| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00337/И |
| Дугаар | 146/ШШ2025/00182 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2025/00182
2025 07 09 146/ШШ2025/00182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: """"""""""""""" оршин суух, 19""""" онд төрсөн, """""", """""" настай, Б овогт Р-н Б /РД:""""""""""/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Б, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Б миний бие нь 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс """""""""""""""" сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1994 оныг дуустал ажилласан. гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх сар өдөр засвартай гэх шалтгаанаар ажилд орсон тушаал хэрэгтэй болсон. Уг тушаалаа """"""""""""" сумын эмнэлэг, захиргаанаас шүүгээд олдоогүй. Аймгийн архивт бол байгаагүй. Иймд миний 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал """""""""""""""" сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Би 1991 оны 10 сард """"""""""""""""" суманд айлын бэр болж очоод 1999 оныг дуустал хүн эмнэлэгт ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй болчихсон юм. Иймд шүүхэд 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Б-гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Р.Б нь
""""""""""""""""""""""" сумын хүн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч бага эмчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,
- """""""""""""""сумын Эрүүл мэндийн төв Хөгжилд хөтөлсөн -80 жил номын 81 дүгээр тал,
- """""""""""""""" сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай албан бичиг,
- """""""""""""""""" сумын хүн эмнэлгийн 1991 оны 11 сарын цалингийн хүснэгт,
- """""""""""""""""" сумын хүн эмнэлгийн 1991 оны 12 дугаар сарын цалингийн хүснэгт,
- """""""""""""""""" сумын хүн эмнэлгийн 1992 оны 01 сарын цалингийн хүснэгт,
- """""""""""""""""" сумын хүн эмнэлгийн 1992 оны 02 дугаар сарын цалингийн хүснэгт,
- """""""""""""""""" сумын хүн эмнэлгийн 1992 оны 03 дугаар сарын цалингийн хүснэгт,
- 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 728042 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх,
- Сальвадор Альендегийн нэрэмжит анагаах ухааны дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай “Сургууль төгсөгчдөд мэргэжлийн диплом олгох, хувиарлах тухай” тушаал, түүний хавсралт,
- Гэрч Д.А-н “Би 1990 онд сургуулиа төгсөөд """""""""""""""""" сумын Хүн эмнэлэгт багийн эмчээр ажиллахаар томилогдож байсан. Тухайн үед биднийг сургуулиа төгсөхөд Эрүүл мэндийн яамнаас ажилд хуваарилдаг байсан. Одоог хүртэл ажиллаж байна. Р.Б нь намайг ажилд орсны дараа жил тус эмнэлэгт эх баригчаар хуваарилагдаж ирж байсан. Ингээд 2010 он гартал ажилласан. 2012 онд манай шинэ эмнэлэг ашиглалтад ороход ямар ч байсан ажиллаж байсныг санаж байна” гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Р-н “Би """""""""""""""""" сумын Хүн эмнэлэгт 1990 оноос 2019 онд тэтгэвэрт гарах хүртэл угаагч, үйлчлэгчээр тасралтгүй ажилласан. Р.Б нь """"""""" сумын Хүн эмнэлэгт 1991 онд эх баригч эмчээр ажилд орж байсан. Тухайн үед сургуулиа төгсөөд манай сумын эмнэлэгт хуваарилагдаж ирж байсан. Ингээд 2012 оныг хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Р.Бг """""""""""""""""" сумын хүн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эх баригч бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА