Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00358

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *********************** тоотод оршин суух, ******************* хүсэлттэй

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд *********************эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *********** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд********* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:*********** миний бие нь*********** 2018 онд танилцаж үерхэж байгаад бид дундаасаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүү **********төрүүлсэн. Хүүг маань 07 сартайгаас аав нь холбоо болсон. Миний бие өмнө хүүдээ тэтгэлэг төлүүлэхээр шүүхэд хандаж байсан боловч оршин суух хаяггүй гэж хэрэгсэхгүй болсон. Иймд ************** эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

********** бид 2 үерхэж байгаад дундаасаа нэг хүүтэй болсон. Тэгээд ********* хүүгээ 7 сартайгаас хойш холбоо тасарсан. Одоо манай хүүхэд 7 нас хүрч байгаа. Би хүүхдээ 18 нас хүртэл нь*****************тэтгэлэг тогтоолгох гэхэд хаяг нь тодорхой биш болохоор эрэн сурвалжлуулах хүсэлтээ шүүхэд өгсөн. Тиймээс миний дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******************сургуулийн захирлын тодорхойлолт, ************** даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******************** тодорхойлолт, ................................. дугаартай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ......................хариуцагчаар оролцвол зохих этгээд ................. эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

.......................................нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба ......................дүгээр багт оршин суух бүртгэлтэй, .................... нь сүүлийн 3 жил ............ аймагт ажиллаж байгаа, ...............багт оршин суудаггүй болох нь ................ дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус шүүхийн шүүгчийн....................... дугаартай захирамж зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар заасан байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ............................/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч .......................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА