Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00360

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: .......................................байранд байрлах, ........................... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................................... оршин суух, .................................. холбогдох

 

3 857 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .........................нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.................................нь ...................... тавих дугаар №ӨВАХХСЗДТГ/20250601021 тоот ажлыг гүйцэтгэхээр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсэн үнийн санал авах урилгын дагуу уг ажлыг гүйцэтгэхээр үнийн санал ирүүлж, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж урьдчилгаа 5 000 000 төгрөгийг олгосон. Зээлийн гэрээнд зааснаар гүүр барих ажил нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байсан боловч одоог хүртэл уг ажил дуусаагүй байна. Энэ хугацаанд 6 ширхэг бетон хавтанг цутгасан бөгөөд 1 300 000 төгрөгийг зарцуулсан байна.

Иймд ..................... үлдэгдэл 3 700 000 төгрөг, алданги 157 250 төгрөг нийт 3 857 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .....................нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...................... би ........................... нэхэмжилсэн 3 857 250 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............................... нь хариуцагч ...................... холбогдуулан 3 857 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ..................... нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 857 250 төгрөгийн төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ............... нь нэхэмжлэгч ......................... нэхэмжлэлийн шаардлага болох 3 857 250 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ********************** улсын тэмдэгтийн хураамжид 38 333 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА