| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00058/И |
| Дугаар | 146/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2025/00184
2025 07 09 146/ШШ2025/00184
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: """"""""""""" оршин суух, регистрийн дугаартай, Ц овогт О-н Г /РД:""""""""""""""/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """""""""""""""""""""оршин суух, регистрийн дугаартай, Б овогт Т-н Н /"/-д холбогдо"""""""""х
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хариуцагчаас 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О.Г миний бие Т.Н-тай 2011 онд танилцаж бидний дундаас 2012 онд хүү А төрсөн.
Миний бие --""""""""""""""" сумын 6-р багт малчнаар ажилладаг ба хамтран амьдарч байсан Т.Н нь Ө аймагт нүүрс тээврийн жолоочоор ажилладаг.
Т.Н нь 2017 оноос нүүрсний тээврийн том автомашин худалдан авч амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж аав ээжээс маань өвлүүлж үлдээсэн малыг маань зарж хүссэн автомашинаа худалдан авсан. Гэхдээ хүү бид хоёрт ашиг олсон ч тусламж дэмжлэг өгдөггүй өдийг хүрсэн.
Тэгээд машин тэрэгээ сайжруулж илүү их ашиг олно гэж надад итгүүлэн банкнаас 40 000 000 төгрөг зээл авхуулж, зээлээ төлж явж байгаад дахин Төрийн банкнаас 30 000 000 төгрөгийн зээл авсан. Сүүлийн зээл авсан хугацаанаас хойш Т.Н нь зээлээ огт төлөхгүй явсаар миний бие гэр бүлийн өмч болох хашаа байшингаа зарж зээлээ төлөөд би хүүхэдтэйгээ хамт орох орон гэргүй болсон. Одоо дээрх зээлийн үлдэгдэл 16 000 000 төгрөг байгаа ба надаас банк байнга нэхдэг, мөн хувь хүнээс надаар 15 000 000 төгрөг зээлүүлж авч яваад огт төлөөгүй надаас нэхэж байгаа. Энэ зээлүүдээ төл гэж хэлэхээр удахгүй төлнө гэдэг боловч нэг ч төгрөг төлөхгүй худлаа ярьсаар өдийг хүрч байна. Миний бие орох орон гэргүй, эрхэлсэн ажилгүй, мал гээд байх зүйлгүй, ах дүү хамаатан садангаараа туслуулж, өөрөө зээлээ төлж амь зууж байна. Мөн өр зээлийн маш их дарамтаас болж байнгын стресстэй, сэтгэл санааны гутралтай болж амьдрал маань маш хүнд байна. Нэгэнд цаашид Т.Н нь тусдаа амьдарч хүү бид хоёрт тусалж дэмжихгүй байгаа тул хүүхдийн асрамж тогтоолгож, зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Т.Наас хуулийн дагуу хүү Н.Аид асрамж, тэтгэлэг тогтоолгож, зээлийн төлбөрийн үлдэгдэл 31 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Талуудын эвлэрлийн гэрээнд:
“О.Г би Т.Над холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, мөн зээлийн төлбөр 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т.Н бид хоёр ярилцаад дараах нөхцлөөр эвлэрч байна. 1-д Хүү А-г эх О.Г-гийн асрамжид үлдээж, цаашид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцов. 2-д Төрийн банкны зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөгийг хүүгийн хамт Т.Н нь О.Гд төлөхөөр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Т.Над холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, хариуцагчаас 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон 15,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хүүхдийн асрамжийг эх болох О.Гд үлдээхээр зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Шүүх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА