Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1006

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, томилолтоор улсын яллагч Э.У, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806046281230 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр  хохирогч Ч.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ч.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 3-4, 6-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 8-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 10-11/ шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6759 дугаартай дүгнэлт /хх-н 13/, Б.М  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 6 сартай жирэмсэн хохирогч Ч.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.     

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.М 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 6 сартай жирэмсэн Ч.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.С хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н  6-7,30/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М яллагдагчаар өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц гэрчээр өгсөн: “.... ” /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 6759 дугаар:

          1. Ч.С биед зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, эрүү, бугалга, мөрний үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтойшинэ гэмтлүүд байна,

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүлл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 13/,

             Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь эхнэр Ч.С жирэмсэн болохыг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.