2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09167

 

 

 

 

2025 11 10 192/ШШ2025/09167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3*****************хаягт оршин суух ************* овогт Н********Л********** /РД:ДП**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***************тоот хаягт оршин суух Х**********овогт А************ Б************ /РД:РБ************4/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л********** хариуцагч А.Б********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан А*********н овогт Н* Л******************* /РД:ДП******/, **************** овогт А************Б************ /РД:РБ**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүйг дурдаж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Л************* О**********, 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Л********** Ө*******нарыг эх А.Б************ асрамжид үлдээсүгэй.

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А********** овогт Л************ О************* /РД:УЗ1***********/, хүү *************вогт Лх******** Ө***********РД:УЖ************/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Н.************ тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б********** нь нэхэмжлэгч Н.Л************г эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь хэдий ч саад болохгүй байхыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б*********** 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Л*********** олгосугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ