| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00417/И |
| Дугаар | 146/шш2025/00352 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 146/шш2025/00352
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************* байранд байрлах ******************************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************************** багт оршин суух ************************холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8 098 771.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******************нь ********** 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ/R000327163 дугаартай гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авч ашигласан. Хариуцагч *************нь зээлээ удаа дараа төлөхгүй хугацаа хэтэрсэн байна.
Иймд үндсэн зээл 7 533 355.95 төгрөг, хүүгийн төлбөр 557 074.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 340.54 төгрөг, нийт 8 098 771.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч ***************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************** миний бие нь ************** зээлийн гэрээний үүрэгт 8 098 771.15 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г***********************нэхэмжлэлтэй, хариуцагч ************ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 277 970.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь нэхэмжлэгч ************-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 8 098 771.15 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч********************** нь нэхэмжлэгч ***********н нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 8 098 771.15 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 530 төгрөгийн зарим болох 72 265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 72 265 төгрөг, хариуцагч ******* 72 265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********************
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА