Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/627

 

 

Э.Охолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Нансалмаа /томилолтоор/,

шүүгдэгч Э.О /цахимаар/, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Охолбогдох эрүүгийн 2310000950051 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Э.О

Э.О нь Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.О 8 удаагийн үйлдлээр нийт 12.350.000 төгрөгийг,

- БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Ц11 удаагийн үйлдлээр нийт 43.000.000 төгрөгийг,

- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн гадна талд БНСУ-ын Элчин сайдын газарт ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Р.О2.000.000 төгрөгийг,

- 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Н.М5.400.000 төгрөгийг,

- 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч Д.О “ахыг чинь шоронгоос гаргаж өгч чадна” гэж хуурч 27.484.657 төгрөгийг,

- 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч С.Г6.000.000 төгрөгийг,

- 2020 оны 05 дугаар сард М.Р өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажилладаг Ууганбаяр гэх нэрээр танилцаж, улмаар хамтран амьдарч, гэр бүл болно гэж хуурч, амьдрах байраа засварлаж, тавилга авна гэж хэлж 2020 оны 07 дугаар сарын 09- нөөс 16-ны өдрүүдэд М.Раас 6.900.000 төгрөгийг,

- 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр М.Рын эгч хохирогч З.Бтавилга авах шаардлагатай байна гэж З.Бгээс 4.000.000 төгрөгийг,

- 2020 оны 07 дугаар сард М.Рын төрсөн эгч М.Э, хүргэн ах Ц.Рнарт Швед улсын виз гаргаж өгнө гэж хуурч, М.Э, Ц.Рнараас 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 9 удаагийн үйлдлээр бусдад 113.134.657 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Боржигон овогт Энхтайваны Э.Оыг үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Э.Ооногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Оын цагдан хоригдсон 141 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, Э.Ооос нийт 92.540.000 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Одд 10.450.000 төгрөг, Б.Цд 36.300.000 төгрөг, Р.Од 2.000.000 төгрөг, Н.Мд 4.400.000 төгрөг, Д.Од 27.390.000 төгрөг, С.Гт 6.000.000 төгрөг, М.Э, Ц.Рнарт 6.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.О нь 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ооос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Э.Оавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1911 дүгээр шүүгчийн захирамжид тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах нотлох баримт цуглуулах, шаардлагатай гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авах яллагдагчаас нэмэлт мэдүүлэг тайлбар авч хохирлын тооцооны зөрүүг үнэн зөв гаргаж эцэслэн шийдвэрлэнэ гэж 60 хоног прокурорт буцаасан боловч тус хугацаанд юу ч хийгдээгүй гэж үзэж байна. Миний бие хэрэг буцсан цагаас хойш удаа дараалан Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөгч дээр очиж уулзаж мэдүүлэг өгье, хохирлын тооцоогоо нягталж хохирогчдоос мөнгө авч байх үед хохирогчдын болон миний хажууд байсан хүмүүсээс тухайн үед хаанаас хэдэн төгрөг авч байсан тухай гэрчлэн нотлуулах зорилгоор гэрчийн мэдүүлэг авхуулъя гэхэд түр байж бай удахгүй дуудаж авна, хүлээж бай гэх  гэх зэрэг хариу өгч байгаад нэг ч удаа дуудаж тайлбар мэдүүлэг аваагүй шүүхэд шилжүүлсэн байсан. Миний бие хохирогч Ц 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн хооронд нийт 11 удаа мөнгө авсан байдаг. Хүүхдээс нь нэг удаа, байрных нь доод дэлгүүрийн  хүнээс Цолмонтуул тоолж үлдээсэн байснаар 3 удаа түүний нөхрийн найзаас нэг удаа, нөхрөөс нь нэг удаа, Цаас 5 удаа нийт 20-оос 22.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч байсан. Гэтэл Ц нь анх гомдол гаргаж мэдүүлэг өгөхдөө Э.О нь надаас 43.000.000 төгрөг авч залилсан гэж худал мэдүүлэг  өгсөн байдаг нь хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Прокурорын шатнаас шүүхэд хэрэг шилжихэд прокурор С нь намайг хохирогч Цын мэдүүлгээр ямар ч нотлох баримтгүй 43.000.000 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзэн хэргийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 13-ны  өдрийн гэм буруугийн шүүх хурал дээр хохирогч Ц нь Э.О нь надад 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан миний 20.000.000 төгрөгийн хохирлыг төлөөд өгвөл би Э.Оямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Гэтэл шүүхээс Цд 36.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж  тогтоосон нь бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй бас прокурор, мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагааг хангалттай шалгаж хийгээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Мөн Цын дансанд үзлэг хийж тогтоосон хохирол ямар хүний дансанд хэзээ яаж орж гарсныг тогтоолгүй намайг шууд хохирол учруулсан гэдэг нь хууль бус гэж үзэж байна. Мөн улсын яллагч Б.Сүрмандахыг хохирогч Ц, Ол нартай холбоотой гэж хардаж байна. Учир нь прокурор Сүрмандах нь шүүх хурлын дараа хохирогч ЦТай сугадалцан шүүхийн хойд талын автомашинтай зогсоол дээрээс суудлын автомашинд суугаад явцгаасан байдаг. Хохирогч Цолмонтуул байнга хувийн харилцаа тогтоосон байдаг. Мөн хохирогч Од учруулсан гэх 12.350.000 төгрөгийн хохирол тооцоо буруу явагдсан. Учир нь би хохирогч Оаас 1.500.000 төгрөгөөр нэг удаа, 400.000  төгрөгөөр нэг удаа, 4.820.000 төгрөгөөр нэг удаа зээлээч гэж үнэн зөв байдлаа илэрхийлж гуйж авсан гэдгийг ч хэлсэн байдаг. Гэтэл энэ мөнгийг залилсан болгож хэрэгт нэгтгэж хохирлын тооцоонд оруулсан нь буруу шийдвэр гэж үзэж байна. Мөн хохирогч О одоогийн нэр О болсон гэх хүний хувьд би тухайн үед хохирогч болох Отой 1 жил шахуу хамтран амьдарч байсан. Хохирогч Он нь мөрдөн шалгах явцад намайг илт гүтгэж худал мэдүүлэг өгч, өгсөн мэдүүлэг нь хэд хэдэн удаа өөрчлөгдөн хэлсэн ярьсан нь байнга худал байсан. Учир нь надаар дамжуулан А гэх хүнд бэлнээр болон түүний эхнэрийн дансаар хамт өгч байснаа үгүйсгэж надад өгсөн мэт ярьдаг. Дээрх процессыг гэрчлэх хэд хэдэн гэрч байгаа. Мөрдөн байцаах үйл явцад мэдүүлсэн боловч гэрчийг дуудаж тайлбар мэдүүлэг аваагүй  байдаг. Анх А гэх хүнд мөнгө өгөхөд О хүртэл өөрийн биеэр байсан. Гэвч сауны хажуу талын байрны 1 давхарт покер тоглоод гарсан байсныг манай найз Со гэх хүн харж надад хэлсэн. Би тус байранд очиж камер шүүж олох гэтэл СӨХ-ийн ажилтан цагдаагийн бичиггүй бол өгөхгүй гэсэн. Энэ тухай мөрдөгч дэслэгч Мэд очиж хохирогч Ооос мөнгө авсан Айг урьд шөнө тухайн байранд тоглоод гарсан байна гэх болсон процессыг хэлээд, камер шүүж олох боломжтой, Алтансүхээс мэдүүлэг тайлбар аваач, би Отгоноос 100 төгрөг ч аваагүй Алтансүхийг олох боломжтой гэдгийг товч тодорхой зааж өгч байсан. Мөрдөгч Мөнх-Эрдэнэ ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэрчээр дуудаж тайлбар мэдүүлэг авах хүмүүсийг зааж өгч байхад аваагүй. Иймд дээрх асуудлуудад гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.О нь гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, хохирлоо үнэн зөвөөр нь тогтоолгохыг хүсдэг билээ. Э.Охолбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2024/ШЗ/1911 дугаартай захирамж гарсан байна. Захирамжийн үндэслэл нь хохирлын талаар нотлох баримт дутуу байгаа учир хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурор Б.Сүрмандахад ажил даалгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Э.Оын хүсэлтийг биелүүлж шийдвэрлэж байгаа юм. Энэ хугацаанд мөрдөгч прокурор нь Э.Ооос нэг ч мэдүүлэг аваагүй. Э.Оын хувьд мөрдөгч дээр удаа дараа очин “мэдүүлэг өгье, зарим гэрчүүдийг асууж өгөөч” гэх хүсэлтүүдийг гаргадаг боловч “чамайг дуудна байж бай” гээд буцааж байгаад хэргийг шууд шүүх рүү шилжүүлсэн болно. 60 хоногийн хугацаанд хохирогч гэх Б.Цолмонтуулын дансны хуулгыг авсан байдаг. Цолмонтуулын дансны хуулган дээр Цолмонтуул нийт хүмүүсээс авсан ба буцааж мөнгийг нь шилжүүлж тодорхой тооны иргэдийг хохиролгүй болгосон баримт л харагддаг, Э.Отой холбоотой нэг ч баримт байдаггүй болно. Өмгөөлөгч би дүгнэхдээ Цолмонтуул нь Солонгос улс руу удаа дараа явж байсан, Солонгос улсын виз ямар журмаар гардаг талаар маш сайн мэдлэгтэй хүн байна гэж дүгнэж байгаа юм. Мөн прокурор Б.Сүрмандахтай найз нөхдийн харилцаатай юм байна гэж үзсэн.  Ийм учир миний үйлчлүүлэгчийн талд нэг ч нотлох баримт бүрдүүлэхгүй хэт нэг талыг барьж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм байна гэж ойлгож байгаа юм. Хохирогч Цолмонтуулыг прокурор Б.Сүрмандах нь Туул гэж дуудаж байгаа, өмнөх шүүх хурал тараад хамт нэг машинд суун явж байгаа зэрэг нь хардахад хүргэсэн байдаг. Ийм учраас нотлох баримтыг гарган прокурор нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.9. -д заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн болон өмгөөлөгчтэй хувийн харьцаа тогтоох, тэднээр дайлуулах, үйлчлүүлэх, ажил гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн байна гэж үзэн прокуророос татгалзсан байна. Прокурор ч хамт явснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмгөөлөгчийн татгалзах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний эцэст хохирогч Цолмонтуул өөрөө 20.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч, 20.000.000 төгрөгөө нэхэмжилдэг. Хохирогч 20 сая төгрөг нэхэмжлээд байхад шүүх 36.300.000 гэж тогтоож байгаа нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадсангүй гэж үзэж байна. Хохирогч Д.Оджаргалын хувьд нийт 12.350.000 төгрөгийн хохирлоос 1.900.000 төгрөгийн хохирлыг иргэний эрх зүйн харилцааны улмаас бий болсон нэхэмжлэл гэж зөв дүгнэсэн ба яг үүнтэй адилхан 4.820.000 төгрөгийг эрүүгийн эрх зүйгээр шийдэж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байгаа юм. Хохирогч Д.О буюу одоогийн нэр нь Отгон болсон. Отгоны мэдүүлэг нь маш эмх замбараагүй, мөн нэг жил орчим амьдарснаа 2 сар орчим амьдарсан гэж худал мэдүүлдэг. Харин Э.Оын хувьд мэдүүлэг нь тогтвортой мэдүүлж байдаг. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч “Прокурор энэ хэрэгт хувийн ашиг сонирхлоор оролцсон” гэж тайлбарлаж байна. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр анх прокурор н.Ууганбаяр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжид заасан хохирлын хэмжээг тогтоох ажиллагааны хүрээнд хохирогч нараас мэдүүлэг, дансны хуулгыг авч ажиллагааг хийж гүйцэтгэн хэргийг шүүхэд шилжүүлж, прокурор Д.Сүрмандах томилогдсон. Прокурор хохирогчийн машинд сууж явсан нь тусдаа асуудал. Прокурорын Ерөнхий газрын Ёс зүйн зөвлөл энэ асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хэрэгт хувийн ашиг сонирхол гаргаж нөлөөлсөн зүйлгүй учраас анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу татгалзлыг шийдвэрлэсэн нь эцсийн шийдвэр тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг асуудал энд яригдахгүй. Б.Цолмонтуулын хохирлыг 43.000.000 төгрөг гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулахдаа хохирогчийн дансны хуулгыг авч, мэдүүлэг мөн авсан. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Цолмонтуулын хохирлыг 36.300.000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цолмонтуул “би арга ядахдаа байраа зарсан учраас 20.000.000 төгрөг ч болов аваад салъя. Түүнээс надад 36.300.000 төгрөгийн хохирол учирсан” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэж, хохирлын хэмжээг бодитоор тогтоосон гэж үзэж байна. Өмгөөлөгч “Хохирогч Д.Оджаргалын 12.350.000 төгрөгөөс 1.900.000 төгрөгийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэн хассан. Мөн адил 4.820.000 төгрөгийг залилах гэмт хэрэг гэж үзсэн” гэж тайлбарлалаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт үндэслэж, 4.820.000 төгрөгийг залилах гэмт хэргийн хохиролд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь н.Отгонноровтой хамт амьдарч байсан талаараа мэдүүлсэн. Энэ хугацаанд ахыг нь “шоронгоос гаргаж өгнө” гэж мөнгө авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нар н.Алтансүхийн талаар огт ярьж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудал анх яригдсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Отгон оролцож, “н.Алтансүх гэдэг хүн байгаагүй, энийг хаанаас гаргаж ирээд байгааг мэдэхгүй байна. Э.О надаас энэ мөнгийг авсан” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд “60 хоногийн хугацаанд яагаад мэдүүлэг аваагүй вэ, бид нар бэлдэж, хүлээж байсан” гэж байгаа. Өөрөө энэ асуудлыг тавихгүй бол мөрдөгч н.Алтансүх гэдэг хүн байсан эсэхийг мэдэх боломжгүй. Үүний талаар гаргасан нэг ч гомдол, хүсэлт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.О нь:

1. Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.О 8 удаагийн үйлдлээр нийт 12.350.000 төгрөгийг,

2. БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Ц11 удаагийн үйлдлээр нийт 43.000.000 төгрөгийг,

3. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн гадна талд БНСУ-ын Элчин сайдын газарт ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Р.О2.000.000 төгрөгийг,

4. 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Н.М5.400.000 төгрөгийг,

5. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч Д.О “ахыг чинь шоронгоос гаргаж өгч чадна” гэж хуурч 27.484.657 төгрөгийг,

6. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч С.Г6.000.000 төгрөгийг,

7. 2020 оны 05 дугаар сард М.Р өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажилладаг Ууганбаяр гэх нэрээр танилцаж, улмаар хамтран амьдарч, гэр бүл болно гэж хуурч, амьдрах байраа засварлаж, тавилга авна гэж хэлж 2020 оны 07 дугаар сарын 09- нөөс 16-ны өдрүүдэд М.Раас 6.900.000 төгрөгийг,

8. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр М.Рын эгч хохирогч З.Бтавилга авах шаардлагатай байна гэж З.Бгээс 4.000.000 төгрөгийг,

9. 2020 оны 07 дугаар сард М.Рын төрсөн эгч М.Э, хүргэн ах Ц.Рнарт Швед улсын виз гаргаж өгнө гэж хуурч, М.Э, Ц.Рнараас 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь:

Д.Оджаргалын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны хуулга /1хх 25-28/, Д.Оджаргалын эзэмшлийн 1 дугаартай Голомт банкны дансны хуулга /1хх 29-31/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 34-36/, Б.Цолмонтуулын бичгээр гаргасан өргөдөл /1хх 230/, Б.Цолмонтуулын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны хуулга /1хх 237-240/, Б.Цолмонтуулын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны хуулга /4хх 214-217/, Б.Цолмонтуулын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 209-212/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 143/, Р.Оюунгэрэлийн бичгээр гаргасан өргөдөл /2хх 144/, Н.Мөнгөнхонхын бичгээр гаргасан өргөдөл /2хх 212/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 27, 125, 187/, Д.Оын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны дансны хуулга /3хх 77-97/, хохирогч Д.Отгоннорвын нэрээ өөрчилж Д.Отгон гэх нэртэй болсон талаархи лавлагаа /3хх 26/, “Жи Мобайл” ХХК, “Юнител” ХХК-ийн төлбөрийн баримт /3хх 66, 69/, С.Гын бичгээр гаргасан өргөдөл /3хх 126-127/, М.Рын эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны зээлийн дансны хуулга /4хх 222-224/, Бямбасүрэнгийн бичгээр гаргасан өргөдөл /3хх 188/,

хохирогч Д.О: “...Мөнгөө эрүүлэн авмаар байна.” /1хх 40-41, 44/,

хохирогч Б.Цын: “... Тэгээд би одоо өөрийн биеэр БНСУ руу 3 сарын хугацаагаар явах гэж байгаа. ...” /1хх 246-248, 244-245, 4хх 195-196/,

хохирогч Р.Оийн: “.... Тэр өдрөөс хойш дахиж холбоо барьж чадаагүй.” /2хх 147/,

хохирогч Н.Мын: “... Э.О гэдгийг нь сүүлд мэдсэн.” /2хх 217/,

хохирогч Д.Оын: “...тнэ л гэж хэлсэн. ...” /3хх 30-31, 33/,

хохирогч С.Гын: “.... ...” /3хх 130/,

хохирогч М.Рын: “...  Өөр нэмж ярих зүйл байхгүй.” /3хх 202-203, 4хх 199-201/,

хохирогч З.Бгийн: “... гэдгийг одоо мэдэж авлаа. /3хх 194-195, 197-198, 4хх 204-205/,

хохирогч Ц.Рын: “... өгч байсан.” /3хх 206-207/,

 хохирогч М.Эын: “... авч байсан юм. ...” /3хх 210-211/,

гэрч О.Аын: “...түүнээс хойш холбоогүй болсон.” /1хх 48- 49/,

гэрч Б.О: “... залилуулсан гэж дурсаад дараа уулзаж байгаад хэлнэ гэсэн.” /3хх 215-216/,

гэрч М.Тын: “...утсаа авахгүй болсон. ...” /3хх 212-214/,

гэрч Г.Мийн: “.... ...” /3хх 217-219/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Оыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Оыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нар нь “...хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурор Б.Сүрмандахад ажил даалгасан хугацаанд мөрдөгч прокурор нь Э.Ооос нэг ч мэдүүлэг аваагүй. ...Цын дансны хуулган дээр Ц нийт хүмүүсээс авсан ба буцааж мөнгийг нь шилжүүлж тодорхой тооны иргэдийг хохиролгүй болгосон баримт л харагддаг, Э.Отой холбоотой нэг ч баримт байдаггүй болно. ...Ийм учир миний үйлчлүүлэгчийн талд нэг ч нотлох баримт бүрдүүлэхгүй хэт нэг талыг барьж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм байна гэж ойлгож байгаа юм. ...Ц өөрөө 20.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч, 20.000.000 төгрөгөө нэхэмжилдэг. Хохирогч 20 сая төгрөг нэхэмжлээд байхад шүүх 36.300.000 гэж тогтоож байгаа нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадсангүй гэж үзэж байна. ... шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Охолбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1911 дугаартай шүүгчийн захирамжаар “...хохирогч нарын хохирлын зөрүүг арилгах, хохирол гаргуулах” эсэхийг тодруулах нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж дээрх хохирогч нарын хохирлын эргэлзээг шалгаж тодруулсан байх бөгөөд хохирлын талаарх хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хохирогч нарт олговол зохих хохирлын талаарх шийдвэрлэсэнг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ хандаж буй хандлага зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл болох хорих ялыг 3 жил 6 сарынхугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.О нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

 

                                              ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                              ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ