Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00340

 

 

 

 

 

     

 

                      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ****************************************оршин суух,******************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************** оршин суух **********************/ холбогдох

 

3 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******************** би **************** хүсэлтээр 3 250 000 төгрөгийн үнэтэй техник импортоос нийлүүлсэн 75cross маркийн мотоциклийг 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцон, мотоциклоо авч явсан боловч тогтсон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд ************************* мотоциклийн үнэ болох 3 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ************************ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*********************миний бие нь ********************нэхэмжилсэн 3 250 000 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************************нэхэмжлэлтэй, хариуцагч ********************** холбогдох 3 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******************** нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардлага болох 3 250 000 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***************** нь нэхэмжлэгч ********************* нэхэмжлэлийн шаардлага болох 3 250 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 163 төгрөгийн зарим болох 66 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 33 475 төгрөг, хариуцагч *******************33 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА