Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2025/00361

 

  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ..............................байранд байрлах ............................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................................... оршин суух ............................ холбогдох,

 

362 460.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........................ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.................. нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болж 50003845 тоот гэрээ байгуулж гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан ................. дугаартай багцыг ашиглаж, гар утас зээлээр авсан.

Гэтэл ...................... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул хэрэглээний төлбөр 43 883.387 төгрөг, гар утасны төлбөр 318 576.05 төгрөг, нийт 362 460.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Манай компаниас .............. холбогдуулан 362 460.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................. нь хариуцагч .................. холбогдуулан 362 460.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан 362 460.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ....................................нэхэмжлэлтэй, хариуцагч.......................холбогдуулан 362 460.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 524 төгрөгийн тал болох 5 762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 5 762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......................-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА