| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/32915/И |
| Дугаар | 197/ШШ2026/00604 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2026/00604
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1-р хороо,, ББСБ ХХКомпани /регистрийн дугаар /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* **************,******* тоотод оршин суух, *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,186,058 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2020 оны 10 сарын 8-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2023 оны 6 сарын 11-ний өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 2023 оны 6 сарын 15-ны өдөр 110,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэйгээр тус тус зээл авсан ч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 500,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,518 төгрөг, нийт 1,186,058 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,186,058 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,015 төгрөгөөс улсын төсвийн данснаас 16,507.5 төгрөг, хариуцагчаас 16,507.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,186,058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,015 төгрөгөөс улсын төсвийн данснаас 16,507.5 төгрөг, хариуцагчаас 16,507.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА