Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1007

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, /томилолтоор/ улсын яллагч Н.Г, шүүгдэгч /хохирогч/ Г.О, шүүгдэгч /хохирогч/ Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б овгийн Г.О, Х овгийн Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806029241035 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.О нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Д.Б маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд иргэн Э.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Г.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Г.О мэдүүлэхдээ: “…Би хохиролд 150.000 төгрөг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Д.Б мэдүүлэхдээ: “…Би хохиролд 600.000 төгрөг төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4-5/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  өгсөн мэдүүлэг /хх-н 11-15/, хохирогч өгсөн мэдүүлэг /хх-н 20-24/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б лэг /хх-н 31-33/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 38-41/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.А гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 42-45/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 46-49/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 50-52/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 53-56/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.П гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 57-59/,  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 60-62/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4381, 4368 дугаар дүгнэлт /хх-н 17, 26/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4377 дугаар дүгнэлт /хх-н 36-37/, Г.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 112-115/, Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 119-121/, шүүгдэгч Г.О, Д.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 89-90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Г.О нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Д.Б маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд иргэн Э.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Г.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.О 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Д.Баасандоржтой маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд иргэн Э.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Д.Б 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Хаан Хуушуур" хоолны газрын үүдэнд Г.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Б өгсөн “...." гэх мэдүүлэг /хх-ийн 124/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.О хохирогчоор өгсөн “...." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б хохирогчоор өгсөн  “....." гэх мэдүүлэг  /хх-ийн 23/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.А гэрчээр өгсөн: “... ” гэх мэдүүлэг /хх-н 44/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д гэрчээр өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-н 32, 48/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4368 дугаартай дүгнэлт:

1. Д.Б биед баруун дээд 1-р, зүүн дээд 1-р, баруун доод 1-р шүдний булгарал, баруун доод 2-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэл, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа, эрүү, баруун мөр, баруун, зүүн тохой, баруун сарвууны ар болон 3,5-р хуруунд зугарал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дөрвөн шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.3-т зааснаар 15%-д нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

4. Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4377 дугаартай дүгнэлт:

1. Э.Б биед хамрын ясны баруун, зүүн хажуу ханын зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн,   3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 37

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04
дүгээр сарын 04-ний өдрийн №4381 дугаартай дүгнэлт:

1. Г.О биед хамар ясанд хугарал, хамрын нуруу, зүүн зовхины дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 17/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан гэмт хэрэгт тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.О, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.