэдий боловч дээрх Иргэний хуулийн 498.5-д заасан шууд санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл гаргасан гэх, Төрийн албан тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан буруутай албан тушаалтан болохыг нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хувьд хүлээх бөгөөд иргэн ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь дангаараа ******* нь шууд санаатай эсхүл илт болгоомжгүй байдлаар тухайн хууль бус шийдвэрийг гаргасан, уг хохирлыг дангаараа хариуцвал зохих гэм хор учруулагч этгээд болохыг нотлохгүй, нотлоход хангалтгүй.*******ийн тухайн нэхэмжлэлд бичигдсэн "хууль зүйн үндэслэл", түүнд иш татагдсан баримтууд дотор тухайн хууль бус гэж тооцогдож хүчингүй болгосон тушаалыг ******* дангаар хариуцвал зохих этгээд мөн эсэх талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар, нотолгоо огт дурдагдаагүй, тухайн шийдвэрийг гаргах үйл явц, гаргахад хүргэсэн нөхцөл байдал, тухайн шийдвэрийн үндэслэлийг хэн, хэрхэн бэлтгэн боловсруулж, хэнд, хэрхэн танилцуулагдсан талаар бодит байдалтай нийцэж тохирох дүгнэлт өгөгдөөгүй, ердөө л шүүхээр хууль бус шийдвэр болох нь тогтоогдсон бол түүнд гарын үсэг зурсан буюу албан тушаалтан хохирлыг бүрэн хариуцах ёстой гэсэн ерөнхий ойлголтод тулгуурлан бичигдсэн байна. Энэ нь Төрийн албан тухай хуулийн 50.1 дэх хэсгийн "шийдвэрийг гаргасан албан тушаалтан" гэдэг ойлголтыг******* хэт ерөнхий байдлаар хэрэгжүүлж, хэргийн үйл баримтад тохирох нөхцөл байдлыг дүн шинжилгээ бүрэн хийхгүй, шийдвэрийг гаргасан албан тушаалтанд ямар этгээдүүд хамаарах учиртай болох талаар нотлохгүй, дүгнэхгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх гэдэг илт буруу жишгийг тогтоогоод байгаатай мөн холбоотой. Дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж ******* нь огт оролцоогүй, эрх, ашиг нь хөндөгдөх гуравдагч этгээдээр татагдан оролцоогүй байхад тухайн шийдвэр гарсан л бол ******* нь үл маргах журмаар эд хөрөнгийн, тэр дундаа, гэм хорын хариуцлага хүлээх ёстой этгээд мэтээр******* нэхэмжилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, талуудын тэгш байдал, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн үйл ажиллагаа мөн. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор төр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай*******ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох хэрэгт 12 065 688 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.******* нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 дугаартай "Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" захирамжийн 3 дахь заалтаар Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.тай холбоотой хэрэг нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах үед ******* нь ажлаас чөлөөлөгдөөд 1 жил шахам хугацаа өнгөрч байсан байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын хянавал хэсгийн 19 дүгээр мөрөнд тухайн Б/32 дугаартай тушаалыг сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүйг үндэслэн захиргааны актын талаар хууль зүйн дүгнэлт өгөгдсөн бөгөөд ******* нь хэдийгээр тухайн тушаалыг гаргах албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа боловч сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд биш, уг чиг үүргийг тухайн яамны бүтцийн бусад албан тушаалтнууд хэрэгжүүлдэг. Иймд ******* гэм буруугүй байхад холбогдох бусад албан тушаалтнуудыг хариуцлагаас чөлөөлөх хэлбэрээр*******өөс зөвхөн шийдвэр гаргасан албан тушаалтныг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, шаардлагатай бүрэн нийцэхгүй гэж үзэж байна. Уг хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоол, магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* нь иргэний эрх зүйн гэм хорын үүрэг хүлээх ёстой гэм буруутай этгээд мөн эсэх талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөгдөөгүй, хэргийн шүүхийн харьяаллын хувьд уг асуудал нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх үйл баримт мөн. Тэр дундаа, тус хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т заасан "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх", 106.3.7-д заасан "захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох" төрлийн шаардлага шүүхэд шийдвэрлэгдээгүй болох нь дээрх тогтоол, магадлал, шийдвэрээс тодорхой харагдаж байх тул, гэм хорын нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан тохиолдолд гэм хортой холбоотой асуудлыг шүүхээс өмнө гарсан шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримт (ИХШХШТХ 40.4) гэж үзэх боломжгүй билээ.Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй", 229.2 дахь хэсэгт "Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ", 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана", 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй", 497.3 дахь хэсэгт "Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэж тус тус зааснаар нь хуульд заасан гэм хорыг бүхэлд нь хариуцах гэм хор учруулагч мөн эсэх, түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй ямар хэлбэртэй байсан эсэх, шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан эсэх, Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан хэн хэн этгээд чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хохирол учруулахад оролцсон болох, тэдгээрийн гэм хор учруулсан хэлбэр, хэр хэмжээ, хүлээх хариуцлагыг үнэн зөв тодорхойлохгүйгээр *******ыг дангаар нь буруутгах нь Иргэний хуулийн дээрх заалтуудын хүрээнд, гэм хорын эрх зүйн хүрээнд үйлчилж буй хэм хэмжээтэй харшлахаар байна.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2019.06.28-ны өдрийн Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/32 дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.03-ны өдрийн 623 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021.03.10-ны өдрийн 63 дугаар тогтоол,*******өөс 2024.04.16-ны өдрийн 02/758 мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,*******ийн 2024.01.23-ны өдрийн 15 дугаар*******ийн даргаар томилох тухай тушаал, төлбөрийн хүсэлт, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас итгэмжлэл, Монгол улсын Ерөнхий сайдын 2020.07.08-ны өдрийн 17 дугаар Монгол улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сайдын 2024.03.28-ны өдрийн А/82 дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал, түүний хавсралт,  2025.02.26-ны өдрийн А/36 дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаал, түүний хавсралтыг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ын ажилгүй байсан хугацааны цалингийн задаргаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024.03.28-ны А/82 дугаар тушаалаар олгосон 20 000 000 төгрөгийн баримтыг тус тус бүрдүүлсэн байна.

 

5. 4. Иргэдийн төлөөлөгч “...шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой...” гэсэн дүгнэлт гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч******* хариуцагч *******ад холбогдуулан 32 065 688 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тус яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга ыг төрийн албанаас халсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ыг Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 32 065 688 төгрөгийг хуульд зааснаар шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...тай ажил эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр эцэслэн гарах үед ******* нь ажлаас чөлөөлөгдөөд жил шахам хугацаа өнгөрч байсан. Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд Б/32 дугаартай тушаалыг сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд ******* нь хэдийгээр тухайн тушаалыг гаргах албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа боловч сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд биш, уг чиг үүргийг тухайн яамны бүтцийн бусад албан тушаалтнууд хэрэгжүүлдэг. Иймд ******* гэм буруугүй байхад холбогдох бусад албан тушаалтнуудыг хариуцлагаас чөлөөлж, *******аас дангаар нь хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэх агуулгаар татгалзлаа бичгээр ирүүлжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Н.Цэрэнбат нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх үедээ тус яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга ыг төрийн албанаас халсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаал нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулсан хэм хэмжээтэй нийцсэн эсэх маргааныг захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

6. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож т олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэсэн. Уг магадлалыг хянаад Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

7. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нийт 32 065 688 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Д.Даваабаярт олгосон болох нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, түүний хавсралт,  Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугар Хөрөнгө хуваарилах  тухай тушаал, түүний хавсралт, төлбөрийн хүсэлт гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

8. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.  

 

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.

 

10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна.  Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээхээр заасан.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд биш, уг чиг үүргийг тухайн яамны бүтцийн бусад албан тушаалтнууд хэрэгжүүлдэг. ******* гэм буруугүй байхад холбогдох бусад албан тушаалтнуудыг хариуцлагаас чөлөөлж, *******аас дангаар нь хохирол шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэх татгалзал үндэслэлгүй.

 

12. Тодруулбал, хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гарах эрх бүхий этгээд нь шийдвэр гаргахаа хуульд заасан журам, зарчмыг баримтлах үүрэгтэй. Хариуцагч ******* нь ыг төрийн албанаас халсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй нь илтэд болгоомжгүй гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

 

14. Иймд хариуцагч *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 32 065 688 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 32 065 688 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 318 278 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                 Д.ХУЛАН

 

                                                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ