| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 321/2025/01036/И |
| Дугаар | 146/шш2025/00341 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 146/шш2025/00341
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ********************************** давхарт байрлах, *******************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************************************** тоотод оршин суух хаягтай, ********************хорих ангид ял эдэлж байгаа ******************************* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 452 604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******************************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******************** нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 220404-213671 зээлийн дугаартай зээлийн гэрээгээр 300 000 төгрөгийг сарын 5.1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаагаар зээлсэн. Гэтэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул 452 604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ****************гар утас зээлээр 2024 онд худалдан авсан. Одоо зээлийн үлдэгдэл 1 923 215.09 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********************** нь хариуцагч **************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 452 604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь нэхэмжлэгч***************************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 452 604 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***********************нь нэхэмжлэгч **********************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 452 604 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 228 төгрөгийн зарим болох 7 114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 7 114 төгрөг, хариуцагч ********************* 7 114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************************
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА