Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00346

 

 

 

 

 

     

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ************************* байрлах *********************************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************* тоотод оршин суух *****************холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****************нь ************** 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ-R001126924 дугаартай гэрээ байгуулж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авч ашигласан. Хариуцагч ******************* зээлээ удаа дараа төлөхгүй хугацаа хэтэрсэн байна.

Иймд үндсэн зээл 1 990 415.87 төгрөг, хүүгийн төлбөр 277 118.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 435.39 төгрөг, нийт 2 277 970.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ************************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

********************миний бие нь *************** зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *****************нэхэмжлэлтэй, хариуцагч *****************холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*нь нэхэмж********************лэгч *******************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч * нь***************** нэхэмжлэгч ***********нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51 574 төгрөгийн зарим болох 51 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 51 574 төгрөг, хариуцагч **************** 51 574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******************************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА