| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/17810/И |
| Дугаар | 197/ШШ2026/00668 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/00668
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,************** СӨХ / регистрийн дугаар:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч : *******,*******, ******* тоот хаягт оршин суух *******ын ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох
СӨХ-ны төлбөрт 1,038,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... СӨХ-ны төлбөрт 1,038,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* СӨХ-өөс нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Ц.*******д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 1,038,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,038,100 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,465 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,732,5 төгрөгийг, улсын төсвөөс 14,732,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ- д тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 758 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* СӨХ нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******д холбогдох СӨХ-ийн төлбөрт 1,038,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,465 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,732,5 төгрөгийг, улсын төсвөөс 14,732,5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ -д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ