Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00357

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ************************************ төв байранд байрлах *************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************* тоотод оршин суух, ******************** холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 034 059.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*********************нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-R000065713 тоот зээлийн гэрээ байгуулж 26 670 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан.**************нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.

Иймд ******************үндсэн зээл 21 569 989.40 төгрөг, хүү 1 444 104.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 965.81 төгрөг нийт 23 034 059.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

***************** миний бие нь ************ зээлийн гэрээний үүрэгт 23 034 059.89 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****************-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **************** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 034 059.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч************** нь нэхэмжлэгч************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 23 034 059.89 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***************нь нэхэмжлэгч ************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 23 034 059.89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 120 төгрөгийн зарим болох 136 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 136 560 төгрөг, хариуцагч ******* 136 560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА