| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00441/И |
| Дугаар | 146/шш2025/00369 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00369
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ...........................давхарт байрлах ...................нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..........................оршин суух, ................................холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 686 192.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
..........................нь ..............2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2024120544950 дугаартай зээлийн гэрээ байгуулж Iphone13 128GB маркийн гар утас/ цаг, чихэвчийг нийт 2 488 000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. ....................нь зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн ба зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.
Иймд ............ 2 686 192.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ................ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
............ миний бие ..............2025 оны 01 дүгээр сард бараа зээлсэн нь үнэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас тогтсон хугацаанд зээлээ төлж чадаагүй 4 сар болсон. Миний бие шаардлагын үнийн дүн болох 2 686 192.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .................. нэхэмжлэлтэй, хариуцагч ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 686 192.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .............. нь нэхэмжлэгч .............нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 686 192.37 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ............ нь нэхэмжлэгч............... нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 686 192.37 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 929 төгрөгийн зарим болох 28 964.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 28 964.5 төгрөг, хариуцагч.................28 964.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......................... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА