Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1005

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Б.Ч, шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт М.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806022961227 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.У нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Н.Ц ахуйн чанартай зүйлээр хэрүүл маргаан үүсгэн түүнийг цохих, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У нь мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр  нэмж ярих зүйлгүй” гэв.

     Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх11-12, 56/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Н.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 21-23, 46/, гэрч П.М өгсөн мэдүүлэг /хх-н47-48/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3241 дугаартай дүгнэлт /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 42-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31, 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 50/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс шүүгдэгч М.У нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Н.Ц ахуйн чанартай зүйлээр хэрүүл маргаан үүсгэн түүнийг цохих, маажих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.У 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Н.Ц маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Ц хохирогчоор өгсөн “...." гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

Гэрч П.М "..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.У “...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3241 дүгээр,

  1. Н.Ц биед зүүн дээд зовхи, шуу, бугалга, гуя, шилбэ хэсэгт цус

хуралт зөөлөн эдийн гэмтэл, нуруу, цээж, мөр, бугалга, шуунд зулгарал цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

  1. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ,
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

  1. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлхгүй.” гэх дүгнэлт /хх-28/,

             шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч М.У ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч М.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй  байна гэж үзэв.   

             Хохирогч Н.Ц нь “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 94/ гэсэн байх тул шүүгдэгч М.У энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.