Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00344

 

 

 

 

 

     

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ************************** тоотод байрлах, ***********************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************* тоотод оршин суух ************************ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 948 204.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*****************нь нэхэмжлэгч ************-тай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202351531185 тоот Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 23.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул үндсэн зээл 18 000 133.31 төгрөг, хүү 8 310 996.14 төгрөг нэмэгдүүлсэн хүү 621,575.08 төгрөг, нотариатын төлбөр 15 500 төгрөг, нийт 26 948 204.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******************* миний бие *******************нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 26 948 204.54 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........................-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..................холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26 948 204.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 439 559.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........................ нь нэхэмжлэгч .....................нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 26 948 204.54 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ................... нь нэхэмжлэгч ....................-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 26 948 204.54 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 691 төгрөгийн зарим болох 146 345.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 146 345.5 төгрөг, хариуцагч ............... 146 345.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...................-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА