Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1032

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г, улсын яллагч Б.Ч, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806050421217 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 3-41 тоот байранд согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Э эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, мөрдөн  шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Э өгсөн мэдүүлэг /хх-н 7-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.С өгсөн мэдүүлэг /хх-н 10-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч  өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7062 дугаартай дүгнэлт /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 27-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс шүүгдэгч Б.А нь 2018оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 3-41 тоот байранд согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Э эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.А 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 3-41 тоот байранд согтуугаар иргэн С.Э эрүүн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э хохирогчоор өгсөн: “...

 

г /хх-н 8-9, 44/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.С өгсөн: “...

гэх мэдүүлэг /хх-н 11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7062 дугаар

          1. С.Э биед тархи доргилт эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тооцогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна,

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-20/ 

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

          Шүүхээс шүүгдэгч Б.А ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

          Хохирогч С.Э нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 44/ байх тул шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.