| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00337/И |
| Дугаар | 146/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2025/00183
2025 07 09 146/ШШ2025/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: """""""""""""""""""""""" оршин суух, """""""" онд төрсөн, """""""""", """""""" настай, Ж овогт Б-н Б /РД:ЙР70060410/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1986 оны 04 дүгээр сарын 22-ний өдрөөс """""""""""" системийн ангид ажилчнаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилласан болохоо тогтоолгохоор өөрчилж байна.
Иймд намайг """""""""""" системийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Би 1984-1988 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явах гээд ажлаасаа гарсан юм. Энэ хугацаанд 1984-1985 оны хооронд сувгийн хавтан тавих ажил хийж байсан. Тухайн үед насанд хүрээгүй байсан. Тэгээд 1986 оноос хар тосны бригад дээр ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Б.Б нь
""""""""""""""" системийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- """""""""""""""""" даргын 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай “Түр ажилчид авах тухай” тушаал,
- """"""""""""""""""""""" системийн ангийн зөвлөлийн хурлын 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинээр ажилчид элсүүлэх ажилд авах тухай” протокол,
-""""""""""""""""""""""" даргын 1984 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай “Ажилчдыг түр авч ажиллуулах тухай” тушаал, түүний хавсралт,
- """"""""""""""""""""""""" газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай “Түр ажилчид авч ажиллуулах тухай” тушаал, түүний хавсралт,
- Гэрч Ж.Н-н “Би """""""""""""""""" харьяа Хархорин дахь услалтын системийн барилга угсралтын ангид 1985 оноос 1990 оныг хүртэл механик инженерээр ажиллаж байсан. Б.Б нь манайд услалтын системийн хуваарилах сувгийн хоолойг хар лакаар тусгаарлах ажил буюу ажилчин хийж байсан. Намайг 1985 онд ажилд ороход Б.Б нь ажиллаж байсан. Тухайн үед насанд хүрээгүй байсан байх. Сурагчид зуны амралтаараа манайд ажилладаг байсан. Б.Б 2 жил орчим ажиллаад цэрэгт явсан. Манай байгууллага 1990 онд хувьчлагдсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Р.Э-н “Би """""""""""""""""" харьяа """"""""""""""""" ангид 1986 оны 11 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарыг дуустал инженерээр ажиллаж байсан. Б.Б нь манайд услалтын системийн хуваарилах сувгийн хоолойг битумаар /хар лак/ тусгаарлах ажил буюу ажилчин хийж байсан. Намайг 1986 оны намар ажилд ороход Б.Б нь ажиллаж байсан. Энэ ажил нь улирлын чанартай ажил юм. Б.Б нь 2 жил орчим хугацаанд ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.Бийн """"""""""""""" системийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА