| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00730/И |
| Дугаар | 310/ШШ2026/00005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2026/00005
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 310/ШШ202/00005 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын ******* РД://
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг, *******ы тоотод оршин суух, Боржгин овогт гийн /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р баг, *******ы тоотод оршин суух, овогт ийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 110000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00*******30/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь Б., Д. нарт холбогдуулж 110000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 10 сарын 15-ны өдөр хариуцагч Д., Б. нараас 110000000 төгрөгийг нотариатын гэрээг үндэслэж нэхэмжилсэн. Хариу тайлбар дээрээ энэ мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна. Энэ 2 хүн надаас удаа дараа мал, мах авч худалдаа наймаа эрхлэх гэсэн юм гэж мөнгө авч байсан. Бид нарын үйл ажиллагаа цааш үргэлжлэхэд банкнаас зээл авах гэсэн юм, 20000000 төгрөгийг урьдчилгаа болгож зээл авах шаардлагатай гэж Б. нь 2020 оны 0******* сарын 21-ний өдөр мөнгө авсан. нь үүнээс өмнө 10000000 төгрөг авсан байсан. 2019 оны 09 сарын 1*******-ны өдөр 10000000 төгрөг, 2019 оны 10 сарын 21-ний өдөр 11000000 төгрөгийг нь авсан. 2020 оны 0******* сарын 02-ны өдөр 2000000 төгрөгийг , 2020 оны 11 сарын 11-ний өдөр 3000000 төгрөгийг , 2020 оны 0******* сарын 21-ний өдөр нөхөр болох Б. 2000000 төгрөг авсан. Энэ 20000000 төгрөгийг авахдаа 12000000 төгрөгийг дансаар аваад үлдсэн 8000000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгөнүүдийг авчхаад бид 2 мах урагшаа гаргасан мөнгө нь орж ирэхгүй байна. Мөнгө нь орж ирвэл мөнгийг нь төлнө гэж тайлбар хэлсэн байдаг. Энэ 4000000 төгрөгөөс энэ 2 хүн нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй. Би утсаар ярьсан очиж уулзахад та тэвчээртэй хүлээж бай таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Эхлээд хугацаатай мөнгөө өгөөд таны мөнгийг гэрээн дээр заасан хугацаанд өгөх байсан мөнгийг таны хохиролтой хамт олох байсан мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. 2023 оны 01 сарын 09-ний өдөр өөрийн биеэр уулзаж та хоёрыг их хүлээлээ энэ мөнгө миний амьдралын эх үүсвэр мөнгөн баталгаа, энэ бага мөнгө биш их мөнгө, одоо миний мөнгийг та 2 яаж өгөх вэ олох ёстой орлогыг яаж өгөх вэ гэж 3 биеэрээ 100 айлд буудал ажиллуулдаг буудал дээр нь очиж уулзсан. Маргааш гэрээ хийе нотариатаар оръё бид нар тооцоо хийж бодсон. 2019 оноос 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож үзэхэд нэлээн их дүн гарсан. Бид 2 банкнаас зээл авч чадахгүй байна. Махаа урагшаа гаргаад борлуулчихсан гэж хэлсэн. Махаа борлуулчхаад мөнгөө надад өгөөгүй. Бид хоёрын олж байгаа орлого энэ буудлын орлого. Зээл авах гэсэн зээл бүтээгүй учир таны зээлийг өгч чадаагүй өдий хүрлээ. Таныг хохиролгүй болгохын тулд бид хоёр 110000000 төгрөг болгож төлье, баталгаа болгож нотариатаар гэрээ хийе гэж гэрээг хийсэн. Энэ 4000000 төгрөгийг аваад өдийг хүргэсэн. Төлөх нь үнэн гэж хуваарь гаргаад 2023 оны 01 сарын 10-ны өдөр намайг охиныдоо очиход манай охины ойролцоох нотариатын газар энэ гэрээг хийсэн. 02 сарын 28-ны өдөр үндсэн 4000000 төгрөгийг 04 сарын 01-ний өдөр намайг хохиролгүй болгох мөнгөө *******н дансаар шилжүүлнэ гэж хэлсэн. Энэ мөнгөө авах гэж нотариатын гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ баримтууд яагаад хуулбар нотариатын гэрчилгээ байхгүй байна вэ гэхээр энэ хүмүүс өөрсдөө байж батална гэсэн. Надаас 4000000 төгрөгийг авахдаа баталгаа болгож өгсөн. Мөнгөө төлөөгүй болохоор энэ зүйлүүд надад одоо хүртэл байдаг гэв.
2. Хариуцагч Б., Д. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч Б.Нямдаваа, Д. бид дараах хариу тайлбарыг гаргаж байна.
2023 оны 01 сарын 10-ны өдөр нотариат орсон. Зээлийн гэрээний дагуу Д.*******гөөс Б.Нямдаваа, Д. бидний дансанд мөнгө орж ирээгүй.
Тодруулбал тухайн гэрээг хийхдээ бидэнд мөнгө зээлэхээр тохиролцож нотариат орсон болов ч нотариатаас гараад тохиролцсон мөнгөө бидэнд өгөөгүй байж нотариат дээр хийсэн зээлийн гэрээгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 01 сарын 10-ны өдөр мөнгө зээлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн тэр хүү зээлийн гэрээгээр 110 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх гэрээний дагуу мөнгө зээлээгүй тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээсээ өөр тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл өмнөх асуудлууд ийм байгаа юм гэж нэхэмжлэл дээрээ дурдсан бол өөр байх байсан байх.
Нэгэнт нотариатаар орж 110000000 төгрөг зээлж аваагүй гэдгийг өөрөө бас хэлж байна. 2023 оны 01 сарын 10-ны өдрийн гэрээний 1.2-т талууд үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой. 3.1-т зээлийн хугацаанд мөнгийг нь өгөх ёстой. Мөн дээрээс нь хүү алдангигүй гээд ийм заалтууд байгаа. 110000000 төгрөгөөр тохирсон хугацаандаа мөнгөө шилжүүлээгүй. Энэ 110000000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад огт өгөөгүй мөнгөө авъя гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үззж байгаа. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн *******-р хуудас/, 0058 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 3-р хуудас/, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн -р хуудас/, 000034314 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 28-р хуудас/, ХААН банкны дансны хуулга /хэргийн 29-33-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 19-р хуудас/ баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь Б., Д. нарт холбогдуулан 110000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч дээр хийсэн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б., Д. нараас 110000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
4. Хариуцагч Б., Д. нар дараах тайлбарыг гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгчтэй нотариач дээр очиж зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч бид нарт мөнгийг шилжүүлээгүй. Хуурамч баримт бүрдүүлэн бид нараас мөнгө нэхэмжилж байна. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.
5. Хариуцагч нар нь шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгийг бид нар руу шилжүүлээгүй. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь тооцоо нийлэх гэрээний шинжийг агуулж байна. Зээлийн гэрээ байсан бол хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэтэл шаардаагүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болохыг харуулж байна.
. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч тайлбар татгалзлаа нотлох баримтыг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
*******. Зээлийн гэрээ /барьцаат/-г Цанидноров ХХК-тай байгуулсан байгаа боловч тооцоо нийлсэн гэрээг Д.*******тэй байгуулсан тул Д.******* нь гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэв.
8.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж чадахгүй байх тул хариуцагч Б., Д. нараас 110000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0*******950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Д. нараас *******0*******950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******л олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар хариуцагч Б., Д. нараас 110000000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0*******950 /долоон зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Д. нараас *******0*******950 /долоон зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ