Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/00597

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХК /РД:/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, тоотод оршин суух ************** /РД:*******/-д холбогдох

Гэрээний үүрэгт 5,589,699.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.*******тэй 2024 оны 9 сарын 17-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,800,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн хугацаа хэтрүүлсэн тул үндсэн 5,032,686.19 төгрөг, зээлийн хүү 542,237.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,776.60төгрөг, нийт 5,589,699.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* ХК-с гаргасан 5,589,699.98 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 2 сарын 10-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч******* ХК-ийн 5,589,699.98 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 сарын 10-ны өдар төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,385 төгрөгөөс улсын төсвийн данснаас 52,192.5 төгрөгийг, хариуцагчаас 52,192.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХКомпанид олгох нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,589,699.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,385 төгрөгөөс улсын төсвийн данснаас 52,192.5 төгрөгийг, хариуцагчаас 52,192.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХКомпанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА