Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01358

 

 

 

 

 

 

 

 

 

Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдаан

хойшлуулах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч В ХХК -д холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 790,587,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 870,604,943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Отгончимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2020 оны 06 сарын 02-ны өдрөөс мөн оны 06 сарын 24-ний өдөр хүртэл сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль зүйн зөвлөгөө өгөх ажлаар Сэлэнгэ аймагт байрлаж байгаа учраас тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч В ХХК -д холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 790,587,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 870,604,943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулсугай.

 

2.Шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР