| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00381/И |
| Дугаар | 146/шш2025/00323 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 146/шш2025/00323
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************ давхарт байрлах ******************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************************тоотод оршин суух **********************холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 408 155.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000419425 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4 385 155.17 төгрөг, нотариатын төлбөрт 23 000 төгрөг, нийт 4 408 155.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******************** миний бие **************нэхэмжилсэн 4 408 155.17 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********************нэхэмжлэлтэй, хариуцагч*********************холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 408 155.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********************** нь нэхэмжлэгч ******************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4 408 155.17 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч *****************нь нэхэмжлэгч *******************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4 408 155.17 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 481 төгрөгийн зарим болох 42 740.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 42 740.5 төгрөг, хариуцагч*************************42 740.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА