2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/08599

 

 

 

 

 

 

 

 

2025 10 27 192/ШШ2025/08599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ************************* цамхагт байрлах Х************ ХК /РД:2****************-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж*********, Н.Д******** нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г********* хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б**********овогт Б********Ж***** /РД:ЧМ**********1/, утас:99*******, Н***** овогт Н*********Д******** /РД:ЙР*************/, утас:9**************нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Ж****** Н.Д******** нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоож баримтжуулан, нэхэмжлэгч Х******* ХК /утас:9***********/-д мэдэгдэхийг Х************************ хэлтэст даалгасугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.НАСАНЖАРГАЛ