Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/597

 

 

    2025          05             20                                         2025/ДШМ/597

 

А.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор И.Мөнхцэцэг /томилолтоор/,  

шүүгдэгч А.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

           нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405009661267 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Г, 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6.720.000 төгрөгөөр торгох ял,

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 435 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 54 хоногийн хорих ялаар сольсон,

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

А.Г нь иргэн Г.Хөмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62-14 тоотод байхад нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

иргэн Д.Бөмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний хамаарал бүхий хүмүүсийг “Оюу толгой” ХК-нд ажилд оруулж өгнө, жолооны “Ц” ангилал даруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Б Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Мандала гарден хотхоны 1482 дугаар байрны 68 тоотод байхад нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд 39.100.000 төгрөгийг Хаан банкны 5070541856, 5431416661 тоот дансаар, М банкны 8080540000 тоот дансуудаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                   Баянгол дүүргийн прокуророос: А.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууц замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гаас 38.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т тус тус зааснаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие цагдаагийн газар анхны өгсөн мэдүүлгээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Г.Хучруулсан 5.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Д.Бучруулсан хохирлоос 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирлыг бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие “М” ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа. Тус компанийн 100% хувьцааг дангаар эзэмшдэг. Тус компани нь дүрс бичлэгийн студи, уран бүтээл туурвидаг бөгөөд “М” УСК-г IPTV, OTT байршуулсан. Мөн Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн захиалгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн видео сурталчилгаа хийж, олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаандаа гэмшин, өөртөө дүгнэлт хийсэн. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, харин иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байх ёстойг ойлгож ухаарсан. ...Миний бие шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос уучлалт гуйх гэсэн боловч өнөөдрийн хуралд оролцоогүй байна. Хохирогчоос дахин уучлалт хүсэж байна. Миний давж заалдах гомдолд дурдсанчлан 2 хохирогчийнхоо 1 хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хоёр дахь хохирогчийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирлоо төлж барагдуулах боломжтой талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын эрх зүйн үр дагаврын талаар надад маш сайн тайлбарлаж өгсөн. Энэ ял шийтгэлийг ямар нэгэн байдлаар зөрчвөл хорих ялаар солигддог гэх эрх зүйн үр дагаврыг миний бие сайн ойлгож байна. Миний бие эхийнхээ хамт хоёулаа амьдардаг. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо авах хүсэлт илэрхийлсэн. Би бас хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Хорих 461 дүгээр ангиас явуулсан албан бичиг шүүхэд очсон байгаа. Би тэр бичигтээ илэрхийлсэн байгаа. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны хооронд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн. Иймд надад оногдуулсан хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн хүнд буюу 3 жилээр тогтоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр давж заалдах шүүхийн шатнаас эхэлж оролцож байна. Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч А.Г нь үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан боловч ял шийтгэл дуусгавар болсон байгаа. Түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Тэрээр хувиараа оюуны хөдөлмөр эрхэлдэг. Компани байгуулан үйл ажиллагаа явуулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. А.Г нь тэтгэврийн насны эхтэйгээ хамт амьдардаг. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Би 5 дахь өдөр очиж уулзахад хохирлыг төлөх хүснэгт гаргасан байсан. Төлөх боломжтой байдал нь харагдаж байгаа. Хохирлыг барагдуулахад өөрт нь туслах ямар ч хүнгүй байгаа. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх, нийгэмшүүлэх гэж байгаа. Хохирогчийн хувьд хохирлоо л авах хүсэлтэй байгаа талаараа хэлдэг. Тиймээс хохирлыг төлөх боломжоор хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сонгох санкцтай байгаа. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх бодлогыг баримталж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн прокурорын газраас томилолтоор шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч А.Гхолбогдох эрүүгийн хавтаст хэрэгтээ танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шүүгдэгч урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 4 удаа холбогдож, ял шийтгэл хүлээж байсан. Шүүхээс аль болох боломжтой хөнгөн ял шийтгэлийг бүгдийг оногдуулж байсан. Энэ хэрэгт шүүгдэгч А.Г 2 хүнийг хохироосон. Хохирол төлбөрөөс 37.100.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Хохирогч Д.Б хүнд нөхцөл байдалд байхад нь шүүгдэгч залилсан. Мөн тухайн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх жич нэхэмжлэхээр заасан. Хэргийн үйл баримтаас харахад охин нь нас барсан хүнд “хууль зүйн туслалцаа үзүүлнэ” гэж хэлээд удаа дараа хуурч, мэхлэн 39.000.000 төгрөгийг авсан байдаг. Шүүгдэгч огт ухаарахгүй байна. 2 хохирогчид учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар чухал ач холбогдолтой. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч бусад нөхцөл байдлаар хэргийн үйл баримт тогтоогдсон байдаг. Шүүгдэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдвэл ямар ял шийтгэлтэй талаар мэдэж байгаа. Эрх зүйч мэргэжилтэй хүн. Эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч А.Г нь иргэн Г.Хөмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62-14 тоотод байхад нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

иргэн Д.Бөмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний хамаарал бүхий хүмүүсийг “Оюу толгой” ХК-нд ажилд оруулж өгнө, жолооны “Ц” ангилал даруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Б Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Мандала гарден хотхоны 1482 дугаар байрны 68 тоотод байхад нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд Хаан банкны 5070541856, 5431416661 тоот дансаар, М банкны 8080540000 тоот дансуудаар 39.100.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь:

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 59-64/, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/175 дугаартай албан бичиг /1хх 94/, хохирогч Д.Бн Хаан банкны 5090597808 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 176-191/, Голомт банкны 4005102969 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 192-217/, яллагдагч А.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 97-108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95/,

хохирогч Б.Х: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр найз Номиндарийн хамт Гачууртаас Улаанбаатар хот руу явах замд Дүнжингаравын орчимд авто осолд орж, өмгөөлөгч хайж байгаад найз Цэлмүүний танил Г гэх хүнтэй Цэлмүүнээр дамжуулан танилцаж дээрх дурдсан асуудалд өмгөөллийн туслалцаа авч 5.000.000 төгрөг өгөхөөр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ярилцаж тохирсон. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн эзэмшлийн 5041466397 тоот данснаас Гн эзэмшлийн М банкны 8000885444 тоот дансанд өмгөөллийн урьдчилгаа төлбөр гэсэн гүйлгээний утгаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ээж Оюунцэцэгийн эзэмшлийн 5024502906 тоот данснаас тухайн хүний надад өгсөн хаан банкны 5070541859 тоот “Ви Өү” гэсэн байгууллагын дансанд Б.Х өмгөөллийн хөлс гэсэн утгатайгаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд энэ явцад болон өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж би Мөрдөн байцаах албанд нийт 4 удаа мэдүүлэг өгөхөд нэг ч удаа мэдүүлэгт суугаагүй...” гэх /1хх 44-45/,

хохирогч Д.Б: “...Миний том охин Номиндарь нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр авто осолд амь насаа алдсан. Би тухайн үед сэтгэл санаагаар маш их унаж өмгөөлөгч авах гээд явна гээд бодоод байж байсан чинь талийгаач охины найз Цэлмүүн 2023 оны 06 дугаар сард охины оршуулах ёслол дээр ирээд та өмгөөлөгч авсан уу, надад таньдаг өмгөөлөгч байгаа гээд А.Г гэх хүний 93002345 дугаарыг өгсөн. Цэлмүүн нь би энэ Гантамираас 6.000.000 төгрөг авч чадахгүй байгаа юм. Энэ мөнгөндөө өмгөөлөөд өг гэж хэлье гэж хэлсэн. 93002345 дугаараар нь ажил явдлын үеэр залгасан чинь нэг эрэгтэй хүн утсыг аваад болсон асуудлыг хэлсэн чинь Цэлмүүн надад хэлсэн би өмгөөлөөд өгье гэж хэлсэн. Нөхөр бид хоёр ярилцаж байгаад яаж хүнээр үнэгүй өмгөөлүүлэх вэ гээд утсаар нь холбогдоод энэ талаар хэлсэн чинь за тэгвэл 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн данснаас Гын М банкны 8080540000 дугаартай данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Г гэх өмгөөлөгчтэй уулзаагүй бөгөөд мөнгө шилжүүлснээс хойш утсаар яриад мөнгөний хэрэг гараад байна 500.000 төгрөг байна уу гэхээр нь би өөрийн Голомт банкны 4005102969 дугаартай данснаас М банкны дээрх данс руу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Мөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр утсаар яриад үлдэгдэл мөнгөө шилжүүлэх боломж байна уу гэхээр нь би өөрийн Хаан банкны 5090597808 дугаартай данснаас Гн хаан банкны 5070541859 дугаартай данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би хэзээ уулзаж гэрээгээ байгуулах вэ гэхээр удаа дараа ажилтай байна гээд байдаг байсан. Охины 49 хоног болоод шарил дээр нь мод тарих газар ухдаг өрөм хайж явж байхад Гантамир залгаад охины хэргийн талаар асууж байгаад надад газар ухдаг өрөм байгаа гээд манай гэрт авч ирэхэд нь анх удаа харсан. Үүнээс хойш охины хэргийн асуудлаар уулзах гээд хэд хэдэн удаа холбогдоход би өмгөөлөгчөөр орно санаа зовох зүйлгүй гэж хэлээд уулзахгүй байсан. Тэгсэн Гантамир 2023 оны 08 дугаар сарын сүүлээр билүү 09 дүгээр сарын эхээр утсаар яриад танай нөхөр та хоёртой уулзах хэрэгтэй байна гэхээр нь нөхөр бид хамт багшийн дээд сургуулийн ойролцоо цайны газарт уулзахад надад та хоёрт хэлэх санал байна. Би нэг том хүний сонгуулийн ажил хийж өгөхөөр болсон. Надад ажлын хөлс гээд уул уурхайн 5 том компанид хүн ажилд оруулах 10 квот өгсөн, ажилд оруулах ах дүү хамаатан садан байна уу нэг хүнээс 6.000.000 төгрөг авна, эхний удаа талыг өгөөд ажилд орсны дараа үлдэгдэл мөнгийг өгч болно гэж хэлсэн. Нөхөр бид хоёр ах дүү нараасаа асуугаад хэлье гэж хэлсэн. Нөхөр бид хоёр ах дүү, найз нөхдөдөө энэ талаар хэлсэн чинь найдвартай юм уу гэхээр нь манай охины өмгөөлөгчөөр оролцож байгаа юм. Хууль хяналтын хүн худлаа хэлэхгүй байх гэж хэлсэн. Манай нөхөр Доржийн хүү Т.Ганзориг ажилд оръё гээд 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны данснаас Гын Хаан банкны “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. ...нөхрийн дүү Нямхүү ажилд орохоор 3.000.000 төгрөгийг шилжүүлэхээр нь “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. Мөн нэмээд 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Манай ажлын хүн Батмагнай ажилд орохоор 4.200.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Ви Ай Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. ...Мөн миний төрсөн дүү Эрдэнэбуян ажилд орохоор миний хаан банкны 5090597808 дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би Гантамирын М банкны 8080540000 дугаартай данс руу энэ өдрөө 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн юм. Мөн Ц ангилал дарж өгнө гээд 400.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүрмандах Алтансүх гэх хүний Хаан банкны 5431416661 данс руу шилжүүлсэн." ...миний төрсөн дүү Эрдэнэбулган ажилд орохоор 3.000.000 төгрөгийг би өөрийнхөө хаан банкны данснаас Гын Хаан банкны 5070541859 дугаартай данс руу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Мөн 1.000.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн хаан банкны 5090597808 дугаартай данснаас “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. ...манай ажлын хүн болох Отгонцоодол ажилд орохоор 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгөөр 2 удаа Гн Хаан банкны “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. 500.000 төгрөгийг би өмнөөс нь Гантамирын Хаан банкны “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь би Отгонцоодолоос 500.000 төгрөгөө буцаан авсан. ...Ажлын хүн болох Оюунтуяа дүүгээ ажилд оруулахаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дүү Батмөнхийнхөө данснаас миний Хаан банкны 5090597808 дугаартай данс руу 4.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг 4 болон 2 сая төгрөгөөр энэ өдрөө Гантамирын “Ви Ай Өү Эл Эм Өү” ХХК-н 5070541859 дугаартай данс руу шилжүүлсэн. 2.000.000 төгрөг нь надад өгөх ёстой байсан өрөө төлсөн. ...манай ажлын хүн болох Амармэнд ажилд орохоор Хаан банкны 5029958624 дугаартай данснаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний Хаан банкны 5090597808 дугаартай данс руу 2.500.000 төгрөгөөр 2 удаа нийт 5.000.000 төгрөг шилжүүлснийг би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Гын М банкны 8080540000 дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. 2.000.000 төгрөгийг нь зээлсэн байсан бөгөөд буцаан Амармэндэд өгсөн. ...ажлын Батгэрэл ажилд орохоор 6.000.000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний хаан банкны 5090597808 дугаартай данс руу шилжүүлснийг 4.500.000 төгрөгийг би мөнгөний хэрэгцээ гараад 1.500.000 төгрөгийг энэ өдрөө Гын М банкны 8080540000 дугаартай данс руу шилжүүлсэн. ...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар Гантамир холбогдоод 2.000.000 төгрөгийн хэрэг байна зээлээч гэхээр нь би өөрийн Хаан банкны 5090597808 дугаартай данснаас Гантамирын М банкны 8080540000 дугаартай данс руу шилжүүлсэн. Би өөрөө Гантамирт өмгөөллийн 3.000.000 төгрөг үүн дээр 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.200.000 төгрөгийг би Голомт банкны 4005102969 дугаартай данснаас Сүрмандах Алтансүх гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 500.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн Голомт банкны 2205046120 дугаартай данснаас шилжүүлсэн. 2.000.000 төгрөгийг мөн нөхрийн Голомт банкны 2205046120 дугаартай данснаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн Голомт банкны 4005102969 дугаартай данснаас 400.000 төгрөг нийт 7.600.000 төгрөг өгсөн. Мөн дээрх ах дүү нар болон хамт ажилладаг хүмүүсийн нийт 31.600.000 төгрөгийг би өөрийн цалин болон хүү Ганзоригийн нэр дээр зээл авхуулж төлж барагдуулсан. Тэгэхээр би дээрх мөнгө болох 39.200.000 төгрөгийг Гантамир гэх хүнээс нэхэмжилж байгаа. Манай охинтой хамт осолд орсон Хонгорзул нь Г гэх хүнд өмгөөллийн хөлс гээд 5.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан байсан. Гантамиртай удаа дараа утсаар холбогдоход янз бүрийн шалтаг хэлээд уулзахгүй мөнгө өгөхгүй байгаа. Мөн хотын дарга Сумъяабазар гэнэт ажлаа өгөөд ажилд хүн оруулна гэсэн чинь бүтэхгүй болчихлоо гээд худал хэлээд байгаа.” гэх /1хх 132-135/,

гэрч Н.Ц: “...2023 оны 05 дугаар сард над руу Г инстраграм хаягаар “сайн уу танилцъя” гэж чат бичээд танилцаж байсан бөгөөд нээх удаагүй уулзаад өөрийгөө хуулийн зөвлөх хийдэг өмгөөлөгч гэж танилцуулж байсан. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэргээр холбогдон шалгагдаж байсан бөгөөд болсон асуудлаа хэлэхэд би байцаагчид нь очоод хэлээд өгье гэсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн дугаарыг өгсөн. Тэгээд нээх удаагүй, очоод уулзчихлаа хохирогчтой нь уулзаад асуудал болчихлоо гэж надад хэлсэн. Тэр өдрөөс хойш намайг дахиж цагдаагаас дуудаагүй бөгөөд би үнэхээр асуудлыг шийдчихлээ сайн өмгөөлөгч юм байна гэж бодсон. Тэр үед манай найз Хонгорзул осолд ороод өмгөөлөгч хайж байсан учир Гыг танилцуулаад зуучилж өгсөн юм. Тэгсэн найзыг маань залилчихсан байсан...” гэх /1хх 49-50/,

гэрч А.А: “...манай гэр бүлийн найз болох Батбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын дундуур санагдаж байна “Оюу толгой” ХХК-нд механикаар ажилд орох боломж байна, манай охины өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүн хэлсэн. Нэг хүн ажилд оруулахад 6.000.000 төгрөг гэж хэлсэн санагдаж байна. ...Би өөрийн Хаан банкны 5029958624 дугаартай данснаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөгөөр 2 удаа нийт 5.000.000 төгрөгийг Батбаярын Хаан банкны 5090597808 дугаартай данс руу шилжүүлсэн. ...Батбаяр би хүн чирэгдүүлээд яах вэ гээд чиний мөнгийг би өгье гээд 3.000.000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний Хаан банкны дээрх данс руу шилжүүлсэн мөн зээлсэн 2.000.000 төгрөгөө 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөн шилжүүлсэн байсан. Миний хувьд хохирсон зүйл байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /1хх 139/,

гэрч Н.Б: “...хамт ажилладаг найз болох Батбаяр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үед “Оюу толгой” ХХК-нд засвар үйлчилгээний төлөвлөгчөөр ажил орох боломж байна, манай охины өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүн хэлсэн. Нэг хүн ажилд оруулахад 6.000.000 төгрөг гэж хэлсэн санаж байна, урьдчилгаа 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй юм байна ажилд орсны дараа үлдэгдэл мөнгийг нь өгч болно гэж байна гэж хэлсэн. ...би өөрийн Хаан банкны данснаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6.0000.000 төгрөгийг Батбаярын хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл ажилд орсон зүйл байхгүй байна. Батбаяр хэлэхдээ би хүнд залилуулсан юм шиг байна, цагдаад хандахаас өөр аргагүй боллоо гэж байсан...” гэх /1хх 142/,

гэрч С.О: “...Батбаяр би таны 4.000.000 төгрөгийг төлж барагдуулъя гээд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг, 18-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Батбаяр мөнгийг чинь төлчхөөд цагдаад хандана гэж байсан. ...Өмгөөлөгч гэх хүнээс болоод ах дүү, найз нөхдийн олон мөнгө залилуулсан гэж байсан...” гэх /1хх 145/,

гэрч Д.Э: “...2023 оны 08 дугаар сарын сүүлээр эгч Батбаяр утсаар холбогдож манай охины өмгөөлөгч “Оюу толгой”-д ажилд оруулж чадна гээд байна. Нэг хүн ажилд оруулахад 6.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гээд эгчээс мөнгө зээлээд өгсөн. Яг хэдэн төгрөг хэзээ өгсөн талаар мэдэхгүй байна. Эгч би чиний өмнөөс 4.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” гэх /1хх 158/,

гэрч М.Н: “...Гантамир гэх өмгөөлөгчийн 93002345 дугаарын утсыг эгчээс аваад 2023 оны 12 дугаар сард холбогдоход нэг эрэгтэй утсыг нь аваад одоо ажилд орох худлаа болсон мөнгийг чинь удахгүй буцааж өгнө гээд одоо болтол өгөөгүй байгаа. Эгч хэлэхдээ надаас болж чи хохирох гээд байна гээд 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд 2.000.000 төгрөгийг цувуулан өөрөөсөө надад өгсөн...” гэх /1хх 160/,

гэрч Т.Гн: “...2023 оны 12 дугаар сард би энэ хүнд залилуулаад байх шиг байна, мөн өөр хүмүүсийн мөнгө аваад өгчихсөн байгаа. Тэгээд хүмүүс нь мөнгөө нэхээд болдоггүй гэхээр нь би танд туслаад зээл аваад өгье та зээлээ төлөөрэй гээд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17.920.000 төгрөгийн зээл аваад нэмээд нийт 19 сая төгрөгийг эгчид өгсөн. Эгч энэ мөнгөөр зарим хүмүүсийн мөнгийг өгсөн. Хүмүүсийн мөнгийг өөрөө төлж барагдуулаад цагдаад хандана гэж хэлсэн...” гэх /1хх 162/,

ялагдагчаар А.Гын: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч Батбаяраас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугар сарын 14-ний хооронд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ, “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж нийт 39.100.000 төгрөгийг хуурч авсан нь үнэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг Батбаярт буцаан өгсөн байгаа. Үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх /2хх 208/ мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Гыг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Г нь “...миний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо төлж барагдуулах талаар бодитой компанийн орлого зэргээ илэрхийлсэн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн хүнд буюу 3 жилээр тогтоож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул А.Гдээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, А.Г нь өмнө 6 удаагийн ял шийтгэлтэй, удаа дараа залилах гэмт хэрэгт холбогдож, ялын бүх төрлөөр шийтгэгдсэн гэх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт урьд ял шийтгэлийг бичихдээ “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1.920.000 төгрөгөөр торгох ялаар гэж...” мөн 6 дахь удаагийн буюу “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байхад 500 цаг...” гэж зөрүүтэй бичсэн.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 ...” гэж хуулийн нэр томъёогоо дутуу бичсэн байх тул цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч А.Г нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Гын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХТУЛГА

 

 

                      ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ