Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 146/шш2025/00371

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:.............................төв байранд байрлах ............... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................тоотод оршин суух, ........................холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 839 633.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

............ нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2010125963 дугаартай зээлийн гэрээ байгуулж 11 800 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. .............нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн ба зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй.

Иймд үндсэн зээл 11 406 666.67 төгрөг, хүү 2 352 868.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80 097.75 төгрөг, нийт 13 839 633.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

......... миний бие........... нэхэмжилсэн 13 839 633.29 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .................ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ............... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13 839 633.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .............. нь нэхэмжлэгч ............. нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 13 839 633.29 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч .................. нь нэхэмжлэгч .........................................................................-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 13 839 633.29 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 148 төгрөгийн зарим болох 113 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 113 574 төгрөг, хариуцагч ............ 113 574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч.............. олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА