Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/623

 

               2025           05           22                                          2025/ДШМ/623

 

Д.Н, А.Б, Ч.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,  

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,  

шүүгдэгч А.Б өмгөөлөгч Б.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Н, А.Б, Ч.Бнарт холбогдох 2302007340092 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Н, 

2. А.Б, 

3. Ч.Б, 

Шүүгдэгч Д.Н нь ..... ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Ч.Б, А.Б нартай бүлэглэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “С” ХХК-ийн захирал Х.Б 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 18.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-иас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч Ч.Бнь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөгийг, үлдсэн 11.500.000 төгрөгийг тус тус авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч А.Б нь ..... ажиллаж байсан Д.Нг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-аас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг Ч.Бын дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б 2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөг, Д.Н нь 11.500.000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгоход Ч.Б-тай гэрээг бэлтгэх дансаар болон бэлнээр мөнгийг шилжүүлэн өгөх зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Ч.Бнь ..... ажиллаж байсан Д.Нг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-иас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг өөрийн дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б 2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөг, Д.Н нь 11.500.000 төгрөгийг авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоход А.Б-тэй гэрээг бэлтгэх, дансаар болон бэлнээр мөнгийг шилжүүлэн өгөх зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Б, Ч.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Б, шүүгдэгч Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч А.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр ял шийтгэж, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч А.Б, Ч.Бнарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Н, А.Б, Ч.Бнар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан А.Б 3.065.000 төгрөг, Ч.Бын 2.913.000 төгрөг, Х.Баянмөнхийн 1.942.000 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан шүүгдэгч Д.Нгийн 11.500.000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Баясгалан миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч Д.Нгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн 13, 14 дүгээр хуудаст Д.Нгийн гэм буруугийн талаар хийсэн шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал: Шүүх..... даргаар түр орлон ажиллаж байхдаа улсын төсвөөс мөнгө гарган авч, хувьдаа завших болон бусдад завших боломжийг бүрдүүлэх зорилгоор удирдан зохион байгуулан тус газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Бд гэрээ байгуулах компани олох, үнийн харьцуулалт хийх зэрэг үүрэг чиглэл өгч.... гэж,

няцаалт: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдсанаар тэрээр “Эрүүл мэндийн байгууллага, ард иргэдийг чанартай баталгаатай, аюулгүй эмчилгээний өндөр үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хүртээмжтэй хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, 2 дугаар зорилтын хүрээнд “Эм, эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүний чанарын стандарт хангасан, олон улсын итгэмжлэл бүхий лабораторид шинжлэх ажлыг удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн арга зүйгээр хангах...”, 5 дугаар чиг үүрэг, мөн 4 дүгээр зорилтын хүрээнд “Батлагдсан төсвийг тогтоосон журмын дагуу, хэмнэлттэй үр, ашигтай зориулалтын дагуу, захиран зарцуулах, тайлагнах”, “Байгууллагын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд заасны дагуу удирдан зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг хуваарилах үүрэг нь ахлах нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарч байна. Яаж хувьдаа завших, бусдад завших боломж олгох зорилгыг тодорхойлоод байна вэ?

2. Ч.Баар дамжуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах нэрийдлээр “СО” ХХК-ийн захирал Х.Б“Лабораторийн шинжилгээнд шаардлагатай бараа материал ханган нийлүүлэх гэрээ”-г байгуулж. ...” гэж,

няцаалт: Шүүгдэгч Д.Нд “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай бараа материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулах бүрэн эрх, албаны чиг үүрэг нь хуульд зааснаар болон ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон. “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын гэрээ байгуулах журам”-ын 5 дугаар зүйлд гэрээ байгуулах, төлөөлөх үйл ажиллагааг тусгасан ба 5.1-д “ЭЭХХЗГ түүнийг төлөөлж газрын дарга, тухайн гэрээтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж буй газар, нэгжийн дарга гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасан ч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-нд лабораторийн дарга, ахлах нягтлан бодогч, хуулийн мэргэжилтэн, нярав гэсэн дарааллаар нийт 5 албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг ба хамгийн сүүлд газрын дарга гарын үсгээ зурж гэрээг баталсан. Ч.Быг огт танихгүй, гэрээ журмын дагуу байгуулагдсан.

3. Гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан мэтээр актыг үйлдүүлэн. …гэж,

няцаалт: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт өгсөн гэрч О.Зул, шүүгдэгч А.Б нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр гэрээний дагуу бараа материал хүлээн авсан актыг хэн хуурамчаар үйлдсэн, хэн үйлдүүлсэн нь тодорхой болсон. Шүүгдэгч Д.Н бараа материал хүлээж аваагүй талаар огт мэдээгүй.

4. Гэрээний төлбөрийг улсын төсвөөс 19.420.000 төгрөг гаргуулан. ...Төрийн сангаас гэрээний мөнгө болох 19.420.000 төгрөгийг шилжүүлэхийн тулд гүйлгээ хийхэд шаардлагатай баримт материалуудыг бэлдүүлж, гэрээний дагуу нийлүүлэгдээгүй бараа материалыг бүрэн хүлээн авсан болгож, хүлээн авсан актад гарын үсэг зуруулах зорилгоор өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай мөн утсаар холбогдож байгаа газар нь жолоочоо явуулж, гарын үсэг зуруулсан. ... “ гэж,

няцаалт: Төрийн сангийн шаардлагын дагуу баримтын бүрдлийг харж гарын үсэг зурсан ба гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан акт хуурамч болохыг мэдээгүй. Төрийн сангаас гэрээний төлбөр гаргах ажлыг тооцооны нягтлан, санхүүгийн алба ажил үүргийн хуваарийн хүрээнд зохион байгуулдаг. Бараа материал хүлээн авсан актад нярав О.Зул ажлын байран дээрээ шүүгдэгч А.Б шаардлагын дагуу гарын үсэг зурсан болохоо шүүх танхимд гэрчилсэн. Актад гарын үсэг зуруулахаар жолооч явуулсан, утсаар холбогдож ярьсан үйл баримт огт болоогүй байхад шүүх шинээр үйл баримт зохиож дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

5. Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч А.Бэс улсын төсвөөс гарган авсан мөнгөнөөс 11.500.000 төгрөгийг өөртөө аваагүй, уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт цуглараагүй гэж маргаж байгаа хэдий ч ...” гэж,

няцаалт: Шүүгдэгч Д.Нг хувьдаа 11.500.000 төгрөг гаргуулж авсан гэх үйлдлийг шүүгдэгч А.Б мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотолж чадахгүй болохоо шүүх өөрөө дүгнэлтээрээ хүлээн зөвшөөрсөн. Дээрхээс дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдлийн санаа, зорилгыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашигт харш байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон.

Уг гэмт хэрэг нь субьектив шинжийн хувьд:

- Тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахайн санаа, зорилго,

- өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн,

- Тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан,

- Нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн,

- Үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.

Иймд энэ гэмт хэрэг нь гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр төрийн албанд шударгаар сонгогдох байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, төрийн байгууллагын эрх ашиг, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байхыг шаарддаг. Гэтэл шүүх эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэмээн хохирол, хор уршгийн талаар буруу дүгнэсэн. Шүүгдэгч Д.Нгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”, тус гэрээний төлбөрийг төрийн сангаас гаргуулах санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийг шалгаж, гарын үсэг зурсан эрх зүйн харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005/-ийн 7.3, Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэмд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020-2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилсэн/-ийн 1.1, 5.1.1, 5.1.2, 9.5, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаар “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралт, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/214 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын гэрээ байгуулах журам”-ын үйлчлэлд хамаарахаар байсан. Дээрх үндэслэл болон дурдсан хууль, журмын зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Н нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан бүрэн эрх, чиг үүрэг, эм, шинжлэх лабораторийн 2022 оны урвалж, тэжээлт орны захиалгын төсөв, туслах материалын захиалгын хүрээнд гэрээг баталж, гэрээний дагуу төлбөрийн баримтад гарын үсэг зурсан үйлдэлдээ хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Д.Н нь төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай шуурхай хүргэж, ард түмэндээ үйлчлэх чиг үүрэгтэйн хувьд байгууллагынхаа эрх ашгийн үүднээс, хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх зорилгоор тухайн үеийн коронавирусын онцгой дэглэмд нийцүүлж, мөн байгууллагын эм шинжлэх лабораторийн захиалга биелэгдээгүй хангамж дутагдалтай байдлыг харгалзан байгууллагын нөөцийг бүрдүүлэх зорилгоор гэрээ байгуулсан явдал нь түүнийг хувьдаа ямар нэг эдийн хонжоо олох, эсхүл эдийн буюу аливаа ашгийг хичээж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй. Тэрээр гэрээний дагуу бараа материал нийлүүлэгдэхгүй болохыг бараа, материал хүлээн авсан акт хуурамч болохыг огт мэдээгүй бөгөөд эдгээр эрх зүйн баримтыг үйлдүүлээгүй. Өөрийн албаны чиг үүргийн хүрээнд тухайн харилцаанд оролцсон байхад зөвхөн шүүгдэгч А.Б “даргад 11.500.000 төгрөг гаргаж өгсөн” гэх мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, шунахайн сэдэлт бүхий санаа зорилгыг хүртэл ямар ч үндэслэл, нотлох баримтгүй тодорхойлж байгаа шүүхийн дүгнэлтэд гомдолтой байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын Д.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгон, Д.Нд холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

үнэн зөв шийдвэр гаргаж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч прокурорын шатанд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ ч гаргаж байсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаарх байр сууриа илэрхийлж байсан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн, зөв дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үнэн, зөв дүгнэсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зүйлчилж оруулж ирсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэх зүйл анги нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль өөрчлөгдсөн байдаг. Уг үйлдэл холбогдол нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэж үнэн, зөв дүгнэсэн. Иймд миний үйлчлүүлэгчид оноосон эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулаад хэлэх тайлбар байхгүй байна. Харин анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримт, гэмт хэрэг төгссөн байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэв.

Шүүгдэгч Ч.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгчөөс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй, мөн зөвхөн А.Б мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгч Д.Н нь албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу гэрээ байгуулсан бөгөөд бараа материалыг авсан акт нь хуурамч эсэхийг Д.Н мэдээгүй гэсэн гомдлыг дурдаж байна. Шүүгдэгч Д.Н нь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа “СО” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бараа материал нийлүүлэхгүй гэдгийг мэдсээр байж нийлүүлэгдсэн мэтээр бараа материалыг хүлээн авсан акт үйлдүүлж төрийн сангаас гэрээний мөнгийг шилжүүлэх зорилгоор холбогдох албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг бүх үйл явцыг хуулийн дагуу явагдаж байгаа мэтээр харагдуулахаар удирдан зохион байгуулсан. Энэ талаар шүүгдэгч Болор-Эрдэнэ, Болдбаатар нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч А.Б, Ч.Бнарын мэдүүлэг нь гэрч З Г, О, С, С, То, А, Т нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан. Гэхдээ бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тохиолдолд нотлох баримтаар тооцно гэж заасан. Шүүгдэгч Н нь “СО” ХХК-тай гэрээ байгуулахдаа гэрээнд гарын үсэг зуруулахдаа холбогдох албан тушаалтнуудтай утсаар холбогдож байгаа газарт нь өөрийн жолооч Оыг явуулж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Оын мэдүүлэг, Г, С нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байдаг. Гэрч Г “хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б ажиллаж байсан. Нэг нь байгаа тохиолдолд нөгөөдөх нь гарын үсэг зураад явдаг” гэсэн байдаг. Тухайн үед Б ажиллаж байсан. “Яагаад надаар гарын үсэг зуруулсан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг өгдөг. Мөн Н нь төрийн сангаас гэрээний мөнгө болох 19.000.420 төгрөгийг шилжүүлэхийн тулд гүйлгээ хийхэд шаардлагатай баримт материалуудыг бэлдүүлж гэрээний дагуу нийлүүлэгдээгүй бараа материалыг бүрэн авсан болгож, хүлээн авсан актыг үйлдүүлж улсын төсвийн хөрөнгийг бусдаар дамжуулан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэц болон мөн хуулийн 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэрийг гаргасан байх тул оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Н нь ..... даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Ч.Б, А.Б нартай бүлэглэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-аас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч Ч.Бнь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөгийг, үлдсэн 11.500.000 төгрөгийг тус тус авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

- А.Б нь .....р ажиллаж байсан Д.Нг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-иас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг Ч.Бын дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөг, Д.Н нь 11.500.000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгоход Ч.Бтай гэрээг бэлтгэх дансаар болон бэлнээр мөнгийг шилжүүлэн өгөх зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,

- Ч.Бнь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Нг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах мэтээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан актыг үйлдэж, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлж, улмаар “СО” ХХК-иас С.Аэзэмшлийн дансанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17.478.000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.924.000 төгрөгийг өөрийн дансаар, 15.536.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Ч.Б2.913.000 төгрөгийг, А.Бд 3.065.000 төгрөг, Д.Н нь 11.500.000 төгрөгийг авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоход А.Бтэй гэрээг бэлтгэх, дансаар болон бэлнээр мөнгийг шилжүүлэн өгөх зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б: “...Э

...Манай байгууллага 19.420.000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа. ...” /4хх 159-160/,

гэрч О.З-ын: “...

...Ерөнхий нягтлан Б-нээс асуухад бараа нь ирж байгаа талаар хэлж байсан...” /1хх 74-75/,

гэрч С.С: “...

мэдэхгүй байна. ...” /1хх 77/,

гэрч Ш.Т-ын: “...

.” /1хх 79/,

гэрч Д.О-ын: “... аваад ажил дээр очоод дарга юм уу, даргын туслахын аль нэгт нь өгсөн.” /1хх 87/,

гэрч Н.Г-ын: “...Тухайн гэрээг ямар учраас “СО” ХХК-тай байгуулах болсон талаар мэдэхгүй байна. ...” /1хх 89-90/,

гэрч С.А-н: “... аваад явсан бөгөөд юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. ...” /1хх 92-93/,

гэрч Л.Т: “...  гуйсан болохоор нь тусалсан. ...” /1хх 141-142/,

гэрч Э.С-ын: “...  би гарын үсгээ зураад жолоочид нь өгөөд явуулсан. /1хх 144-145/,

гэрч М.А-н: “... Зүгээр аж ахуйн нэгж олж өгөхөд нь тусалсан." /1хх 154-155/,

гэрч Х.Б: “...Түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. 1.942.000 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаа өгсөн. ..."  /1хх 157-158/,

гэрч Б.Д:  ...Харин гэрээний нарийн зүйлсийг мэдэхгүй.” /1хх 160-161/ гэх мэдүүлгүүд, 

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны 290 дугаартай албан бичиг, танилцуулга /1хх 47- 48/,

эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Д.Н, “СО” ХХК-ийн захирал Х.Баянмөнх нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Лабораторийн шинжилгээнд шаардлагатай эм ханган нийлүүлэх гэрээ /1хх 163-166/,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоол /1хх 168/,

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 156 дугаартай “Ажилд түр томилох тухай” тогтоол /1хх 170/,

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 157 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /1хх 172/,

эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал,

эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 94-97, 101-136/,

эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/278 дугаартай А.Болор-Эрдэнийг ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /3хх 42/,

эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай А.Бтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаалын хуулбар /3хх 44/,

Б.Дэлгэрзаяагийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 407229521 дугаартай дансны хуулга /4хх 84/,

“СО” ХХК-ийн Хас банкны 5002886221 дугаартай дансны хуулга /4хх 125/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н, А.Б, Ч.Бнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Нгийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар түр орлон ажиллаж байхдаа улсын төсвөөс мөнгө гарган авч хувьдаа завших болон бусдад завших боломжийг бүрдүүлэх зорилгоор удирдан зохион байгуулан тус газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Бд гэрээ байгуулах компани олох, үнийн харьцуулалт хийх зэрэг үүрэг чиглэл өгч, үүний дагуу Ч.Баар дамжуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт эм, эмнэлгийн хэрэгсэл авах нэрийдлээр “СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авсан мэтээр актыг үйлдүүлэн, гэрээний төлбөр 19.420.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан “СО” ХХК-ийн Хас банкны дансанд шилжүүлснээс, 10 хувийн татварыг гэрээ байгуулсан компанидаа суутгуулж, үлдэгдэл 17.478.000 төгрөгийг бусдаар дамжуулан буцаан авч, уг мөнгөнөөс бэлнээр 11.500.000 төгрөгийг өөртөө авч, А.Бд 3.065.000 төгрөг, Ч.Бт 2.913.000 төгрөг тус тус өгсөн буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж,

шүүгдэгч А.Б, Ч.Бнарын дээрх улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Нгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлсэн буюу гэрээ байгуулах компани олсон, гэрээг бэлтгэсэн, “СО” ХХК-аас үлдэгдэл 17.478.000 төгрөгийг бусдын дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан, дамжуулж өгсөн, уг мөнгөнөөс А.Б нь 3.065.000 төгрөг, Ч.Бнь 2.913.000 төгрөгийг тус тус хувьдаа авч тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Б, Ч.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр ялаар,

шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Д.Н “... цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Б.Баясгалан “...шүүгдэгч Д.Н нь 2022 оны урвалж, тэжээлт орны захиалгын төсөв, туслах материалын захиалгын хүрээнд гэрээг баталж, гэрээний дагуу төлбөрийн баримтад гарын үсэг зурсан. Тэрээр гэрээний дагуу бараа материал нийлүүлэгдэхгүй болохыг бараа, материал хүлээн авсан акт хуурамч болохыг огт мэдээгүй бөгөөд эдгээр эрх зүйн баримтыг үйлдүүлээгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйл /Конвенцын хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцыг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт: “ "Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно.” гэж хууль тогтоогчийн зүгээс баталсан байна.

Тухайн үед шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар түр томилогдон ажиллаж байсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул Д.Н нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн юм.

Шүүгдэгч Д.Н нь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл авах нэрийдлээр өөрийн удирдлагын доор шууд ажилладаг нягтлан бодогч А.Бд үүрэг даалгавар өгч, хууль ёсны харагдуулах үүднээс буюу хэд хэдэн хуулийн этгээдийг харьцуулан, шаардлага хангасныг сонгосон мэтээр "СО” ХХК-ийн захирал Х.Б2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Лабораторийн шинжилгээнд шаардлагатай материал ханган нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээг байгуулах явцдаа өөрийн удирддаг байгууллагынхаа холбогдох албан тушаалтнуудтай холбогдон утсаар ярьж, байгаа газар нь өөрийн жолоочийг тээврийн хэрэгсэлтэй явуулж гэрээнд гарын үсэг зуруулсан. Улмаар Төрийн сангаас гэрээний мөнгө болох 19.420.000 төгрөгийг шилжүүлүүлэхийн тулд гүйлгээ хийхэд шаардлагатай баримт материалуудыг бэлдүүлж, гэрээний дагуу нийлүүлэгдээгүй бараа материалыг бүрэн хүлээн авсан болгож, хүлээн авсан актад гарын үсэг зуруулах зорилгоор өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай мөн утсаар холбогдож байгаа газар нь жолоочоо явуулж гарын үсэг зуруулсан. Түүнчлэн улсын төсвөөс бусдаар дамжуулан улсын төсвийн мөнгийг гарган авч өөртөө болон А.Б, Ч.Бнарт хувьдаа завших боломжийг бүрдүүлсэн буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон зэрэг гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн гэх яллах талын нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ