| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/09374/И |
| Дугаар | 191/ШШ2025/11535 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/11535
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 191/ШШ2025/11535 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дгийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дэг, 26 хороо, ******* ******* /13311/, ******* ******* ******* гудамж, 307 байр 27 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дэг, 21 дүгээр хороо, байрлах, , байгаа, /РД:/-д холбогдох,
гэрээний эгт 16,942,041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.******* нь Баянзүрх дгийн 26 хороо, ******* *******, 307 байр, 27 тоот орон сууцыг 2022 оны 6 сарын 18-ны өдөр Баянзүрх дэг, ******* ******* хотхонд байрлах, ХХК буюу Remax hub үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбартай үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх зуучлалын гэрээ байгу*******ны үндсэн дээр хариуцагч Б.тай орон сууц хөлслөх түрээсийн гэрээ байгу*******ан.
Хариуцагч Б. нь түрээсийн орон сууцанд орж амьдарсан бөгөөд урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг 2022 оны 8 сарын 29-ний өдөр шилжүүлж, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ныөдөр бүтэн дүнгээр шилжүүлэх байсан боловч 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, дараа нь 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг цувуулж хийгээд үлдэгдэл төлбөрийг хийгээгүй. Ингээд 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс тодруулахаар залгасан боловч утсаа аваагүй. Ингээд агентдаа хэлэхэд 10 сарын 15-ны өдөр 10 хоноод өгнө гэж хэлсэн боловч шилжүүлээгүй. Үүнээс хойш хариуцагч утсаа авахаа больсон бөгөөд 2022 оны 8 сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд нийт 5 сар амьдарсан бөгөөд 2 сарын түрээсийн төлбөрийг төлж, дахин түрээсийн төлбөр төлөөгүй.
Нэг сарын түрээсийн төлбөр нь 3,500,000 төгрөг бөгөөд нийт 7,000,000 төгрөгийг төлсөн. Иймд 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлөгдөөгүй 3 сарын түрээсийн төлбөр болох 10,500,000 төгрөгийг, алданги 5,250,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн цахилгааны эрчим хүч ашигласны төлбөрт 170,650.47 төгрөг, СӨХ-ийн төлбөр 2022 оны 9, 10, 11, 12, 2023 оны 01 дүгээр сарын төлбөрт нийт 332,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 1 сарын төлбөр 66,470 төгрөг төлдөг. Конторын 2022 оны 9, 10, 11, 12, 2023 оны 01 сарын төлбөр алдангийн хамт нийт 689,041.22 төгрөгийн төлбөртэй байгаа.
Түрээсийн төлбөр төлсөн 7,000,000 төгрөг, нэг сарын 3,500,000 төгрөг, үлдсэн гурван сарын төлбөр 10,500,000 төгрөгийг алданги 5,250,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ашиглалын зардал нь 1,192,041 төгрөг болсон. Цахилгааны төлбөр 170,650 төгрөг, СӨХ ийн төлбөр, контор буюу дулааны төлбөр 689,041 төгрөг нийт 16,192,041 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн орон сууцыг 5 сарын хугацаатай түрээслэж амьдарч байсан нь үнэн.
Эрүүгийн хэрэгт шалгагдаад гэнэт хоригдоод мөнгө өгч чадаагүй. Энэ хугацаанд хүүхдүүд маань дээрх орон сууцанд амьдарч байсан юм. Нэгэнт амьдарч байсан нь үнэн болохоор төлбөрийг нь төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлгийн талаарх лавлагаа баримтууд, 2022 оны 6 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Төрийн банкны төлбөрийн баримтууд, Я.*******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК, ХААН банк ХК-ийн дансны хуулга, Баянзүрх дгийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 5 сарын 22-ны өдрийн албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Б.д холбогдуулан, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний төлбөрт 15,750,000 төгрөг, ашиглалтын зардал 1,192,042 төгрөг, нийт 16,942,042 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж лэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний эгт 3 сарын түрээсийн төлбөрт 10,500,000 төгрөг, ашиглалтын зардал 1,192,042 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, нийт 16,942,042 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Талуудын хооронд 2022 оны 8 сарын 30-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгчээс Баянзүрх дэг, 26 хороо, ******* *******, 307 байр 27 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт хөлслүүлэх, хариуцагчаас нэг сарын төлбөрийн 3,500,000 төгрөгөөр тооцож, хөлс төлөх гийг тус тус хүлээсэн байна.
3.Иргэний хуулийн 302 зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх гийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгу*******ан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд тэдгээрийн хооронд Орон сууц хөлслөх гэрээ-ний харилцаа үүссэн байна.
4.Нэхэмжлэгчээс 3 сарын хөлс 10,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ-ний 7.-д нэг сарын түрээсийн төлбөр 3,500,000 төгрөгийг хуваарийн дагуу төлнө гэж тохиролцсон байх бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны хуулга баримтуудаар хариуцагчаас 3 сарын хөлс 10,500,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс орон сууцны ашиглалтын зардалд 1,192,042 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Орон сууц хөлслөх гэрээ-ний 9.-д түрээслэгч нь цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр болон орон сууц ашиглалтын бусад зардал халаалт, цэвэр бохир ус, хог хаягдал, СӨХ-ны төлбөр, телевиз, интернер зэрэг байрны бүх зардал-ыг түрээсийн төлбөрөөс тусдаа өөрөө хариуцан төлнө гэж заасан байна.
Хэрэгт авагдсан Төрийн банк ХК-ийн нэхэмжлэх баримтаар орон сууц ашиглалтын зардалд 1,192,042 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас ашиглалтын зардлын хэмжээтэй маргаагүй.
Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд ашиглалтын зардлыг хэн төлөх талаар гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчээс ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагчаас орон сууцны 3 сарын хөлс 10,500,00 төгрөг, ашиглалтын зардал 1,192,042 төгрөг, нийт 11,692,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс алд 5,250,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй гийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Хариуцагчийн тайлбар, Баянзүрх дгийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг баримтаар хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхдаа цагдан хоригдсон байх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн хөлс төлөх гээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй нөхцал байдал үүссэн байна. Мөн орон сууцыг 2023 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 232 зүйлийн 232.8.-д зааснаар алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож лэв.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 302 зүйлийн 302.1., 232 зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагчаас 11,692,042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1., 115.2.2. дахь хэсэг, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 зүйлийн 302.1., 232 зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.гаас 11,692,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2., 60 зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,661 төгрөгийг *******ын төсвийн орлогод үлдээн, хариуцагч Б.гаас *******ын тэмдэгтийн хураамжид 202,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ийг эс зөвшөөрвөл ийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцу*******угай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА