Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00342

 

 

 

 

 

     

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: .................................................... давхарт байрлах ............................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........................................тоотод оршин суух, ....................................-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 878 181.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............................. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

......................................нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 520 000 төгрөгийн зээлийг 270624 зээлийн гэрээ байгуулан 60 хоногт хоногт 2 хуваан эргүүлэн төлөх нөхцөлөөр авсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээгээ зөрчиж зээлийн эргэн төлөлтөө огт хийхгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд ................................ 878 181.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч .................................... нь шүүхэд гаргасан тайлбартаа:

............................................ гаргасан нэхэмжлэл болох зээлийн гэрээний үүрэгт 878 181.16 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................................-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 878 181.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........................... нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн гэрээний үүрэгт 878 181.16 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***********************нь нэхэмжлэгч *********************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 878 181.16 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 626 төгрөгийн зарим болох 12 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 12 813 төгрөг, хариуцагч ***************** 12 813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********************************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА